Гадаад оронд байгаа Монгол иргэдийг тусгай үүргийн нислэгээр татан авах ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж буй. Энэ сард нийт 15 удаагийн тусгай нислэгээр 3500 иргэнээ татан авахаар төлөвлөөд байгаа аж. Хуваарийн дагуу өнөөдөр буюу долдугаар сарын 20-нд БНСУ-руу тав дахь удаагийн тусгай үүргийн онгоц 08.47 цагт Улаанбаатараас хөөрчээ. Энэ удаагийн нислэгээр 260 иргэн эх орондоо ирэх юм.
Энэ сард төлөвлөөд байсан 12 нислэг дээр нэмэлтээр Австрали, БНСУ руу шууд болон транзитаар гурван удаагийн тусгай нислэгээр 690 иргэнээ татан авахаар төлөвлөөд байна.