fbpx “Шинжиан шинфа”-ийн боол болсон улстөрчдийг шийтгэ!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 50 секунд

“Шинжиан шинфа”-ийн боол болсон улстөрчдийг шийтгэ!

Хулгайлсан мөнгөө авлагаасаа суутгуулсан “Шинжиан Шиньфа”-г зайлуулъя!

Төрийн банкны 20 тэрбум төгрөг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө ганцхан өдрийн дотор “Шинжиан Шинфа” компанид алдагдсан. Үүнийг зээл олголт гэж үзэхгүй, хохирол учруулсан гэж шүүх үзэж холбогдох хүмүүст ял өгсөн. “Шинжиан Шинфа” компани Төрийн банкны 20 тэрбум төгрөгийг эргүүлэн төлжээ гэсэн мэдээллийг албаны эх сурвалжууд үгүйсгээгүй. 

Тэрхүү зээлийг олгох үед ЗГХЭГ-ын дарга нь Ж.Мөнхбат байсан. 2017 оны зургадугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд орсон “Концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийн хөрөнгө оруулалтыг концессын гэрээнд заасан эргэн төлөх хуваарийн дагуу 2020-2021 оны улсын төсөвт тусгах шийдвэрлүүлэх тухай хэлэлцсэн. Энэ үеэр Үндэсний хөгжлийн газар болон “Шинжиан шинфа” ХХК хооронд 2017 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийн концессын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан уг төсөлд хөрөнгө оруулалтыг 2020-2021 оны улсын төсөвт тусган шийдвэрлэхээ нотолсон захидлыг “Шинжиан шинфа” ХХК-д хүргүүлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрөв гэсэн ЗГХЭГ-ын бичгийг ЗТХЯ-нд хаяглан гаргасан байдаг. Энэ баримт мөн үү? Тэгвэл тэр 20 тэрбум төгрөгийн барьцаа нь юу байсан юм бэ? Яагаад үүн дээр үүрэг өгсөн улстөрчид, эрх мэдэлтнүүд биш банкны ажилтнууд л ял авах ёстой гэж? 

“Шинжиан Шинфа” нь Сангийн яамнаас ажил гүйцэтгэсэн их хэмжээний авлагатай бөгөөд зээл эргэн төлөгдөөгүй тохиолдолд Сангийн яамнаас мөнгийг нь суутгаад авах бүрэн боломжтой” гэсэн Төрийн банкны албан бус тайлбар, Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханд явуулсан “Эдийн засгийг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан хуулийн этгээдийн санхүүгийн үр ашигтай концессын төслийн 20 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилтийн хүсэлтийг Сангийн сайдаас Төрийн банкинд хүргүүлсэн 2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 7-1/6647 дугаар албан бичгээр тогтоосон зээлийн хязгаарлалтад хамааруулахгүйгээр холбогдох дүрэм, журамд нийцүүлэн судлан үзэхийг зөвшөөрч байна” гэсэн бичиг зэргийг Төрийн банкны ажилтнууд яаж эсэргүүцэх байсан гэж?! 

Зээлийн хорооны долоон хүний тав нь тойроод гарын үсэг зураад шийдчихсэн энэ мөнгө бол хадгаламж эзэмшигчид, харилцагчдын мөнгө. Гэтэл хэдхэн хүн бичиг шидэлцээд барьцаагүйгээр гаргачихсан байдаг. Магадгүй барьцаа нь “ЗГХЭГ-ын 2017 оны зургадугаар сарын 20-ны өдрийн Концессын гэрээний хөрөнгө оруулалтыг 2020-2021 оны улсын төсөвт тусгахыг нотолсон дээрх албан бичиг болж таарч байна. Тэгвэл Сангийн яамнаас ажил гүйцэтгэсэн их хэмжээний авлага ямар учиртай вэ? Ерөөсөө “Банкны тухай хуулийн 38.1-д зааснаар харилцагчдынхаа нууцыг хадгалах үүрэгтэй” гэдгийн цаана Сангийн яам л Төрийн банкинд төлчихсөн, эсвэл Монголын талд болон Төрийн банкны хооронд “20 тэрбум төгрөг эргэн төлөгдсөнд баярлахгүй байх шалтгаан” нуугдаж байгаа юм биш үү? Хятадын “Шинжиан Шинфа” компани төлөх ёстой мөнгийг Монгол Улсын төсөвт тусгах замаар төлчихөөд байхад юундаа баярлах юм бэ?

Энэ 20 тэрбум төгрөгийн хүү 15 тэрбум төгрөгөөр яригдаж байгаа ч уг асуудал иргэний хэргийн шүүхийн шатанд яваа гэнэ.Ялах, ялагдах нь бас л сонин биш байх нь ээ дээ? Энд юу болоод өнгөрөв? Төрийн банкийг Төртэй нь базаж байсан “Шинжиан Шиньфан” гэж хэн бэ? 

АН-ын Засгийн газрын үед гэвэл саяхан 100 сая төгрөгийн дэнчингээ намдаа тушааж 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх болзлоо биелүүлж яваа Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн орон нутгийн чанартай “Худалдааны гудамж”-ны 3.2 км замыг зураг төсөвт тусгахгүйгээр, 10 тэрбумаар бариулах захирамж гаргаж байсан. “Шинжиан Шиньфан”-ийн барьсан Гудамж төслийн хүрээнд барьсан гүүр нь гурван жилийн дараа нурлаа гэсэн мэдээ сурвалжлагууд гарч байв. 

