fbpx “Хуц ухна” шиг улстөрчдийн балаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 33 секунд

“Хуц ухна” шиг улстөрчдийн балаг

“Цѳѳхѳн хүн амтай хэрнээ ийм их баялагтай орны иргэд нь ийм ядуу амьдарч байна” хэмээн бид гаслалдацгааж байна. Муу удирдагчдийн “балаг” Улаанбаатарын утаа шиг гэрт нь уугиж, нүдийг нь хорсгон хамрыг нь цоргих үед л дуугарцгааж байгаа хэрэг шүү дээ. Цахим орон зайн ардаас хамгийн чангаар хашгиралдаж, хамгийн ихээр мэдэмхийрч шүүмжлэх атлаа “Тэмцэж энэ байдлаа ѳѳрчилье” хэмээн уриалахад хулчийн чимээгүй болдог олон хүмүүс одоо л бодитоор нь ойлгож ухаарч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ бид буруутанг нь олж “Шоронд хатааж, шонд дүүжлэе” гэж бархирахаас, бий болсон тогтолцооны үндсийг нь олж харахгүй, олж харахыг хичээхгүй байна. Яг үнэндээ монголчууд бидний аймхай хулчгар, зусар долигонуур, хѳѳрүү хийрхүү араншин л энэ балгийг бий болгосон юм шүү дээ. Мэдсээр атлаа мэдэхгүй байгаа юм шиг, харсаар атлаа хараагүй юм шиг бидний хандлага, асуудал амьдрал дээр нь ирж гай болохгүй л бол амин хувиа бодож, бусдын зовлонгийн дэргэдүүр дуугай ѳнгѳрдѳг бидний муухай сэтгэлгээний балаг.

1990 оноос хойшхи 27 жилд Монголын УИХ, ЗГ болон шийдвэр гаргах албан тушаалуудад 2 болон түүнээс дээш удаа сонгогдсон улстѳрчдийн нэрсийг он дарааллаар нь гаргаж жагсаагаад нэг үзье л дээ \ийм жагсаалтыг гаргах боломжтой хүмүүс байгаа байхаа\. Шийдвэр гаргах эрх мэдэлд ажиллаж байхдаа тэд юуг хийж, юуг бүтээснийг нь харьцуулаад үзье, бас тэднээс асууя.  Монгол Улсын Ерѳнхий сайдаар Ц.Элбэгдорж хэдэн удаа ажиллав? Сү, Батболд Ерѳнхий сайдаар болон Гадаад Харилцааны сайдаар хэдэн онуудад ажиллав? Хууль зүйн салбарт Ц.Нямдорж хэдэн удаа ажиллав? Сангийн Яам болон Банкны салбарт Ч.Улаан,  Ч.Хүрэлбаатар нар хэдэн удаа ажиллав? гэхчилэн бусад жагсаалтуудыг гаргаж үзмээр байна. Мѳн салбарын яамдуудад мэргэжлийн бус хэн хэн сайдаар болон ТНБД аар ажиллаж, салбрын хѳгжилд сайн муугаар нѳлѳѳлснийг ч жагсааж нэг үзмээр байна. Монголд маань ажиллаж байгаа “Бодлогын судалгаа”-ны олон байгууллагуудын хийх ажил уг нь энэ байгаа юм шүү дээ. Тооцоо судалгаа болон статистикгүйгээр бодлого болон хѳгжлийн талаар ярих аргагүй. Зүгээр л сэтгэлийн хѳѳрлѳѳр орилж хашгичиж, харааж зүхсэнээр бид юуг ч ѳѳрчилж чадахгүй.

Зүгээр л ѳѳрийн мэдэж байгаа хэмжээнд харьцуулаад харахаар нэг л тийм, гомдмоор дүр зургууд надад ажиглагддаг юм. Монголын улстѳрд “хуц ухна” шиг байнга л эргэлдэж байдаг хэсэг нѳхдүүд байнаа. Бараг хүн бүхэн таньдаг. Тэд ч ѳѳрсдийгѳѳ “Монгол орны хувь заяаг шийдэгчид” гээд итгэчихсэн, бид ч “тэднээс илүү мундаг нь байхгүй” гээд бодчихсон. Сонгууль болохоор тэд хэдийн малилзсан зургууд гудамж талбайгаар дүүрч, “Адгийн новш” гэдгийг нь мэдсээр атлаа “Сайн хүн шүү” хэмээн хашгиралдан даган навсагнагчид мундахгүй. Нам дагасан хийрхлийн цаана ѳчүүхэн жижиг ашиг сонирхол оршиж байдаг. Бидний хүвиа бодсон ѳчүүхэн ашиг сонирхол дээр “хуц ухна” болсон улстѳрчид тоглолт хийгээд бүр гаршчихажээ. Хэрэв эрүүлээр анзаарах юм бол ѳнѳѳдѳр бидний узэн ядаад байгаа “Тѳрѳѳс тѳрсѳн тэрбумтан”- гууд, “оффшорчид”-ийг бид ингэж тѳрүүлж, ѳсгѳн бойжуулсан. “Ниргэсэн хойноо хашгиралдаж” байгаа бидний амьдралд ийм “хуц ухна”-ууд ингэж л хандаж байна:

-Тэд огтоос айж ичихээ больсон

-Тэд ярьснаасаа ѳѳрѳѳр хийж, хийснээсээ ѳѳрѳѳр ярьдаг

-Тэд аливаа асуудлыг зѳвхѳн мѳнгѳѳр л шийдэж болно гэдэгт итгэдэг

-Тэд ТВ ийн ѳмнѳ хамгийн ухаантай, хамгийн эх оронч харагдаж чаддаг

-Tэд ѳѳр хоорондоо муудалцаж байгаа дүр эсгэвч, бүлэглэлийн эрх ашгийн тѳлѳѳ маш сайн нэгдэцгээдэг.

-Тэд ах дүүс хамаатан садангуудаа ч ийм байдалд дасгаж байна

-Тэдэнд Монгол орны ирээдүйгээс ѳнѳѳдѳр ѳѳрт нь олдож байгаа мѳнгѳ л хамгийн эрхэм зүйл

 

Монголын бохир улстѳрѳѳр дамжин нийгэмд болон олон нийтийн сэтгэлгээнд бий болж байгаа үзэгдэлүүдийг анзаарах ахул:

-Бид мэдлэг боловсролыг үнэлэхээ больж зѳвхѳн гадаад үзэмж болон мѳнгѳ, материаллаг хэрэглээг шүтдэг болж байна

-Бид хууль дүрэм журмыг сахихаа больж аливаа асуудлыг мѳнгѳѳр, ѳѳр юугаар ч юм бэ орлуулан “аргалж болно” гэж боддог болж байна

-Бидний ажил амьдрал улстѳрѳѳс хамааралтай болоод ирэхээр бид бүгдээрээ улстѳржиж, хоосон ярьж, хашгиралдацгаах болжээ

-Бид мѳнгѳтэй хүмүүсийг үзэн ядаж, нийгэмчлэхийг хүсэх болсон нь баялгийн буруу хуваарилалтын гай

-Бид хичээж ажиллахгүйгээр гэнэт их мѳнгѳ олж баяжиж болно хэмээн хүсэх болсон нь, хууль бус аргаар гэнэт ихээр баяжсан улстѳрчдийн муу үлгэрлэл

-Бид ѳѳртѳѳ болон ѳѳрийнхѳѳ ирээдүйд итгэхээ больсноос бүх зүйлийг муугаар тѳсѳѳлж, бусдыг үзэн яддаг болж байна

-Бид буруугаа ѳѳрѳѳсѳѳ бус бусдаас хайдаг болж байгаа нь бодит үнэнийг олж харах боломжийг ч хязгаарлах боллоо

 

За тэгээд энэ бүхний эцэст нь ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ? Гэж үү?

Энэ ертѳнцѳд Монгол оронд хүн болж тѳрсѳн хувь заяаныхаа эзэн нь болж, ѳѳрийнхѳѳ тѳлѳѳ ѳѳрѳѳ л санаа тавьж ѳѳрчил. Энэ нутаг дээр хамтдаа аж тѳрж байгаагийн учир бие биенээ эрүүл саруулаар ойлгож, зѳв сайныг нь дэмжиж буруу мууг нь эсэргүүц. Элдэв шоунд талбайг дүүргэдэгтэйгээ адил “Утааны эсрэг ээж аавууд”-ын санаачилсан шиг тэмцэл жагсаалд заавал оролцож дуу хоолойгоо нэгтгэ. Үнэний тѳлѳѳх чиний тэмцэл, дуу хоолой бол зѳвхѳн ѳѳрийнхѳѳ тѳлѳѳ ч бус үр хүүхдийнхээ тѳлѳѳх үйлдэл, үүрэг хариуцлага гэдгээ ухамсарла. “Үндсэн хууль” д заасан сонгох сонгогдох эрхээ заавал эдлэ, үүргээ биелүүл. Харин СОНГОЛТОО ЗѲВ ХИЙ. Эс тэгвэл байдал улам л муудсаар байх болно.

 

 

 

                              Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй болно
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй болно
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​