Зургадугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор АНУ болон Өмнөд Америкт байгаа иргэдээ татан авсан.
Тус нислэгээр өчигдөр 269 иргэн эх орондоо ирсэн бол өнөөдөр зөвхөн Өмнөд Солонгост байгаа иргэдээ татан авах тусгай үүргийн онгоц Улаанбаатараас хөөрнө. Уг онгоцоор 250-270 хүн орондоо ирнэ.
Дараа нь зургадугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ эх оронд нь авчрах юм. Түүнчлэн зургадугаар сарын 21-нд Америк руу шууд нислэг үйлдэж, иргэдээ авчрахаар болсон.
Эдгээр дөрвөн нислэгээр 1000 гаруй иргэн эх орондоо ирэх юм.