fbpx УНААЧ ХҮҮХДИЙН АСУУДАЛ НҮБ-ЫН ЧИХЭНД ХҮРЧЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 16 секунд

УНААЧ ХҮҮХДИЙН АСУУДАЛ НҮБ-ЫН ЧИХЭНД ХҮРЧЭЭ

Унаач хүүхдийн асуудал НҮБ-ын чихэнд хүрчээ

Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад орж олон улсын өмнө нэр нүүрээ барсан нь саяхан. Хар жагсаалтаас гарахын тулд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилж, Сангийн яам болон ХЗДХЯ-ны төлөөллийг багтаасан Ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Мөн Европын Холбооны Дээд төлөөлөгч болон гишүүн 28 улсын Гадаад хэргийн сайд нарт албан захидал илгээж, Европын Холбооны гишүүн улсын Элчин сайд нартай уулзаж манай улсын байр суурийг тайлбарлах гээд мөн ч их ажил боллоо. Гагцхүү энэ хооронд цагтай уралдаж ажилладаг бизнесийнхэн ямар дарамт, алдагдал хүлээснийг хэлж мэдэхгүй.

Тэгвэл Монгол Улс муугийн жишээгээр олон улсад дуудагдах бас нэг хар тамгыг эрх баригчид өнгөрсөн долоо хоногт дарчихлаа. Монгол Улсын Засгийн газар хэдэн уяач баячуудын эрхэнд орж, өвлийн морин уралдааныг хориглож чадаагүй шийдвэр НҮБ-ын хоригтой тулчихаад байгаа юм. Ингэснээр Европын холбооны хар жагсаалттай адил улсын эдийн засгийн аль нэг хөшүүрэгт хориг тавих нөхцөл бүрдэнэ гэдгийг хүний эрхийн байгууллага хэлж байна.

Монгол Улсын Засгийн газар хурдан морины уралдааныг зохион байгуулах шийдвэр гаргахдаа өвлийн гэдэг үгийг авч хаяж иргэдийг дөнгөсөн ч олон улсыг мэхэлж чадсангүй. Тодорхой хэлбэл, өвлийн хүйтэнд морь уралддагаараа уралдана, хүүхэд унадагаараа унана. Засгийн газар иргэдийг тайвшруулах гэж унаач хүүхдийг 12 нас гэж зааглаж өгсөн ч 18 нас хүрээгүй хүнийг хүүхэд гэнэ гэж Үндсэн хуульд заасныг бүгд мэднэ. Зүйрлэвэл, Монголын төр засаг энэ байдлаараа 12-оос дээш насны хүүхэд хүчирхийлэлд өртвөл, хүчиндүүлбэл тооцохгүй гэдэгтэй утга нэг юм.

Хүүхдийн эрхийн асуудалд маш том хаалт болж, уяачдад зугаа цэнгэлийн үүдийг нээсэн өвлийн морин уралдааныг хориглосноор хэн хохирох вэ, хэн хожих вэ гэж. Цаашлаад эдийн засгийн хувьд ямар алдагдал хүлээх вэ гэдэг чухал. Өвлийн морин уралдааныг хориглочихвол хэн ч хохирохгүй. Хэдэн уяач баячууд л зугаагаа гаргаж чадахгүй болно биз. Энэ цэнгэлийг дэмжихдээ Шадар сайд Ө.Энхтүвшин “Өвөл, хаврын морин уралдааныг шууд хорих боломжгүй. Учир нь Монголын морин спорт, уяачдын холбооноос бүс, аймаг, сумдад хурдан морины уралдаан явуулахдаа тодорхой зохион байгуулалтай ажил хийдэг юм байна. Тэр нь хяналтаас гараад явчих магадлалтай гэж үзсэн учраас цаг агаар харж байгаад дулаан өдрүүдэд хурдан морины уралдаанаа зохион байгуулахыг нь зөвшөөрсөн. Эхний ээлжинд хүйтний улиралд бага насны хүүхэд бус 12-оос дээш насны хүүхэд морь унах шийдвэр гаргалаа” гэсэн.

