ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны наймдугаар сарын 04-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Дархан-Уул аймгийн салбар, нийтдээ 615 хүний сорьцоос шинжилгээ авахад бүгдийнх нь сорьцод коронавирус илрээгүй. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг дэлгэрэнгүй танилцуулъя.
-2020 оны долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдийн давтан шинжилгээ
-2020 оны долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдийн давтан шинжилгээ
-2020 оны долдугаар сарын 22-нд Австралийн онгоцоор ирсэн 48 хүний давтан шинжилгээ
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ,
-Ажиглан тусгаарлах байранд ажиллаж буй 19 эмч ажилтны шинжилгээ,
-Эдгэрээд сувилалд тусгаарлагдаж байсан 16 хүний давтан шинжилгээ,
-Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээ,
-Замын-Үүд боомтод ачаа тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа 100 жолоочийн шинжилгээ
-Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.
Өнөөдрийн байдлаар халдвартын клиникээс 14 хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна. Эдгээр хүмүүс долдугаар сарын 12, 14-нд ирсэн энхийг сахиулагчид юм. Монголд батлагдсан тохиолдол 293, эдгэрсэн хүн 244, одоо 49 хүн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл 46 хүн хөнгөн, 3 хүн хүндэвтэр, нэг хүн хүнд байна. ХӨСҮТ-д 72 хүн ажиглалт, тандалтад байна. 2020 оны нэгдүгээр сарын 8-аас хойш ХӨСҮТ-ийн тандалт судалгаанд 16214 хүнийг хамруулсан байна" хэмээлээ.