"The Voice of Mongolia" шоуны ялагчаар Х.Ядам тодорлоо


Монголчуудыг амралтын өдрүүдэд дэлгэцний өмнө "уяж" чадсан "The Voice of Mongolia" шоуны финалын шатны шалгаруулалт болж, Х.Ядам түрүүллээ. Финалын шатанд Э.Дашням, Г.Эрмүүн, Х.Ядам, Б.Оюу нар тунаж үлдээд байсан. Тэд үзүүлбэрээ үзүүлж дууссаны дараа үзэгчдийн саналаар Д.Болд шүүгчийн багийн төлөөлөл Х.Ядам, Д.Отгонбаяр шүүгчийн багийн төлөөлөл Б.Оюу нар шалгарч үлдсэн.

Улмаар хоёр оролцогчийн дунд дахин санал хураалт явуулахад, Х.Ядам нийт санал өгсөн оролцогчдын 58 хувийн саналаар түрүүллээ. Ийнхүү "The Voice of Mongolia" шоуны хоёр дахь удаагийн тэмцээний ялагчаар Х.Ядам тодорч, Renault Kaptur машины эзэн болохоос гадна уран бүтээлийн гэрээ байгуулах эрхийн эзэн болж байгаа юм.  


Энэ мэдээ таалагдаж байвал: