fbpx Л.Гүндалай: Би Ардчилсан Намыг удирдаад явъя, ялалтад хүргэе
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
50 минут 10 секунд

Л.Гүндалай: Би Ардчилсан Намыг удирдаад явъя, ялалтад хүргэе

УИХ-ын гишүүн асан, Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалайтай ярилцлаа.

Та 21 хоногийн тусгаарлалтаасаа гараад Хөвсгөл нутагтаа амарч байгаад ирэх шиг болсон. Цар тахлаас шалтгаалаад Хөвсгөл далайг түшиглэсэн жуулчны бааз, амралтууд 2020 оны аялал жуулчлалын улирлаа хүндхэн үдэж байх шиг байна. Гэвч чамлахаар чанга атга гэж дотоодын жуулчид маань амь тариа хийсэн болов уу? Аливаа муу зүйлийн цаана сайн зүйл ч оршиж байдаг гэдэг шиг бид дотоодын аялал жуулчлалынхаа нөөц бололцоо, чиг хандлагыг  тодорхойлоод авсан болов уу. Урьд нь гадаадын жуулчиддаа анхаарлаа хандуулаад дотоодын аялагчдаа тэр бүр тоодоггүй байсан шүү дээ.

Энэ жил дотоодын аялал жуулчлал сайн байлаа. Манай Хөвсгөлд  улсын баяр наадмын өмнө ба хойно жуулчны баазууд маш завгүй, хүн ихтэй байсан шүү. Ер нь Хөвсгөлд маань гадаадын жуулчид гэхээсээ дотоодын жуулчид их ирдэг. Түүнчлэн Солонгосчууд бас их ирнэ. Хамгийн чухал нэг асуудал гадаадын жуулчид Улаанбаатарт ирээд ахиад нисэж Хөвсгөл рүү очдог нь хүндрэлтэй байдаг. Дотоодынхон бол сайхан машинаараа явчихаж байгаа юм. Гэхдээ энэ Дарханы зам эвдрэлтэй байгаагаас болоод энэ жил бодсон хэмжээнд жуулчин очоогүй гэж би сонссон шүү. Би 7-р сарын 11-нд карантинаас гарсан. Тэгээд 12-нд Хөвсгөл рүүгээ явж, 14 хоносон.

Дотоодын аялагчдын соёл ямар байх шиг байна?

Манайхан үнэндээ их буруу аялаад байна. Одоо үнэнийг нь л хэлэхээс. Маш их бохир хаяж байна. Архины, пивоны шил гээд л элдэв хог хаяж, орчин тойрноо ялангуяа Хөвсгөл далай ээжийг маш их бохирдуулж байгаа. Тийм учраас би Монголын дотоодын аялал жуулчлал эрхэлж байгаа байгууллагуудад хандаж хэлэхэд хог хаях газар, савыг олноор тавих хэрэгтэй. Машинтайгаа нуур луу давхиж орох, нуурын хөвөөн дээр гал түлэх, хог хаях, орчин тойрны мод, бут тасдах  бусармаг үйлдэл их гарч байгааг таслан зогсоох хэрэгтэй. 

 

Хөвсгөл далай дээр хамгийн анхны хувийн “Тойлогт” амралтын газар 1991 онд байгуулагдсан цагаас хойшхи 30 жилийн хугацаанд маш олон жуулчны бааз, амралт бий болжээ. Гэвч дэлхийн жишигт нийцсэн нь хуруу дарам цөөн . Тэр хуруу дарам цөөн нь хүний нүднээс далд, нууц байдалд ч гэх юм уу байдаг тухай  нутгийн иргэд ярьдаг л даа. Тэгэхээр Хөвсгөл далайн аялал жуулчлалын хөгжилд ер нь юу хэрэгтэй байна, ямар саад бэрхшээл байна. Ирээдүйг нь та  хэрхэн төсөөлж байна. Танд ер нь ямар санаа, оноо байна? 

1-т Зам сайн тавих хэрэгтэй. Нуурын баруун талаар Жанхай явсан зам бол шороон зам. Маш их шороо босдог. Маш хэцүү, ойр орчим бол тэр чигээрээ үнсэн саарал болдог, дуу чимээ ихтэй. Тэнд машины зогсоол хэрэгтэй байна. Зүүн талаар бас зам тавих хэрэгтэй. Манай “Далай ээж” жуулчны бааз зүүн талд нь байдаг юм. Очих гэж хориод километр маш хэцүү замаар явна. 2-т Мөрөнгийн онгоцны буудлыг олон улсын нисэх онгоцны буудал болгоод Сөүлээс, Хонг Конгоос, Бээжингээс, Токиогоос шууд онгоц буудаг болгомоор байна. Ингэх юм бол гадны жуулчид ихээр ирнэ. Ер нь бол Хөвсгөлд зөвхөн нэг сар л хүмүүс идэвхтэй очдог юм шүү дээ. 7-р сар л тэр чигтээ. Ганцхан сарын хугацаатай бизнест их хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ гэдэг их эрсдэлтэй. Хөрөнгө оруулалтаа ерөөсөө нөхдөггүй хэцүү байдаг. Ер нь бол дэлхийн жишигт нийцсэн хөрөнгө оруулалт хийх ёстой. Үүний тулд дэлхийн жишигт нийцсэн төлбөр төлдөг хүмүүс хэрэгтэй л дээ. Манай Монголчууд чинь өдөрт хоёр зуун доллар ч юм уу, таван зуу гаруй мянган төгрөг эр, эм хоёр төлнө гэхээр л үнэтэй байна гээд л эхэлдэг. Гэтэл дэлхийн жишиг дундаж нь л  өдөрт нэг, хоёр зуугаас гурван зуун доллар л байгаа шүү дээ. Нэг өрөө байр хоолтойгоо. Тэр хэмжээнд хүрэхийн тулд том хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэр том хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд бас тэр хэмжээний мөнгө төлдөг гадны жуулчид анхнаасаа ирж, нэг сарын хугацаанд байгууллага ашигтай ажиллана гэдэг бол их хэцүү. Тийм болохоор аль, аль талаасаа, ялангуяа төрийн зүгээс дэд бүтцийг нь хөгжүүлээд, дотоодынхон ч гэсэн чармайгаад ирэх юм бол боломжтой л юм байгаа юм. 

