fbpx Л.Мөнхтүшиг: Сөүл рүү нисэх нислэг цуцлагдахгүй, төлөвлөгөөний дагуу иргэдээ татахаар Солонгосын талтай тохиролцсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 38 секунд

Л.Мөнхтүшиг: Сөүл рүү нисэх нислэг цуцлагдахгүй, төлөвлөгөөний дагуу иргэдээ татахаар Солонгосын талтай тохиролцсон

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Мэдээллийн эхэнд Шуурхай штабын дарга  Хурандаа Б.Ууганбаяр "Оюутолгой компани Австрали улс руу ажилчдаа хүргэхээр МИАТ-ийн онгоцыг түрээсэлж байгаа. Энэ боломжийг ашиглаж Австрали улсаас иргэдээ татаж авна. 6-ны өглөө нисээд 8-ны өдөр ирнэ.  

УОК-ын Шуурхай штабын хяналтад байгаа иргэдийг гэнэтээр шалгасан. Шөнийн цагаар очиж 90 гаруй хүнийг шалгасан. Ингэхэд 11 хүн гэртээ байгаагүй. 2 хүний хаяг худлаа байсан. Тиймээс бид энэ хүмүүс хариуцлага тооцно. Коронавирусийн халдвартай холбоотойгоор нэг удаагийн хууль гаргасан. Энэ хуульд төрийн байгууллагын шаардлагыг ягштал сахин биелүүлэх ёстой. Мөн хаягаа үнэн зөв мэдүүлэх хэрэгтэй. Гэтэл хоёр иргэн хаягаа худлаа мэдүүллээ. 

Тусгаарлах, ажиглах журмыг хүмүүс дагаж мөрдөхгүй, байнга зөрчил гаргаж байна. Бид 21 хоногийн хугацаатай тусгаарлалтын дэглэм сахиулж байгаа. Тусгаарлалтаас гараад 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах ёстой.  Мөн хуулиар иргэд тусгаарлалтын зардлаа хуулийн дагуу төлөхөөр заасан. Бид зардлыг тогтоогоод, ажиллаж байна. Зарим үед иргэд цахимаар буруу ташаа мэдээлэл өгч байгаа. Зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг асуудал байхгүй шүү.  Ер нь хуулийн биелүүлэхгүй дараа нь хариуцлага тооцно шүү гэдгийг анхааруулж байна.

УОК-ын Шуурхай штабт маш олон өргөдөл ирж байгаа. Тухайлбал, нэг өргөдөл 16 удаа давтан иржээ. Бид бүр өргөдлийг хүлээж авч, холбогдох журмын дагуу шийдвэрлэж байгаа. Тиймээс дахин дахин өргөдөл битгий бичээч ээ.  Манайд 23 хавтас өргөдөл ирчихээд байна.  Нэг ч өргөдлийг гээхгүй" хэмээлээ. 

Тэгвэл ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Гадаадаас монгол иргэдийг татан авах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа. Бид төлөвлөгөөгөө урьдчилан танилцуулсан.  Сая дурьдсан Австрали улс руу нислэг хийх алтан боломж гарлаа. Австрали руу өмнө нь нисэж байгаагүй учраас маш олон зөвшөөрөл авах ёстой болдог юм байна. Гэхдээ бид өнөөдөр өглөө бүх зөвшөөрлөө авч дууссан. Энэ нислэгтэй холбоотойгоор зарлахгүйгээр, нууцаар нисэх гээд байна гэсэн хардлага байсан. Бид өнөөдөр шөнө ниснэ. Австралиас нутаг буцах хүсэлтэй байгаа 1200 хүн байна. Бид зорчигчдын нэрийг баталгаажуулаад, Шуурхай штабт хүргүүлсэн.

Өнөөдрийн байдлаар гадаадын 45 орноос 11 мянга гаруй хүн нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн. Энэ тоо буурахгүй байна. Оюутнуудын хичээл сургууль амраад, нутаг буцах хүний тоо нэмэгдээд байна. Америкт 2000 гаруй хүн байгаа. Азид 5500 хүн нутаг буцах хүсэлтэй байгаа бол Европт 2500 гаруй хүн бий. Хамгийн олон хүн Солонгост байна. Одоогоор 1900 хүн хүндэтгэн үзэх шалтгаантайгаар нутаг буцах өргөдлөө өгөөд байгаа. Бид бүгдийг нь шийдвэрлэхээр ажиллаж байгаа. 

