Нийгэм / 2018/01/27 / 1

Фээсбүүк.ком сайт Солонгос улсад татвар төлнө гэж амалжээ



 

Өмнөд Солонгос улсын Татварын Ерөнхий Газар нь тус улсын интернэт зах зээл дээр ажиллаж, багагүй хэмжээний хэрэглэгчтэй төдийгүй зар сурталчилгаатай холбоотой ашиг орлого олж байгаа Фээсбүүк.ком сайтыг татвар төлөхийг шаардсан байна.

     Тэгвэл Фээсбүүк Кореа компани нь тус улсын татварын албанд санхүүгийн тайлан гаргаж, бүх төрлийн албан татварыг төлнө хэмээн өнөөдөр албан ёсоор  амалжээ.

    ТЕГ-ын мэдээлэлсэнээр Фээсбүүк.ком сайт нь өнөөг хүртэл Солонгос улсад татвар төлж байгаагүй боловч олон тооны төлбөрт үйлчилгээ эрхэлж, төлбөрийг банкны гадаад төлбөр тооцооны картаар АНУ дахь төв салбарын дансаар авсаар байгаа юм байна.

     Ингэснээр Фээсбүүк.ком сайт нь Солонгос улсын интернэт дамжуулах үйлчилгээ эрхэлдэг гар утасны гурван компани болон бусад компанийн үйлчилгээг үнэгүй ашиглаж, харин олсон орлогыг эх орондоо татаж авдаг байсан явдал зогсох юм байна.



  • Зочин · [202.179.2.147] · 2018/01/28

    wkmoney.club/6568654447785 site ruu orood burtguuleed mongo hiigeerei. bolomjiin sanagdsan shuu. ajilgui humuust bolomj shuu