 

Та сая замын тухай ярилаа. Хөвсгөл далай, Дархадын цэнхэр хотгорыг тойруулаад засмал зам тавьчихвал яадаг юм бэ? Нутгийн иргэдээс өгсүүлээд эсэргүүцэх хүмүүс маш олон байдаг л даа. Гэхдээ том, том жийптэй  боломжтой улсууд нь тэр байгалийн сайхныг үзээд “prius”-тэй  хэд нь тэднийхээ зураг, бичлэгийг харж суух гэж үү? Ийм сайхан үзэсгэлэнтэй Монгол оронд төрчихөөд, үзэж, мэдэрч, баясаж чадахгүй сууна гэдэг харамсалтай хэрэг биш гэж үү? 

 

Тийм ээ. Хөвсгөл нуураа бүтэн тойруулж зам баривал уг нь сайн. Ядахдаа баруун талаар нь ч юм уу, зүүн талаар нь зам тавьчих юм бол шууд Оросын Холбооны Улстай холбогдоно. Байгаль нуурыг үзэхээр ирсэн жуулчид  манай Хөвсгөл рүү ороод ирж болно. Мөрөн хотод шууд гадаадын чартер онгоц буулаа гэхэд Хөвсгөл далай дээр  гурав хоночихоод цаашаа Байгаль далай руу бас оччихоод эргээд ирж болно. Байгаль далай дээр буусан хүмүүс Хөвсгөл рүү ороод ирж болно. Тэр замтай холбоотойгоор Оросын Холбооны Улстай бизнес явагдана. Жуулчны тоо нэмэгдэнэ. Засмал зам байснаараа олон зүйлийг хөнгөвчилнө. Тийм биз? Жишээлбэл Ханхаас бие муутай хүн аймгийн төв рүү, хот руу ирье гэхэд нэг зуун наян километр зам нь сайн байх юм бол гурван цаг давхиад л ороод ирнэ шүү дээ. Одоо зам нь муу учир долоо, найман цаг яваад ч очихгүй байга. Тэгэхээр Хөвсгөл далайн баруун, зүүн талаар  зам тавих нь маш чухал. Ер нь төрийн зүгээс аялал жуулчлалын гол, гол бүсүүдийнхээ дэд бүтцийг хийгээд өгөх хэрэгтэй. Цахилгаан татах хэрэгтэй. Цахилгаан, зам хоёр оччихсон байхад шал өөр болно. Дархадын хотгор чинь бас их гоё шүү дээ. Тэнд Хорьдол Сарьдгийн нуруу байна. Дархадын цэнхэр хотгорт хүн очиход үнэхээр хэцүү. Баруун талдаа улаан тайга, зүүн талдаа Хорьдол Сарьдгийн нуруунууд тэгээд маш олон  жижиг нуур, амьтан, ургамалтай. Байгаль их сайхантай газар шүү дээ. Тэнд бас зам тавивал уг нь зүгээр дээ. Гадна, дотнын хүмүүс тийшээ явах их сонирхолтой байдаг. Даанч зам нь хэцүү. 

 

Эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой Азийн Хөгжлийн Банкны 38 сая доллар дээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Хөвсгөл далайн байгалийн аялал жуулчлал, засмал зам”-ын төсөл хэрэгжүүлнэ гээд, мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ бас “Хэнтийн түүхийн аялал жуулчлалын цогцолбор” байгуулна гээд. Улмаар энэ хоёр төсөл өрсөлдөөд, маргалдаад... Эцэст нь 19, 19 саяар нь тэнцүү хувааж авах шиг болсон. Л.Оюун-Эрдэнэ сайдын төсөл эхнээсээ шүүмжлэл дагуулаад эхэллээ. Л.Энх-Амгалан гишүүний төсөл ямар шатандаа яваа нь сайн мэдэгдэхгүй байна. Шуугиан тариад байгаагаар нь “Хүлэг баатар Боорчи-Андлалын өргөө”-ний талаарх сэтгэгдлийг тань сонсъё.  Улс төрч хүний хувьд бус аялал жуулчлалын бизнес эрхлэгчийн хувиар хариулаач?

 

Хэнтий аймагт хийж байгаа аялал жуулчлалын бүтээн байгуулалтад би их шүүмжлэлтэй хандаж байгаа. Монголд хүн ирэхдээ Чингисийн нутагт ирлээ, Чингис хааны холбогдолтой түүхийн дурсгал үзье л гэж боддог. Гэтэл манайхан түүхийн ямар ч дурсгалт биш зүйлийг шинээр хийгээд байгаа байхгүй юу. Энэ бол их буруу. Жишээлбэл “Андлалын өргөө” байна. Андлал гэдэг Монгол үгийг би амьдралдаа сонсоогүй, мэдэхгүй юм байна. Бодвол шинээр зохиосон  юм шиг байна. Хоёр хүн анд болсон тухай юм болов уу ? Бодвол Тэмүүжин, Жамух хоёр анд болсон тухай юмуу даа. Тэгээд ч Тэмүүжин, Жамух хоёрын анд болсон түүх чинь харамсалтай түүх шүү дээ. Анд болоогүй шүү дээ тэр хоёр. Сүүлдээ нэг нь нэгийгээ хөнөөгөөд дуусдаг шүү дээ. Цоо шинээр нэг юм хөшөө шиг юм хийгээд, урд урдаасаа духаа нийлүүлчихсэн мөргөлдөх гээд ч байгаа юм уу, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хоёр хүний дүрс. Хамгийн гол нь муухай ч байсан, сайхан ч байсан энэ нь түүх дурсгалын зүйл огт биш . 

