“Коронавируст Ковид-19” –ын халдвар дэлхий даяар аюулын харанга дэгдээсээр байгаа энэ үед монголчууд бид амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж ариун цэврийн дэглэмээ сайн сахисаар байгаа. Дотооддоо халдвар тархаагаагүй улс хэмэн ДЭМБ-д үнэлэгдэн, олон улсад жишиг болж байгаа ийм үед бид халдвар хамгааллын дэглэмээ улам сайн сахих хамгаалах хэрэгтэй юм. Тиймээс Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв буюу НЭМҮТ-өөс энэхүү цахим сэтгүүлийг эрхлэн гаргаж байгаа гэр бүлдээ хайртай, хайртай бүхнээ хамгаалж байгаа монголчуудын хувьд коронатай холбоотой бүх шинэ мэдээ, мэдээллийг гар утаснаасаа унших боломжийг олголоо.
НЭМҮТ “Ковид-19” халдвараас сэргийлье цахим сэтгүүл гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.