fbpx Гэр хорооллыг дахин төлөвлөн, 3500 өрхийг орон сууцтай болгох төслийг эхлүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 18 секунд

Гэр хорооллыг дахин төлөвлөн, 3500 өрхийг орон сууцтай болгох төслийг эхлүүллээ

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулж, амьдрах орчныг сайжруулахаар нийслэлийн удирдлага гэр хорооллыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны 24 га талбайг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтад тэнцсэн “Шинэ барилга” ХХК-д өнөөдөр батламжийг нь гардууллаа. Арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, тухайн хорооноос Нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганзориг тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.

Анх 2013 онд тухайн хорооны 318 өрх нэгдэн өөрсдийн амьдарч буй орчноо сайжруулахаар дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдах санал хүргүүлсэн байдаг. Улмаар 2015 онд ЖАЙКА олон улсын байгууллагаас тухайн хэсгийн нарийвчилсан иж бүрэн судалгаа хийсэн байна. Мөн тус хорооны 24 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхийг 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөлтөд тусгажээ.

Төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан “Шинэ барилга” ХХК эхний ээлжинд төслийн зорилгод нийцүүлэн өөрийн эзэмшлийн газар дээр 126 айлын орон сууцыг барьж байгаа юм. Барилгыг энэ оны IV улиралд ашиглалтад оруулах аж. Энэ талаар “Шинэ барилга” ХХК-ийн захирал Ө.Дорждэрэм “Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны 24 га талбарт 3500 айлын орон сууц, амины таун хаус барих юм. Үүнээс гадна сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж, хүн амьдрахад таатай орчин бүрдүүлнэ. 2013 оноос эхлэлтэй уг ажлыг 2019 онд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид бодит ажил болгосон. Мөн нийслэлээс инженерийн дэд бүтцийг шийдэж өгч байна. Эхний ээлжинд 126 айлын орон сууцны барилга барьж ашиглалтад оруулснаар иргэд заавал нүүж, газраа чөлөөлөх шаардлагагүй болсон онцлогтой. Тодруулбал, байр ашиглалтад орох хүртэл иргэд хашаандаа амьдарч, ашиглалтад орсны дараа газраа чөлөөлөх юм” гэв.

Нийслэлийн ИТХ-ын Р.Дагва батламж гардуулах үеэр “Агаар, орчны бохирдлыг бууруулж, өөрсдийн амьдрах орчноо сайжруулахаар сэтгэл нэгдсэн иргэд та бүхэндээ нийслэлийн удирдлагын нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлье. Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй олон бэрхшээлийг шийдвэрлэж, амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Ялангуяа, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд цөөнгүй ажил санаачлан хэрэгжүүлж байна. Он гарснаас хойш иргэдийн газрыг орон сууцаар солих ажлыг эрчимжүүлж Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн 500 орчим өрхөд орон сууцны түлхүүрийг нь гардуулаад байна.

Өнгөрсөн сард Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баянголын амны 10 га газарт “Орлогод нийцсэн ногоон орон сууцны төсөл” хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ. Өнөөдөр Та бүгд 318 өрхийн 2013 онд гаргасан санаачилга өнөөдөр бодит ажил болж, төсөл хэрэгжүүлэгч компанид батламж гардуулж байна. Төсөл хэрэгжүүлэгч хариуцлагатай ажиллах ёстой. Нийслэлээс дэд бүтцийн асуудлыг шийдэж өгч байгаа нь нэг талдаа хувийн хэвшлээ дэмжиж, нөгөө талдаа иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулж буй онцлогтой” гэсэн юм. 

Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны оршин суугчид нэгдэн иргэдийн бүлэг байгуулан, “Шинэ барилга” ХХК-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа юм. Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэд оролцсоноор газар чөлөөлөх үйл явц болон барьж буй барилгын чанарт эерэг хяналт тавих давуу талтай юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Н.Номтойбаяр нарыг шүүх хурал хаалттай эхэллээ
Н.Номтойбаяр нарыг шүүх хурал хаалттай эхэллээ
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​