21-р зуунд аль 800 жилийн өмнөх юмыг дуурайлгаад юм хийхээр үзсэн хүнд, юм мэддэг хүнд бол жаахан онцгүй л санагдаж байгаа юм л даа. Учир нь энэ бол түүх дурсгалын зүйл ерөөсөө биш, гадна, дотнын жуулчин үзэх юм ерөөсөө биш. Аливаа дурсгал хуучны тусмаа, эрт дээр үед хийсэн тусмаа л үнэ цэнэтэй болно шүү дээ. Ромд бид нар очих юм бол Колизейг л үздэг шүү дээ. Аль эсвэл Пизаг ч юм уу. Аль эртний мянган жилийн өмнө  хийсэн, дор хаяж л зургаан зуун жилийн өмнө хийсэн сүм хийд, түүх дурсгалын юмыг үздэг болохоос биш шинэхэн хийгээд тавьчихсан юмыг бол бараг үздэггүй. Хүн үзээд “Энэ юу вэ? Юу үзүүлээд байгаа юм. Намайг доромжлоод байгаа юм уу?” л гэж бодно шүү дээ. Тэгэхээр шинээр түүх дурсгалын зүйл, хөшөө хийж болохгүй ээ. Бид нар чинь Хархоринд очдог шүү дээ. Хархоринд очихоор хашаан дотор нь нэг жижигхэн, хаана ч байдаг шахуу сүм л байгаа. Монголын эртний нийслэл Хархорин хот гэж хэлэхэд юм үзсэн гаднын хүн бол “Ёстой арай ч дээ, өрөвдмөөр юм аа. Ийм юм надад үзүүлэх гэж дээ” гэж хэлнэ шүү. Хархорины малтлагын музей хийсэн байна лээ. Ноднин би үзсэн. Ороод үзэхэд үнэхээр чамлалтай. Монголд түүхийн дурсгалт юм үзүүлье гэхэд  тэр түүхийн дурсгалт юмнууд нь хаагуураа яваад байгаа юм? Энд тэнд булш бунхан ухаад байна гэдэг. Ухаж авсан юмнууд гадагшаа гарчхаад байгаа юм уу, хувь хүний гар дээр оччихоод байгаа юм уу?  Маш сонин. Одоо улс төсөв мөнгө гаргаж, булш бунхнуудаа өөрсдөө   ухаж үзэх, ухаад авчихсан хүмүүс байх юм бол буцааж авах хэрэгтэй.  Үгүй бол хил гаалиа сайн чангалаад, араас нь мөрдөж мөшгөөд олох хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол манай юмнууд алга болчихоод, хүнд үзүүлэх юмгүй л байна. Наад зах нь Чингисийн музей хийнэ гээд Байгалийн төв музейг нураасан. Одоо тэнд юу тавих юм бол?  Чингис хааны юу Монголд байна вэ?   Нэг нум сум байна уу? Нэг бичиг байна уу? Байхгүй. Тэгэхээр аливаа зүйлийг хийхдээ үр дүнг нь их сайн бодох хэрэгтэй. Аялал жуулчлалын талаар Монголд хийгдэж байгаа зүйлсийг харахад, ялангуяа энэ Андлалын хөшөө ч гэх шиг  шинэ хийж байгаа бүтээн байгуулалтууд үнэхээр санаа зовмоор байна. Өмнөөс нь элдэв юм улайчих гээд байх юм байна шүү дээ. 

 

Та УИХ-ын 2020 оны сонгуулиар гурван мандаттай Хөвсгөл аймагт нэр дэвшиж, 18 600 хүний санал авч, Ардчилсан Намын дэвшигчдийг   ардаа хаян 21 нэр дэвшигчээс дөрөвт жагссан.Та тойрогтоо өөрийн биеэр ажилласан бол ер нь сонгогдчих байсан юм биш үү? Ер нь УИХ-ын 2020 оны сонгуулийн үйл явцыг дүгнээч гэвэл та юу гэхсэн бол? 

Сонгуулийн систем нөгөө л нэг томсгосон тойрог гэдгээрээ болсон болохоор  мөнгөний сонгууль боллоо. Монголын ард түмэн саналаа худалддаг, ядуу зүдүү ард түмэн гэдгээ энэ сонгуулиар харууллаа. Миний хувьд сонгуульд оролцох боломжгүй байсан. Намайг сонгуульд оруулаагүй. Ний нуугүй хэлэхэд УИХ-ын 2020 оны сонгуульд оруулахгүй байх арга хэмжээг гадаадад байгааг минь далимдуулаад авах шиг болсон. Сонгуулийн санал хураалт болохоос гурав хоногийн өмнө тулгаж, тусгай нислэгт суудал өгсөн. Гэтэл ирээд би  21 хоногийнхоо карентинд орж байгаа шүү дээ. Ингээд УИХ-ын сонгуулийн сурталчилгааг  цахимаар хийсэн. Намайг хүмүүс “Та өөрөө ирсэн бол гарчих байсан” л гэж байна лээ. Би Хөвсгөлийн ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр байна. 19 мянган хүний санал гэдэг их шүү дээ. Өөрөө очсон бол  нэмээд хэдэн санал зулгаачих байсан байлгүй. Энэ сонгуулийг би мөнгөний, шударга бус сонгууль болсон гэж хэлмээр байна. 

Та хамгийн бага зардлаар сонгуулийн сурталчилгаа хийгээд өндөр санал авч чадсан хүний нэг болчих шиг? 

 

Би ер нь сонгуульд нэг их зардал гаргадаггүй шүү дээ. Анх 2000 онд  УИХ-д нэр дэвшиж байхдаа бол багагүй мөнгө зарцуулж байсан. Гэхдээ санал худалдаж авах зорилгоор мөнгө зарцуулж байгаагүй. Нисдэг тэрэг, соёл урлагийнханд л их мөнгө зарцуулж байсан. Түүнээс хойш ер нь маш бага мөнгөөр сонгогдож байсан. Энэ удаад Л.Гүндалай гуай та ерөнхийдөө нэг коньяк уугаад, сайхан лайв хийгээд, уйлаад, нэг плакат тараагаад л 19 мянган хүний санал авчихлаа шүү дээ. Ер нь энэ сонгуульд хамгийн бага зардал гаргасан хүн та боллоо. Рекорд тогтоолоо л гэсэн шүү дээ. Хамгийн бага зардлын рекорд тогтоочихсон юм биш үү (инээв).

Та сая карантинд байхдаа сэтгэл тань нилээн хөдөлсөн бололтой, коньяк уугаад, уйлж, сэтгэлийн үгээ хэлж байсан. Таны сэтгэл юунд тэгж их хөдөлсөн юм бэ? Та ер нь сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн үү?

Би их романтик, уярамтгай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Багадаа уянгын, романтик, гоё номын оргил хэсэг дээр нулимсаа гаргачихдаг хүүхэд байсан. Одоо нс тавь гараад явж байгаа болохоор илүү уярамтгай болж байгаа юм байлгүй. Гэр орон, үр хүүхэд, хань ижлээсээ хол, сонгуульдаа орж чадахгүй, онгоцны суудал өгөхгүй хэцүү байсан. Тэгээд гадаадад байсан Монголчууд яаж зовж зүдэрч, мөнгөгүй хэцүү байгааг сэтгэл зүрхээрээ хамт байж мэдэрсэн хүний хувьд яриан дундаа дурьдаад өнгөрье гэж бодсон чинь   дурьдах байтугай тэр лүүгээ гүнзгий ороод, гүнзгий орох байтугай бүр уйлсан. Тэр нулимс бол жинхэнэ нулимс байсан. Би ямар кино жүжигчин биш. Би худлаа хэлж, хулгай хийж явах хүн биш. Аль ч талаасаа энэ бол миний амьдралын түүх, миний тэмцэл. Би УИХ-ын гишүүн болохгүй бол амьдрал хэцүү болчих гээд, түүгээрээ амьдрах гээд байгаа хүн биш. Амьдрал ахуй минь бурхны авралаар сайхан боломжтой байна. Банкинд өр зээл байхгүй, хоёр идэхгүй хоосон хонохгүй гэдэг шиг хэнээс ч гуйхгүй, нүүр бардам сайхан амьдарч яваа хүн шүү дээ. Тэгээд л гэнэтхэн нулимс гараад уйлчихсан. Бас хүнээрээ, хүний төлөө сэтгэлтэй байгаадаа өөртөө баярлаж л байлаа. Өнөөдөр хүний төлөө сэтгэлтэй хүн ховор болчихоод байна шүү дээ. Гэхдээ энэ дэлхий дээр өөрийгөө ч, өрөөлийг ч боддог хүмүүс цөөхөн ч гэсэн бас байдаг. Тэдний тоонд би бас орсон юм байна. Тэгээд миний нулимс жинхэнээсээ ингэж гарч байгаа юм байна гэж бодож өөртөө баярласан.

Зарим хүн “Л.Гүндалай гуай та яасан юм? Яагаад уйлсан юм. Шоудаад байгаа юм уу?” гэж асуухад нь би “Үгүй ээ. Одоо надад шоу хийх шаардлага байхгүй. Намайг Хөвсгөлчүүд байтугай Монголчууд мэднэ” гэсэн. Би хэнээс ч гуйхгүй боломжтой сайхан амьдарч, сэтгэл хангалуун явдаг. Тийм болохоор би хаана ч, хэзээ ч өөрийнхөө үгийг хэлдэг. Тэгээд үнэхээр уйлсан, уусан, сайхан байсан. Би олны өмнө уйлж үзээгүй юм байна лээ. 

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн зардлаа тайлагнадаг. Та энэ сонгуульд хэдэн төгрөгийн зардал гаргасан бэ? Гар утас, датагаар л сонгуулиа хийчих шиг болсон?

Үгүй, үгүй. Нийтдээ 30-аад сая төгрөгний зурагт хуудас, захиа тараасан.  Тараасан хүмүүсийн зардал гээд нийтдээ 50, 60 сая төгрөг гарсан гэсэн шүү.

Таны сонгуулийн штабыг эхнэр тань удирдсан гэсэн үү? 

Үгүй ээ. Манай эхнэр удирдаагүй. Манай том ахын хүүхэд удирдсан шүү дээ. Харин сүүлийн долоо хоногт нь манай эхнэр Хөвсгөл аймагт очиж ажилласан. 

Та шинэ бүрэлдсэн парламент, УИХ-ын гишүүдэд хэр сэтгэл хангалуун байна вэ? 

УИХ-д 62 гишүүнтэй эрх баригч нам бол маш хүчтэй шүү дээ. Энэ хүчийг зөв ашиглаж хэрэгтэй. Энэ чинь ард түмний том итгэл. Ард түмний итгэлийг зүтгэлээр хариулах хэрэгтэй. Энэ парламент дахь МАН-ын 62 гишүүн бол нэг их онц хамаатай биш ээ.

Хамгийн гол нь У.Хүрэлсүхийн толгой чухал. Засгийн газрын ажлаас л эрх баригчдын ажил хамаардаг. Түүнээс биш УИХ-д сонгогдсон эсэн бусын хүмүүс бол оруулж ирсэн төсөв, хууль, хөтөлбөр юмыг нь баталж өгөх л кнопчид шүү дээ. Тийм учраас  УИХ-ын гишүүд сайн, муу гэхээс илүү нөгөө толгой л чухал. Хүнд толгой нэг л байдаг. Гэтэл гарын хуруу арав шүү дээ. Тэр олон гишүүд чинь хуруунууд байхгүй юу. Харин толгой нь намынх нь удирдлага, бодлого. Тэр бодлого зөв гараад хуруунууд бодлогыг дэмжээд кноп дараад өгвөл энэ парламент ажлаа хийчихлээ гэсэн үг. 

Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар улиран сонгогдлоо. Түүний баримталж хэрэгжүүлж буй эдийн засгийн болоод улс төрийн бодлого шийдвэр зөв байж чадаж байна уу? Таны хэлснээр толгой ямар ажиллаж байх шиг байна?

Би хүүхдийн мөнгийг зуун мянга болгож,  2020 он дуустал олгохоор болсныг маш зөв гэж үзэж байна. Өнөөдөр нийгэм, эдийн засаг хүнд байгаа үед хүүхдийн мөнгийг харж байгаа, хүлээж байгаа түүгээр амьдардаг олон мянган гэр бүл Монголд байна. Энэ шийдвэрийг нүдээ олсон гэж үзэж байгаа. Бусдыг нь бол сайн мэдэхгүй байна. Засгийн Газар байгуулагдаад, Ерөнхий сайд сонгогдоод сонгуулиас хойш хоёр сар боллоо. Хоёр сар гэдэг чинь жаран хоног. Нэг ёсны Засгийн Газрын 100 хоног гэж ярьдаг шүү дээ. Энэ 100 хоногт   Засгийн Газар хийх ажлуудаа ерөнхийд нь эхлүүлдэг. У.Хүрэлсүхийн хувьд бол өмнө нь гурван жил Ерөнхий сайд хийчихсэн, шууд үргэлжлүүлээд  явж байгаа гэдгээрээ ямар ч асуудалгүйгээр, дасан зохицох, самгардах байдалд орохгүйгээр, дутах юмгүйгээр ажиллах боломжтой хүн. Тиймээс одоо У.Хүрэлсүхийн хурд хүч, оюун ухаан л мэднэ дээ. Яг одоо бол хүүхдийн мөнгөнөөс өөр харагдах юм байхгүй л байна. 

УИХ-ын 28-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт олон улсын тоймч Шагдарсүрэнгийн Гантулга нэр дэвшсэн. Гэтэл тэр тойрогт таны үүсгэн байгуулсан Ард Түмний Намаас адилхан овог нэртэй Шагдарсүрэнгийн Гантулга гэж ганцхан хүн нэр дэвшээд гурван мянга гаруй хүний санал авсан байсан. Сонгуулийн үеэр энэ асуудал багагүй маргаан дагуулсан. Энэ асуудалд та ямар нэгэн мэдээлэл, тайлбар өгч чадах уу? Та хуучин намтайгаа холбоотой байдаг уу? 

Би албан ёсоор Ард Түмний Намаас гараад Ард Түмнээ Хайрлая гэдэг нам байгуулсан.Миний хувьд тэр асуудалтай ямар ч холбоогүй. Яахав асуудал дэгдэнгүүт би хуучин намынхаа ганц нэг хүнтэй нь би ярьсан. “Хөөе яаж байгаа юм бэ? Наад асуудлыг чинь миний нэртэй холбоод байна шүү дээ. Та нар наад бантангаа засаарай” гэсэн. Энэ бол тэр үед л буруу тайлбарлаад байсан болохоос биш хууль бус зүйл биш юм. Ш.Гантулга гэдэг хүн байсан уу? байсан. Тэр хүн өөрөө зөвшөөрсөн үү? зөвшөөрсөн. Тэгээд хэдэн төгрөг авсан юм шиг байна лээ, хөөрхий. Улмаар нэр усаа өгөөд дэвшүүлүүлсэн гэдэг. Энэ бол сонгогчдыг самууруулах, жинхэнэ Ш.Гантулгаас санал зулгаах гэсэн сонгуулийн хар гэх нь хаашаа юм, хуулийн цоорхойг ашигласан л технологи юм шиг байгаа юм. Хуулийн цоорхой гэдэг чинь хууль бус гэсэн үг биш. Хуулийн цоорхой ашигласан ийм технологи Америкт их байдаг. Учир нь Америкт хүн өөрийнхөө нэрийг хэзээ ч өөрчилж болдог. Хүний нэрийг өөрчлүүлээд л, Жон гэдэг хүн нэр дэвшиж байгаа бол адилхан Жон гэдэг нэртэй хүн олж  ирдэг, нэг хүнийг гуйж байгаад Жон нэртэй болгоод нэр дэвшүүлдэг. Америкчууд чинь сонгуулийн идэвх муутай хүмүүс байдаг. Тийм болохоор Жоныг дэмжье гэж байсан хүн хуурамч Жоныг андуураад зурчихдаг юм байна л даа. Ийм зүйл сонгуулийн янз бүрийн PR-ын номон дээр байдаг. Түүнээс биш тэр сэтгүүлчийн гаргаж тавиад байгаа шиг хууль бус юм бол бас биш.  Манайхан хуулийг судлахгүйгээр хууль бус гэж  яриад байхыг би буруу гэж боддог. Яагаад Ш.Гантулга гэдэг хүн хоёр, гурван хүн нэр дэвшиж болдоггүй юм. Ер нь энэ бол хуулийн цоорхой л юм даа. 

 

Та Ардчилсан Намд буцаж орохыг хүсэж буйгаа илэрхийлсэн байсан. Шувуу хүртэл буруу дэвээд байна гэдэг шиг Ардчилсан Намд ер нь юу болоод байна вэ? УИХ-ын 2020 оны сонгуульд ялагдчихлаа, лидерүүд нь шоронгийн хаалга татлаа, заримынх нь цаашдын ирээдүй бүрхэг харагдаж байна. Удахгүй орон нутгийн сонгууль эхэллээ. Энэ намын тогоонд байсан хүний хувьд цаашдын ирээдүйд нь бас санаа зовж, дотроо бодож, дүгнэлт хийж явдаг л байх. Учир нь энэ бол бас Ардчилсан Нам гэдэг ганц намын асуудал биш. Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага- УИХ хүчтэй сөрөг хүчингүй, өөрөөр хэлбэл хяналтгүй болчхоод байгаад санаа зовоод л асууж байна л даа. 

 

Зөв өө. Би бол Ардчилсан Намд ядарч явахад нь, навс ялагдаад бүгд гудамжинд гарчихсан, зарим нь хаяад Америкт зугтаагаад алга болцгоочихсон байхад нь, УИХ-ын гишүүн байхдаа элсэн, улмаар энэ намыг ялалтад хүргэж, сэхээн амьдруулж, туг нь болж байсан. Харамсалтай нь манай Ардчилсан Намын лидерүүд хувиа хичээмтгий учраас намаа боддоггүй. Нам гэдэг бол тэр олон гишүүдийн итгэл найдвар шүү дээ. Намыг нам шиг нам болгож, зохион байгуулалттай, үзэл бодолтой, коллективтэй, сахилга бат, хариуцлагатай, жанжин шугамтай  болгох ёстой байсан юм. Гэтэл тэ нар энэ намыг ашиглаж, хувийн эрх ашиг хөөцөлдөн, олон хэсэг фракц, бизнес, улс төрийн бүлэглэл болгосон доо. Тэгээд энэ бүлэглэлүүдийн тэмцлийн үр дүнд Ардчилсан Нам навс ялагдаад, бодлого чиглэлгүй болсон. Одоо орон нутгийн сонгуульд ямар ч лидергүй орох гэж байна шүү дээ. Энэ намд лидер байхгүй. Угаасаа энэ нам дотроосоо лидерээ гаргаж чадахгүй болж.

 

Тэгэхээр энэ нам бараг байхгүй болчихлоо л гэсэн үг. Нам биш л гэж ойлгох хэрэгтэй. Одоо ялагдаад байх юм бол улс төрийн тавцангаас арчигдах биз. Би энэ намд байсны хувьд, миний анхны нам гэдэг утгаараа энэ намын төлөө зүтгэж, энэ намыг амьдруулж явсны хувьд энэ намыг ингээд алга болчихоосой гэж хүсэхгүй байна. Хувь хүнийхээ хувьд санаа зовоод саналаа хэлээд байгаа юм. Би танай намд оръё, лидерийн өрсөлдөөнд чинь оролцмоор байна. Намайг шууд лидерээрээ тавиадхаач ээ. Би орон нутгийн сонгуульд ороод та нарыг ялуулаад өгье. Би АН-ын лидерийн сунгаанд бол гараад ирнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Яагаад гэвэл Ардчилсан Намын маш олон гишүүд дэмжигчид орон даяар намайг дэмждэг. “Л.Гүндалай бол тэмцэнэ чадна, улс орондоо нэр хүндтэй, хүүхдийн мөнгө санаачилсан, зоригтой, тэмцэгч, мэдлэг боловсролтой” гээд. Жишээлбэл би Ардчилсан Намд  оръё гэвэл, намайг хэрвээ авъя гэвэл би шууд ороод, нэр дэвшээд өрсөлдөхөд бэлэн байна. Даанч эд нар чинь надад боломж өгөхгүй байна л даа. АН чинь хаалттай нам болчихсон. Би Ард Түмнээ Хайрлая Намаа татан буулгаад Ардчилсан Намын төлөө явахад бэлэн байна. Учир нь жишээлбэл би өөрийнхөө улс төрийн карьераа харахад 2024 онд жижиг намаасаа нэр дэвшвэл ахиад л хоёр том намын эсрэг хүнд байдалд орно. Мөн 2024 онд МАН ахиад л ялна гэж би бодож байгаа. Яагаад гэвэл ард ард түмэн чинь ядуу хэвээрээ л байна. Нийгэм, эдийн засгийн зөв бодлого эд нар явуулж чадахгүй. Тэд үндсээр нь өөрчилж, эрс шинэчлэлт хийж чадахгүй. Тийм болохоор эргээд л нөгөө ядуу хүмүүс чинь саналаа худалдана. Өнгөрсөн жил хоёр зуун мянгаар худалдсан бол ирэх сонгууль дөрвөн зуун мянгаар өөрсдийгөө худалдчихна. Өөр мөнгө олох боломж ард түмэнд байхгүй.

 

Ардчилсан Намын уналт, доройтлын шалтгаан, уг гарвал, суурь нь юунаас, хаанаас, хэзээнээс эхлэлтэй юм бэ?

Ардчилсан Нам бол шинэ бүрэлдсэн нам. Хамгийн гол нь нам бол лидерээсээ л хамаардаг юм. Нэг сайн лидер гарч ирээд сайн менежмент хийгээд  намаа  бэхжүүлээд явдаг юм. Нам ерөөсөө лидерээсээ л болдог. Онол, зүй тогтол нь тийм. Түүнээс биш хэдэн залуучууд гарч ирээд, намаа шинэчилнэ гээд хашгираад шинэчилж чадахгүй. Шинэчлэгдэх ч үгүй. Харин лидер гарч ирээд зөв, шинэ бодлого явуулж, энэ намыг зөв залж авч явах ёстой. Ингэж улс орон шинэчлэгдэнэ, нам шинэчлэгдэнэ.

Ардын нам бол  тогтчихсон, хүчтэй, намаа гэсэн үзэл бодолтой лидертэй явсны үр дүн энэ ялалтуудаар нь гарч байна шүү дээ. Яаж ийж байгаад болохгүйгээ аваад хаячихдаг. Яаж ийж байгаад нэг лидерээ гаргадаг. Яаж ийж байгаад удирдлагынхаа дор нэгдэж, нягтарч чаддаг байхгүй юу. Ядахдаа л сонгуульд ялагдангуут хариуцлага тооцоод шинэ хүн гаргаад явдаг. УИХ-ын сонгуулийн өмнө хүртэл намаа ялуулахын тулд жишээлбэл Миеэгомбын Энхболдыг солиод Санжийн Баярыг гаргаж тавиад сонгуульд ялж байсан шүү дээ. Ингэж чаддаг нам ялалтанд хүрдэг байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө  зөв лидер байх хэрэгтэй. Улс орныг ч гэсэн зөв лидер л хөгжүүлдэг шүү дээ. Манай урд хөршийг л гэхэд Мао, Дэн Сяо Пин, одоо Ши Жинь Пин гээд удирдагч нар л авч явж байна. Сингапурт гэхэд л гучин хэдэн жил Ли Куан Ю гэдэг хүн л авч явлаа шүү дээ. Тэнд олон намын тогтолцоо байхгүй. Ерөөсөө л диктатуртай орон шүү дээ. Сингапурт ардчилал гэдэг юм байхгүй, лидерүүдийнхээ үгийг дагаад л явдаг. Тэгсэн атлаа хөгжиж л байна шүү дээ. Энэ ардчилал гэдэг чинь улсыг хөгжүүлчихдэг юм биш . Улсыг лидер л хөгжүүлдэг. Тэр лидерийн санаа бодол, нийгэм, эдийн засгийн бодлогоор улс орон хөгжинө. Түүгээр нь тухайн нам бас хөгждөг. Ийм л зүй тогтоцтой юм. Түүнээс биш хэдэн залуучууд гарч ирээд намаа шинэчилнэ гэж байхгүй. Тэр буруу.  

 

Та Ардчилсан Намд орох хүсэлтээ албан ёсоор өгөх үү? Хэрвээ хүсэлтийг тань хүлээж аваад Ардчилсан Намд ороод, намын даргын сунгаанд ялах юм бол энэ намыг чирээд аваад явж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байна? Танд дотроо бодож явдаг зүйл байгаа байх. Ардчилсан Намыг өөд нь татахад юу хэрэгтэй вэ? 

 

