fbpx Төв банк төгрөгийн ханшаа манаж чадсангүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 51 секунд

Төв банк төгрөгийн ханшаа манаж чадсангүй

Төв банкны ерөнхийлөгчийг өөрчлөх бүрийд валютын ханш савлаж, төгрөгийн үнэ цэн унав

Төрийн мөнгөний бодлогыг тодор­хойлох төв банк эрх баригчдын талд үйлчилсээр энэ дөрвөн жилийг барж байна. Засгийн газрын яам, хэрэгжүүлэгч агентлаг аятай л байв. Мөнгөний бодлогын хараат бус байдал сүүлийн дөрвөн жилд хамгийн их зөрчигдөж, хариу үр дүнд нь төгрөгийн ханш түүхэнд байгаагүйгээр навс уналаа. Түүхэнд байгаагүй эдийн засгийн уналтын эзэд нь өнөөдрийн эрх баригчид болж байна. 65-уулаа эрх мэдлийн хойморт заларсан ч тэд мөнгөний бодлогоор улстөржиж ханасангүй. Төв банкны ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаанд хоёр удаа өөрчилж, бодлогын хүүг захиргааны аргаар хэдэн ч удаа бууруулж, өсгөв. Дүрмээрээ биш дураараа байлаа, эрх баригчид. УИХ-­аас мандаттай төв банкны ерөнхийлөгчийг зургаан жилээр томилдог хууль эрх зүйн зохицуулалттай. Үүнийг зургаа биш гэхэд дөрвөн жилийн хугацаанд баримталж чадсангүй. Жижиг ашиг сонирхлоо мөнгөний бодлогын эхэнд авчирлаа. Баталсан хуулиа эрх баригчид өөрсдөө огоорч, төв банкны ерөнхийлөгчийг өөрчлөх бүрийд валютын ханш савлаж, төгрөгийн үнэ цэн унав. Ам.доллар 2810 төгрөгтэй тэнцэж байна. Тасралтгүй өссөөр байгаа нь энэ. Ажиглах, анхаарахаас хэтрэхгүй төв банк төгрөгийн ханшийн уналтыг хязгаарлах бус жолоо цулбуурыг нь тавиад туучихлаа. Үүнийг дээрх ханшийн үзүүлэлт гэрчилнэ. Мөнгөний бодлого улстөржиж болдоггүй. Харамсалтай нь үүнийг эрх баригчид уландаа гишгэлээ. Гишгээд өнгөрөх бус дэвслээд хаячихлаа. Төв банкны хараат бус байдлаас төгрөгийн ханш шалтгаалж ирсэн. Гэтэл Засгийн газраас шууд хараат болсон нь муу жишиг тогтоов. Ийм байж болох юм байна гэсэн зуршил, дадал, гажуудлыг эрх баригчид үлдээлээ. Төгрөгийн баталгаа байх учиртай төв банк өнөөдөр “тоглоом”-­ын төв банк болжээ. Ерөнхий сайдын хэлснээр бодлогын хүүг өөрчилж, УИХ-ын дарга санал болгосон төдийд Ерөнхийлөгч нь огцорч байх жишээтэй. УИХ 76 гишүүнтэй. Тэд батламжилсан атлаа үг дуугүй хүсэлтийг нь албажуулж, эдийн засагт тогтворгүй байдлыг хангалттай үүсгэлээ.

Ам.долларын ханшаа авч үзье. 2016 оноос хойш буюу сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 860 гаруй төгрөгөөр ам.долларын ханш өсжээ. Ам.долларын ханш өсөх бүрийд эдийн засгийн эмзэг байдал гаарч, иргэдийн амьжиргаа доройтож байна. Товчхондоо бол төв банк төгрөгийн ханшаа манаж чадсангүй. Банк давамгайлсан санхүүгийн зах зээлд төв банк шинэчлэл хийж барсангүй. “Капитал” банк дампуурч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдлөө. МАН төрийн мэдэлд гарсан жилүүдэд банк олноор дампуурч, түүний үр дагавар олон жил үргэлжилж байсан удаатай. Төв банкны мөнгөний бодлогыг сайд дарга нар нь өрхийн төсөв шигээ санахаар эсвэл өөрийн Засгийн газрын яам, агентлаг мэт бодохоор Монголд төв банк байхын хэрэггүй мэт. Байгааг нь баллачих гээд байдаг улстөрчид төрийн жолоо атгахаар мөнгөний бодлогын хараат бус байдал мөрөөдөл төдий болдгийг өнгөрсөн дөрвөн жилд бид хангалттай харлаа. 

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН 

“THE VOICE OF MONGOLIA” шоуны тайзан дээр ээжүүдийг төлөөлөн өрсөлдөх Б.Оюуг дэмжээрэй

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​