Дараа нь МАН-ын Засгийн газрын үед Увс аймгийн Өндөрхангай, Завхан сумын Сонгино сумын чиглэлд авто зам барьсан “Шинжиан Шиньфа”компанийн 2017 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийн концессын гэрээ нь “Концесст цэг тавьсан” гэж шоудсан Ч.Хүрэлбаатар сайдын өнөө жилийн батлуулсан төсөвт ч үргэлжилсээр байна. 

Энэ концесс нь гурван жилийн хугацаатай, 2020 онд хүлээлгэж өгөх ёстойгоос одоогоор ганц нэг далангийн ажил л хийгдсэнээс өөр ахиц гарсангүй. Баруун бүсийн босоо тэнхлэгийн зам өдийд ашиглалтад орж эдийн засгийн үр өгөөжөө өгч байх байтал тэгсэнгүй. Одоо энэ концессийг цуцалж дотоодын компанидаа өгч ажлыг дуусгаж, монгол иргэдээ ажлын байртай болгож яагаад болохгүй гэж? 

Яагаад “Капитал банк тэднийд нэг тэрбум төгрөгийн баталгаа гаргаж өгсөн, ямар замаар концесс “хамдаг”-ийг Увсын бүлэглэлийнхэн л сайн мэдэх байх. Ямартай ч Монголын шүүх “Шинжиан Шинфа”ХХК-ийн Сун Гуан Чин, Төрийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн, Тэргүүн дэд захирал Д.Ганбаатар нарт холбогдох 98 мянган ам.долларын хэргийг тогтоосон. Тэр авлига нь тус компанийн Монголын Засгийн газартай байгуулсан 67 сая ам.доллар буюу 163 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй концессын гэрээг барьцаанд тавьж Монголын хуулйг зөрчсөний шагнал байсан эсэхийг шүүх тогтоочихоод байна. Одоо Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн үед зээлсэн мөнгө Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын үед төлөгдлөө гэж шоудах уу, эсвэл “Увсын” гаралтай улстөрчдийн сүр хүчийг гайхшрах ёстой юу? 

Эцэст нь 2017 оны зургадугаар сарын 23-нд 55/01 дугаартай шийдвэрээр БНХАУ-ын “Шинжиан шинфан” компанид зургаан сарын хугацаатай олгох нэрийдлээр дээрэмдсэн 20 тэрбум төгрөг гэрээнд зааснаараа 2017 оны арванхоёрдугаар сарын 22-нд дууссан боловч 2020 оны дөрөвдүгээр сард Төрийн банкны дансанд орлоо. МАН-ынхан, У.Хүрэлсүхийн Засгийн газар Төрийн банкныханд баяр хүргэх үү, сонгуульдаа зарцуулах уу? “Шинжиан Шиньфа” Төрийн банкнаас 6 сарын хугацаатай зээлээд 3 жилийн дараа Монголын компаниудаар төлүүлсэн энэ “дээрмийн” цаана МАНАН бүлэглэл, Архангай, Увс фракцийнхан “үнэртсээр” байгааг яасан ч мартаж болохгүй!!! Сангийн сайд ямар учраас Хөгжлийн банкийг мэдэлдээ авч 50-иад хүн халаа сэлгээнд өртөв. Тэдний дунд хэний ангийн хүүхэд, ямар гишүүний хүү, охин томилогдсоныг дараагийн удаад дэлгэх болно. Ийм хүмүүсийг дахин сонгож банкуудаар тоглох бичиг үйлдэх эрх мэдэл өгөх хэрэг байна уу? Үүнээс өмнө нэн яаралтайгаар “Шинжиан Шинфа” компанийг хөөж гаргах хэрэгтэй. Тэд дахиад сонгуулийн өмнөх өдөр хэдэн тэрбумыг хулгайлахыг чөтгөр бүү мэд. Төрийн банкнаас гаргадаг нь байна, Шинжиан Шинфагийн авлагаас суутгуулж төлүүлдэг нь байна, энэ бохир төлөвлөгөөг Төсвийн тухай хуульд тусгуулдаг нь байна, Тэднээс айж байна! 

Дээрх замуудыг Монголын компани барьж чадна. Яагаад эрх баригчдын хятадуудтай хийсэн хэлэлцээрийн дүнд Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд аархаж, Монголын банкуудаар хүртэл тоглож эхлэв. Яагаад тэр хятадуудаас болж Монголын сайд нар хоорондоо бичиг шидэлцэж Төсвийн тухай хуулиар тоглож Төрөөр овоглосон банкаа хүртэл хохироож, тус банкны ажилнтуудыг ял авахад ял завшаад үлдэж байна вэ? 

Ёс зүйн дело үргэлжилнэ!

Эх сурвалж: Баабар.мн 

Нийтлэлч: Оргилмаа

ЗХУ-ын нисэхийн цэргийн анги байрлаж байсан газраас байлдааны онгоцны цэнэгтэй сумнууд олдлоо
ЗХУ-ын нисэхийн цэргийн анги байрлаж байсан газраас байлдааны онгоцны цэнэгтэй сумнууд олдлоо
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​