ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны наймдугаар сарын 10-ны өдөр ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 504 хүнд шинжилгээ хийсэн. Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй. Долдугаар сард Франкфурт, Австралийн онгоцоор ирсэн хүмүүсийн давтан шинжилгээг хийсэн. Мөн 32 эмч, тусгаарлах байранд байгаа 11 хүний давтан шинжилгээг хийлээ. Дархан-Уул, Орхон аймагт тусгаарлагдсан 70 хүний шинжилгээг хийсэн байгаа. Гэх мэтээр 500 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд вирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдол 293, эдгэрсэн 263 байгаа. Эдгэрсэн 263 хүний 44 нь сувилалд, 26 нь гэртээ байгаа. Ажиглалт, тандалтын хугацаа дууссан 193 хүн байна. ХӨСҮТ-д 52 хүн тандалт, ажиглалтад байгаа. Нэг хүний биеийн байдал маш хүнд байна, эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна" хэмээлээ.