Ойрын хугацаанд Хятадаас нутаг буцах хүсэлтэй 160 гаруй иргэн байна. Бид Хятадын талтай ойрын хугацаанд ярьж, эдгээр иргэдийг татаж авна. Зургадугаар сард үйлдэхээр төлөвлөж байгаа 7-8 нислэг байгаа гэдгийг хэлсэн. Урьдчилсан тооцоогоор 2000 гаруй хүнийг авчирна. Зарим нөхцөл байдлаар шалтгаалж нислэгийн өдрүүд өөрчлөгдсөн.  Өнөөдөр шөнө Австрали руу нисэж, даваа гарагийн өглөө ирнэ. Замдаа Филиппин улсаар дайрч, онгоц сумлана. Тэнд байгаа 30 гаруй иргэнийг авчирна. 

Зургадугаар сарын 10-ны өглөөний 08:00 цагт Нурсултан руу ниснэ, зөвшөөрөл авсан. Энэ нислэгээр зөвхөн Казахстан гэлтгүй Киргиз, Узбекстан зэрэг улсад байгаа иргэдийг татаж авахаар төлөвлөж байгааг хэлье.  Түүний дараа Токио хот руу ниснэ. Буцах хүсэлтэй иргэдийн тоо 1400 шахсан байна. Олон оюутан байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй 6 иргэн байна. Энэ нислэгийг зургадугаар сарын 11-ний өдөр хийнэ. 

Энэтхэг рүү бид явж, Шинэ Дели хотод байгаа иргэдээ авчирсан. Тэгвэл одоо 230 орчим ламхай нарыг татаж авах хэрэгтэй байгаа. Засгийн газраас эдгээр хүүхдүүдийн тусгаарлах зардлыг даахаар болсон. 12-ны өдөр хийх энэ нислэгээр зөвхөн ламхай нарыг авчрахгүй. Замд нь Лаост буулгаж, нутаг буцах хүсэлтэй байгаа 13 иргэнийг авчирна. 

Зургадугаар сарын 17-нд бид зөвхөн транзит зорчигчдыг авчрахаар Сөүл нисэхээр байсан. Зургадугаар сарын 3-ны өдөр БНСУ-ын хууль зүйн сайдын шийдвэрээр Монгол, Орос, Тайланд улсын иргэдийг транзит нислэгээр хүлээж авахгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр гарсан даруйд ГХЯ Солонгосын талтай уулзаж, ярилцаж байна. Энэ шийдвэр ямар учиртайг тайлбарлая. Нэгдүгээрт, Олон улсын түвшинд агаарын хилээ хаасан Монгол, Тайланд, ОХУ-ын иргэд Инчёны нисэх буудалд олноороо ирж, бөөгнөрч байгаа юм байна. Тэр дундаас зарим нэг иргэдээс халдвар илэрсэн. Тиймээс энэ урсгалыг зогсоохоор арга хэмжээ авч.

Бид Солонгосын талтай ярилцаад, ойлголцолд хүрсэн. Өнөөдрийг хүртэл нислэгээ зогсоогоогүй цөөн хэдэн онгоцны буудал Инчён. Манайх АНУ руу шууд нислэг хийх боломж үнэхээр байхгүй. Тэд Солонгосоор дамжиж ирэхээс өөр арга байхгүй.  Түүнээс гадна, Зүүн Өмнөд Азид манай улсын 450 гаруй иргэн байна. Бид  эдгээр иргэдийн асуудлыг сайн ойлгож байгаа. Гэтэл Тайланд агаарын хилээ хаачихсан. Бид Бангкок руу шууд нисдэг ч гэсэн одоогоор боломжгүй байна. Тиймээс энэ сарыг дуустал зөвхөн Солонгосоор дамжуулж эдгээр иргэдийг авах боломжтой гэдгийг Солонгосын талд хэлсэн, ойлгуулсан.  Шийдэх боломжтой гэсэн. Тиймээс зургадугаар сарын 17-ны өдөр Солонгос руу хийх нислэг хэвээрээ байгаа. 

Дараагийн нислэг Сөүл рүү 18-ны өдөр ниснэ. Энэ нислэгээр Солонгост саатуулагдсан иргэдийг бүгдийг нь авчрахыг хичээх болно. Солонгост манай улсын 45 мянга гаруй иргэн бий . Үүний 2000 гаруй нь ирэх хүсэлтээ өгсөн. Бид энэ чиглэлийн нислэгийн тоогоо нэмэх төлөвлөгөөтэй байна. Дараагийн нислэг Европ руу зургадугаар сарын 19-ний өдөр.  Франкфурт руу нисэж, тэндээс Европт байгаа иргэдээ авна.  Эдгээр нислэгийг хийсний дараа 2000 гаруй иргэн эх орондоо ирнэ.  Түүний дараа нислэгүүдээ төлөвлөж, зарлана" хэмээлээ. 

“ШОНХОР” ЗАХ ДЭЭР ҮХРИЙН МАХ КГ НЬ 17000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
“ШОНХОР” ЗАХ ДЭЭР ҮХРИЙН МАХ КГ НЬ 17000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​