Ардчилсан Намыг өөд нь татахад ганцхан л зүйл хэрэгтэй. Би үүнийг маш олон хэлж байна. Намыг өөд нь татаж, ялалтад хүргэх тийм лидер л хэрэгтэй. Тэр лидерээ бүгдээрээ араас нь дагаад, мориндоо мордоод, хашхираад, сэлмээ сугалаад дайрах хэрэгтэй. Өөр арга байхгүй. Тэгэхгүй бол ялагдаад, арчигдаад дуусна. Ер нь АН тийм шинжиндээ орчихлоо. Ц.Туваан дарга сонсож байгаа байлгүй. Ц.Туваан дарга аа, та намайг хүлээж авч уулзаж, миний санаа бодлыг сонсооч ээ. Би Ардчилсан Намыг аваад явъя, ялалтад хүргэе гэсэн бодолтой байна. Миний онцлог, давуу тал гэвэл би аль нэг фракц биш ээ. Би Ардчилсан Намд ороод фракц гэж явахгүй ээ. Би тэр олон фракц энэ тэрийг чинь сайхан эвлүүлээд аваад явна. Аль нэг фракцыг нь дагаж намирахгүй ээ. Бүгдийг нь нэг тугийн дор нэгтгэнэ ээ. Ардчилсан Нам, ардчилал гэдгийн дор нэгтгэнэ ээ. Дээр нь би улс орноо, Ардчилсан Намын бүх юмыг өөрчлөх зоригтой бодлого чиглэл гаргана аа. Тэгээд энэ бодлогынхоо доор Ардчилсан Намыг орон нутгийн сонгуульд ялалтад хүргэнэ ээ. Ялалтад хүргээд намаа ёстой нам шиг нам болгоно оо. Улмаар УИХ-ын 2024 оны сонгуульд ялуулна аа. Үүний үр дүнд Монгол улсыг хөгжүүлнэ. Ард түмнээ уриалаад, дуудаад, намын гишүүд, ард түмнийг нэг туган дор, ардчиллын дор нэгтгэнэ. Үүнийг би хэнээс ч илүү хийж чадна. Ардчилсан Намд өөр тийм хүн байхгүй ээ. Байхгүй. Одоо ерөөсөө ирэх  УИХ-ын сонгуульд ялъя гэвэл үнэндээ цорын ганц найдвар чинь би шүү. Надад яг үнэндээ Ардчилсан Намтайгаа өнөөдрийг хүртэл явсан бол боломж их байжээ гэж харамсаж байна. Би яагаад Ардчилсан Намаас гарчихдаг байсан юм бэ гэхээр энэ их муухай фракц, муухай бизнес, улс төрийн бүлэглэл, МАНАН-гаас зугтаагаад өөрийнхөө муу овоохойг бариад яваад байсан юм. Тэр овоохойд минь улс орныг өөрчлөх хэмжээний тийм хүч, Ардчилсан Нам шиг бааз, суурь хөл байхгүй байна. Ер нь Монголд гуравдагч нам гарч ирэх суурь байхгүй юм байна. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат үзлээ, болсонгүй. Монголын хамгийн баян хүн байсан шүү дээ. Би бас болохгүй байна. Сая Шинэ нам, ХҮН гээд элдэв юмнууд бүгд гарч ирлээ. Бүгд явахгүй байна, Монголд. 1990 онд Ардчилсан Нам гарч ирээд Монголын ард түмэн хоёр намд ерөнхийдөө сонгогчдын тавин хувь нь хуваарилагдаад үлдсэн тавин хувь нь мөнгөөр саналаа худалддаг болчихлоо. Тийм болохоор гурав дахь намд боломж маш бага байна. Нэг бол Ардчилсан Нам тараад суурин дээр нь өөр нам гарч ирвэл ямар боломж байдаг юм бэ?  гэхээс. Тэгсэн нөгөө Ардчилсан Нам амьд ч биш, үхсэн ч биш сонин болчихлоо. Тэгээд зайлж өгдөггүй, хөгжиж, ялж өгдөггүй. Тэгэхээр Ардчилсан Нам зайлаад өгч чадахгүй учраас амьдруулаад аваад явах л арга үлдэж байна. Тийм болохоор би Ардчилсан Намынхандаа, миний хуучин журмын нөхдүүддээ, гишүүд, дэмжигчид, удирдлага, хариуцсан хүмүүст хандаж хэлье. “ Та нар ядахдаа надад өрсөлдөх боломж олгооч ээ. Хамгийн гол нь надад боломж олгооч ээ. Архимед хэлсэн юм гэнэ лээ. Надад тулах цэг өг. Би дэлхийг эргүүлье гэж. Ардчилсан нам надад тулах цэг өг. Ядахдаа Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөх боломж олго. Тэрний төлөө би бүх шаардлагыг чинь биелүүлэхэд бэлэн байна.” Тэгвэл би маш их баярлана. Би өрсөлдөнө. Би гарна. Би ялна. Надад тийм итгэл үнэмшил миний зүрхэнд, миний сэтгэлд байна. Хувь хүнийхээ хувьд би  Монголынхоо ардчилал, Монголын ард түмний амьдрал, улс орныхоо нийгэм, эдийн засгийг хараад сэтгэл, зүрх өвдөж байгаа хүний хувьд л ийм юм ярьж байгаа юм шүү дээ. Хэдэн жилийн дараа ярихгүй ээ. Би энэ хорвоогийн эрхэнд хөгшрөх л байлгүй. Яг одоо бол миний хувьд ярих сүүлийн боломж юм болов уу даа л гэж бодож байна. Тэгэхээр энэ боломжийг бүгдээрээ нийлээд ашиглаад туршаад үзэж болох юм. Үр дүн гарна гэдэгт би итгэлтэй байгаа. 

Ардчилсан Намын лидерүүд гэгдэх хүмүүсийн дотор арай дөнгүүр нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг гэж яриад байна л даа. Ардчилсан Намын удирдлагуудаар түүний гэгдэх хүмүүс ч томилогдоод эхэлсэн байна. Гэтэл түүнийг бас Ардчилсан Намыг, ардчиллыг нугасалсан гэж мөр зэрэгцэж явсан нөхөд нь үзэн ядах боллоо. Ардчилсан Намыг аврах ганц хүн Ерөнхийлөгч Х.Баттулга мөн үү? Та түүнд итгэж байна уу? гээд асуучихвал түрүүн таны хэлсэнтэй зөрчилдөх юм болов уу? 

Хамаагүй ээ. Өнөөдөр маш их эрх мэдэл гартаа цуглуулсан хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга яах аргагүй мөн. Ерөнхийлөгч Х.Баттулга 62 гишүүнтэй эрх баригч нам бүхий парламенттай, эрх баригчидтай тулгарсан. УИХ гэдэг бол төрийн эрх барих дээд байгууллага шүү дээ. Ерөнхийлөгч биш. Төрийн эрх барих дээд байгууллагатайгаа учраа олж, тодорхой хэмжээний эрх мэдлийг энэ хүн өөртөө авч байна. Том боломжид Ерөнхийлөгч хүрсэн. Ерөнхийлөгчийн  энэ боломжид хүрэхийн тулд  зарим нэгэн золиосыг гаргасан гэж би хувьдаа үзэж байна. Өнөөдрөөс эхлээд энэ хүн яах ёстой вэ гэвэл  олж авсан энэ их эрх мэдлээ зөв юманд ашиглах хэрэгтэй. Эрх мэдэлд хүрсэн арга зам нь хамаагүй ээ. Одоо тэр 64 гишүүнтэй Монголын Ардын намтай гуйж гувшиж гэнэ үү хамтарч гэнэ үү? нийлэхээс өөр арга бол байгаагүй ээ. Үүнийг нь би улс төрчийн зөв шийдэл гэж үзэж байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд өөр арга бол байгаагүй. Нэг бол шууд МАН-тай халз тэмцэлдэх, үгүй бол тодорхой хэмжээгээр зохицох. Тэгэхээр зохицох аргыг Ерөнхийлөгч сонгосон. Түүний үр дүнд Ерөнхийлөгчийн эрх мэдэл буй болсон гэж би үзэж байна. Тэгээд энэ их эрх мэдлээ Ардчилсан Намыг шинэчлэх, өөрчлөх, Ардчилсан Нам зөв лидер гаргаж, ялалтад хүргэхэд ашиглаж чадвал Х.Баттулга ялагчаар тодорно. Би Ерөнхийлөгч Х.Баттулгад бас хандаж хэлмээр байна. 

