Хийлч Дээгий “элч” болсноор замын осол буурна...


Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс өнөөдөр /2018.01.26/ замын хөдөлгөөний байдлын тусгай элч, байгууллагуудыг тодруулжээ. Энэ үеэр соёлын тэргүүний ажилтан хийлч Ч.Дэлгэрцэцэгийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элчээр тодруулав. Хийлч Ч.Дэлгэрцэцэг ''Миний хувьд тусгай элчээр томилогдсонд маш их хүндэтгэлтэй хандаж байна. Хүн эрүүл, урт удаан насалья гэвэл нэн тэргүүнд аюулгүй байдлыг өөртөө хэвшүүлэх ёстой, тэр бүхний эерэг дуу хоолой болж хамтран ажиллахад бүрэн дүүрэн бэлэн байна. Хүнээ гэсэн сэтгэл, хүндээ төвлөрсөн арга хэмжээ болгонд зүрх сэтгэлээ дайчлан оролцох болно'' гэжээ. Ийн хийлч Дээгий Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч болсноор замын осол буурах бололтой юмаа даа янз нь...


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • иргэн · [202.70.37.34] · 2018/01/29

    Өгч байгаа авч байгаа 2 мөн таарч дээ. Зам тээврийн осол буурах л юм байх даа.


  • Зочин · [66.181.185.54] · 2018/01/28

    Сахлаа унжуулсан сайдын анхны алхам уу"


  • Иргэн · [66.181.191.201] · 2018/01/28

    Арай ч 3 дахь нь биш байлгүй дээ?!


  • Зочин · [1.25.153.117] · 2018/01/28

    Тэнэгтэх юмаа.хөхөө гаргаад зогс.жолооч нар харж яваад улам аваар хиих биз. Ёо энэ Батэрдэнэ тэнэгтэж бна аа.сүүл хүүхэндээ өр төлөөд ч бга юм шиг...улсын ажлыг ингэж хииж УНЖЛАГАДАХГҮЙ ШҮҮ. МУРАТ.ГАНТУЛГА 2 ЫН АРААС 3 ДАХЬ НЬ ЧИ


  • zochin · [103.229.121.161] · 2018/01/28

    Za boli.Yamar ch utgagui teneg ym yrihaa boli.Yugaa yriad baigaa ym be.