Сонгуулийн 2070 хэсгээс 849-д нь хяналтын тооллого хийж байна


МУ-ын 2020 оны УИХ-ын ээлжит сонгууль амжилттай зохион байгуулагдлаа. Сонгогчийн нэрийн жагсаалтад 2,369,000 бүртгэгдсэнээс 1,475,895 сонгогч буюу 73.65 хувьтай оролцжээ. Сонгуулийн санал хураалт 22 цагт дууссанаас хойш хяналтын тооллого явуулах хэсгийг сум дүүргийн сонгуулийн хороод тогтоодог аж. Сум дүүргийн сонгуулийн хороодын хэдэн хувьд нь хяналтын тооллого хийх шийдвэр гарсны дараа нам, эвслийн ажиглагчид өөрсдөө аль хэсэгт тооллого хийхийг санамсаргүй түүврийн байдлаар тогтоодог. Нийт 2070 хэсгээс 849 хэсэгт хяналтын тооллого хийж байна. Зарим хэсгийн хяналтын тооллого дуусаагүй үргэлжилж байна. Одоогийн байдлаар ирүүлсэн хэсгүүдийн дүн мэдээллээс харахад санал тоолох төхөөрөмж, хяналтын тооллогын дүнтэй зөрсөн тохиолдолд гараагүй байна.


Энэ мэдээ таалагдаж байвал: