Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаан өнгөрсөн сарын 20-ны өдөр өмгөөлөгчдийн хүсэлтээр өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан. Тэгвэл өнөөдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Хурц О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх юм.
Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.