“Ерөнхийлөгч Х.Баттулга аа. Би Ардчилсан Намын лидерээ сонгох намын даргаа сонгох сунгаанд оролцмоор байна. Та намайг оролцуулж өгөөч ээ. Тэгэх юм бол би танд их баярлана аа. Ямар ч чадваргүй нөхрийг, ард түмэн таньж мэдэх ч үгүй, хэн гэдгийг нь мэдэхгүй хүнд хүн итгэдэггүй байхгүй юу. Тийм хүнийг өнөөдөр таны хүн гэдгээр Ардчилсан Намын толгойд тавиад цаашдаа хуучин замаараа явъя гэвэл ялагдалд хүргэх байх гэж би хувьдаа бодож байна. Тийм учраас таны энэ Ардчилсан Намын лидертэй холбоотой хийх шийдвэр бол Монголын ардчилал, Монголын улс төр, таны цаашдын улс төр, нэр хүндэд чинь бас нөлөөлнө шүү. Одоо хамгийн гол нь үүнээс хойш түүнээс цааш та Ардчилсан Намыгаа, өөрийг чинь гаргаж ирсэн намыгаа ялалтад хүргэх ёстой. Ялалтад хүргэх лидер гаргах хэрэгтэй. Орон нутгийн сонгуульд та ялагдуулж болохгүй. Ардчилсан Нам одоо ялах хэрэгтэй. Ялахын тулд ганцхан лидер л хэрэгтэй. Тэр лидер нь магадгүй би ч юм болов уу гэж бодоод байна. Та намайг лидер биш гэж битгий бодоорой. Би Англи, Герман хэл дээр гарсан сонгуулийн тухай олон тооны ном уншсан хүн шүү. Лидер хүн ямар байх талаар онол практикийн олон ном үзсэн хүн шүү.”

 

Тэгэхээр таны галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй цогтой тэмцэгч явсан үеийн тань талаар дурсаж ярья л даа. Та тухайн үед цөөнхийн үг хэлэх эрхийн төлөө бичиг бариад Улсын Их Хурлын чуулганд  тэмцэж явсан шүү дээ. Сая Б.Пүрэвдорж гишүүний үг хэлэх эрхийг Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан долоо хоногоор хассан. Та үүнийг харсан байх. Улсын Их Хурлын дэд даргын шийдвэрийг юу гэж харж байна? 

 

Анх намайг 2000 онд бие дааж нэр дэвшээд гарч байхад  Монгол Ардын Нам, тэр үеийн МАХН УИХ-д 72 суудалтай байсан юм. Үнэхээр дураараа загнаж, хэнээр ч үг хэлүүлдэггүй, сонсдоггүй болчихсон байсан л даа. Тэгээд тэр үед би  зориг гаргаж , Улсын Их Хурлын чуулганы нээлт дээр үг хэлэх оролдлого хийсэн. Би шууд гараад тэмцэж байсан. Үг хэлнэ гээд л. Болохгүй болхоор нь цаас бариад зогсоно. Цаас ураад хаяхаар нь даавуун дээр бичиж гаргаж ирээд л. Энэ бол тэмцлийн бас шинэ, хурц хэлбэр байсан л даа. Ингэж тэмцэж чаддаг аавын хүү, ээжийн охин байдаггүй л байхгүй юу.

Энэ хорвоо дээр ер нь тун ховор доо. Б.Пүрэвдорж микрофоноо хаалгаад нам л болж байна шүү дээ. Одоо тэгээд яах ёстой юм, яаж тэмцэх юм. Тэмцлээ хийх хэрэгтэй шүү дээ. Өөрийнх нь үнэхээр зөв гэж бодож байгаа, түүнийг нь ард түмэн дэмжинэ гэж бодож байгаа бол ямар нэгэн тэмцлийн юм хийх л ёстой шүү дээ. Түүнээс биш үг хэлэх эрхээ хасуулсан гээд яваад өгч болохгүй. Хэн нь эрх мэдлээ ашиглаад байна. Хэн нь хэнийгээ хохироогоод байна. Үүний үр дүн ард түмэнд хэрхэн тусах вэ гэдэг нь чухал шүү дээ. Тухайн үед би үг хэлэх гээд болохгүй болохоор нь чуулганы хуралдааныг тарааж байсан. Тэгэхэд ард түмэн бүгд баярлаж байсан. Зөв шүү дээ. Энэ далан хоёр юм яагаад солиороод, дураараа загнаад байгаа юм. Хүнээр үг хэлүүлчихэж яагаад болохгүй байгаа юм. Гүндалай хуулийн ямар заалт зүйл зөрчөөд байсан юм байгаа юм. Тэгээд би гурван удаа тараахад гурвууланг нь ард түмэн дэмжиж байсан. Тэр дэмжлэгийг би яаж мэдэрдэг байсан гэхээр намайг гараад явахад залуучууд таараад “Л.Гүндалай ахаа, таны зөв шүү. Би дэмжиж байгаа шүү” гээд л,  бүгд эрхий хуруугаа гозойлгоод л”... Энэ бүхэн бүгд ард түмний дэмжлэг байсан. Хэвлэл мэдээлэл бүгд миний талд зогсож байсан шүү дээ. Тэгээд МАХН-ынхан надаар гурван удаа чуулганыхаа нээлтийг тараалгаж,  ялагдаж байсан шүү дээ. Түүний хүчинд л УИХ-ын 2004 оны сонгуульд Ардчилсан Нам ялсан шүү дээ. Мөн хүүхдийн мөнгө байсан. Түүнийг  би санаачилсан. Тэмцлийн зөв аргаа олж, тэр тэмцэл нь ард түмний дэмжлэгийг хүлээх юм бол амжилтад хүрнэ. Тэмцлийн зөв аргаа олж чадахгүй бол ямар ч тэмцэл хийж чадахгүй. Худлаа хоосон яриа, хашгираан болоод л өнгөрнө. 

 

Ярилцсанд баярлалаа.

sonin.mn

Хан-Уул дүүрэг, 12 дугаар хорооны 121 дүгээр цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Хан-Уул дүүрэг, 12 дугаар хорооны 121 дүгээр цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​