ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны наймдугаар сарын 03-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Дархан-Уул аймгийн салбар, ЗӨСҮТ-ийн лабораторид нийтдээ 611 хүний сорьцоос шинжилгээ авахад бүгдийнх нь сорьцод коронавирус илрээгүй. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг дэлгэрэнгүй танилцуулъя.
-2020 оны долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдийн хоёр дахь удаагийн давтан шинжилгээ
-2020 оны долдугаар сарын 27-нд Франкбурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдийн давтан шинжилгээ
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээ,
-Ажиглан тусгаарлах байранд ажиллаж буй 35 эмч ажилтны шинжилгээ,
-Эдгэрээд сувилалд тусгаарлагдаж байсан 7 хүний давтан шинжилгээ,
-Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 17 жолоочийн шинжилгээ,
-Дархан-уул аймагт тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ,
-Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.
Монголд батлагдсан тохиолдол 293, эдгэрсэн хүн 230, одоо 63 хүн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл 59 хүн хөнгөн, 3 хүн хүндэвтэр, нэг хүн хүнд байна. ХӨСҮТ-д 88 хүн ажиглалт, тандалтад байна" хэмээлээ.