Мөн Шадар сайдын уулзалтад оролцсон хүний эрхийг хамгаалагчдад “Та нар 40 мянган уяачийн бүтэн жилийн хөдөлмөр 500 хүн цалинжуулж байгааг үгүй хийх гэж байна” гэсэн гэх. Ингэж уяачдыг хамгаалан байж хүүхдүүдийг бэртээж, амь насанд нь хүртэл аюул учруулж, олон улсад нэр хүндээ шившигтэй хутгах эрх ашиг хэнд байна вэ. Өнгөрсөн жил Дүнжингарав уралдааныг нууцаар шахуу зохион байгуулсан. Өвлийн уралдааны үеэр бэртсэн, гэмтсэн хүүхдүүдийн зовлон шаналал одоо ч дуусаагүй байна. Насаараа тахир дутуу болчихоод харамсаж халаглаж суугаа хүүхдүүд цөөнгүй бий. Тэд баячуудын зугаа цэнгэлээс болоод хэдэн төгрөгийн төлөөсөнд амьдралаа бүхэлд нь өгчихөөд байгаа юм.

НҮБ Монгол Улсын Засгийн газраас унаач хүүхдүүдийн амь насны хариуцлагыг нэхсэн зөвлөмжийг өнгөрсөн оны зургадугаар сард ирүүлсэн. Гэвч хагас жил гаруй Ерөнхий сайд эсвэл ЗГХЭГ-ын дарга, аль нэг албан тушаалтны шүүгээнд хав дарагдсаар өнөөг хүрч байна. Үр дүн нь унаач хүүхдийн насыг 12 болгосон гэх ганц өгүүлбэрээр хаацайлсан өвлийн морин уралдааныг зөвшөөрсөн шийдвэр. НҮБ-ын зөвлөмжийн талаар Хүүхдийг ивээх сангийн төлөөлөгч Э.Цолмон “Хүүхдийн эрхийн хорооны зөвлөмж хүүхдийн эрхийг хангах чиглэлээр Засгийн газрын ирэх таван жилд хийх ажлын хүрээг томьёолж өгсөн байдаг. Боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээлийн асуудлаар ямар зүйл хэрэгжүүлэхийг тусгадаг.

Насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж байгаа нь олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөр эрхлэх насны доод хязгаар, Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах гэрээ конвенцийг зөрчсөн. Мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос хүүхдийн амь нас хохироосон этгээдтэй хариуцлага тооцохыг НҮБ-аас зөвлөсөн. Төрд ажиллаж байгаа хүмүүс хувийн ашиг сонирхлын зөрчилтэй байна. Тухайлбал, УИХ болон Засгийн газар ажидлаж байгаа хүмүүс хурдан Морины сургагч, уяач түүнчлэн эмий үйлдвэр, архи дарсны үйлдвэр эрхэлдэг хүмүүс хүүхдийн эрхийг хангахад ашиг сонирхлын зөрчил саад болж байна гэдгийг хатуу тэмдэглэсэн” гэлээ.

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний сүлжээний зохицуулагч Ц.Баттуяа “Засгийн газар хүүхдийн эрх, хамгааллын асуудалд хандахдаа хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт нийцсэн магадгүй авлига, хээл хахуулийн холбоотой асуудлыг анхаараач ээ. Үүний цаана хүүхдийн эрх зөрчигдөх, хохирох зүйл байсаар байна” гэв.

ХЭҮК-оос энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Засгийн газарт зөвлөмж хүргүүлж байсан. Мөн Хүний эрхийн төлөөх байгууллагууд хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудлаар Засгийн газрын шийдвэртэй холбоотой шаардлагыг өчигдөр ХЭҮК-т өгсөн байна. Мөн “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг УИХ-ын хууль зүйн байнгын хороо маргааш хэлэлцэж, тогтоолыг нь батлах юм байна. Төсөлд хүүхдийн эрхийн хэрэгжилттэй холбоотой олон заалтууд бий. Өвлийн морин уралдааны талаарх Засгийн газрын шийдвэр ийнхүү НҮБ-ын хоригтой туллаа. Харин хоригоос гарахын тулд шат дараатай ямар алхам шаардахыг хэлж мэдэхгүй.

Зууны мэдээ
С.Уянга

Нийслэлд хийгдэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийн үзэсгэлэн дэлгэгдлээ
Нийслэлд хийгдэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийн үзэсгэлэн дэлгэгдлээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​