fbpx ​Л.Энх-Амгалан: Өндөр хадгаламжтай хүнээс ахиу татвар авдаг болох ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 34 секунд

​Л.Энх-Амгалан: Өндөр хадгаламжтай хүнээс ахиу татвар авдаг болох ёстой

УИХ-ын гишүүн  Л.Энх-Амгалан бизнесийн эрхлэгчдийн уулзалтад оролцож, сонирхсон асуултад хариулт өглөө.

-Зээлийн хүүг яагаад заавал 2023 онд 1 хувь болгож бууруулна гэж. Бидэнд 2023 оноос өмнө бууруулах боломж байгаа шүү дээ. Энэ тал дээр тайлбар өгнө үү?

-Өнгөрсөн долоо хоногт Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийг Улсын их хуралд өргөн барьсан. Өнгөрсөн хугацаанд баялаг бүтээгчид банкны эзэд, өндөр хадгаламжтай хүмүүсийн мөнгийг өсгөж өгсөн. Өндөр хадгаламжтай хүмүүс хүүгийнхээ татварыг төлдөггүй маш бага татвар төлдөг. Гэтэл бид тэдний хүүлж байгаа мөнгийг жилийн 25-30 хувийн хүүтэй аваад мөн дээрээс нь ажлын байр бий болгож цалин тавиад, татвар төлөөд явж байна. Тийм учраас зээлийн хүүг бууруулах асуудал бол Засгийн газар, Их хурлын шийдэх чухал асуудал. Үүн дээр тодорхой бодитой алхмууд хийнэ. 2023 оноос л сарын нэг хувь болно гэж ойлгож болохгүй. Энэ ажил маш олон талын оролцоо шаардагдана. Хамгийн гол нь банкны салбарын шинэчлэлийн бодлогыг хийх юм. Цаашдаа бид банкны хөрөнгө оруулагчдыг мэргэжлийн хөрөнгө оруулагч болгох ёстой. Тэр хөрөнгө оруулагч нь 20-25 хувиас дээш хувьцаа эзэмшихгүй байх хязгаарлалтуудыг тавьж өгнө. Банкны бизнес хийж байгаа хүн бусад салбарт бизнес хийхийг Банкны тухай хуулиар хориглосон байгаа. Мөн банкуудыг нээлттэй болгохын тулд хамгийн багадаа 25-30 хувиа зах зээлд арилжаалах эрх зүйн өөрчлөлтийг гаргаж, шахаж шаардаж ажиллана. Өнөөдрийн байдлаар 35 их наяд төгрөг банкны салбарт эргэлдэж байгаагаас 20 их наяд нь хадгаламж байгаа. Цаашдаа банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Монгол Улс өнөөдөр 13 тэрбум ам.долларын эдийн засагтай, банкны салбар нь дөнгөж 30 их наядад эргэлдсэн ийм боомилсон эдийн засагтай байж болохгүй. Гадаадын банкуудыг оруулж ирж, өрсөлдөөн бий болгоё. Өндөр хадгаламжтай хүмүүсээ татвартай болговол энэ мөнгө нь хөрөнгийн зах зээлд гарч компани болон бондын зах зээл өснө. Тийм болохоор энэ өөрчлөлтүүдийг хийж өгөхөөр тодорхой зорилтуудыг тавьж байгаа.

-Төр аж үйлдвэрлэлийг огт дэмждэггүй, дорвитой бодлого ч гаргадаггүй. Ер нь аж үйлдвэр Монгол Улсад хэрэгтэй юм уу?

-Аж үйлдвэргүйгээр ямар ч улс орон хөгжихгүй . Тиймээс аж үйлдвэрлэлийн бодлогыг Их хурал дээр онцгойлон анхаарч Аж үйлдвэрлэлийн байнгын хороог анх удаа байгуулсан. Ямар нэгэн салбар гэхгүй ер нь Монгол Улсад аж үйлдвэр хөгжих юм бол ямар бодлогоор хөгжих вэ гэдгийг тодорхойлох байнгын хороог бий болгож өгсөн байгаа. Үүнийг дээр үйлдвэрлэлт шаардлагатай санхүүгийн их үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх үү, хүний нөөцийн асуудлыг хэрхэн шийдэх үү, зах зээлээ яаж хамгаалах уу гэдэг дээр тодорхой бодлого гаргаж ажиллана. Бид өнгөрсөн 30 жил зэрлэг капитализм гэдгээр явж ирсэн. Хэт их өрсөлдөөн дунд явж ирсэн. Тэгэхээр цаашдаа дотоод зах зээлээ хамгаалж, импортыг их орондоо үйлдвэрлэх чиглэлийг бодлогууд явагдана.

-Төрийн албыг хариуцлагатай мэргэшсэн  болгохшаардлагатай байна. Хаана ч очсон хүнд суртал, танил тал харж ажил явагдахгүй байна. Энэ асуудал цаашдаа байсаар байх уу, хэрхэн шийдвэрлэх вэ?

-Хариуцлагатай мэргэшсэн төрийн алба аль болохоор лиценз, зөвшөөрлөө 3 дахин бууруулах ёстой. Хямрал бол боломж гэдэгтэй адилхан коронавирусийн энэ үе бидэнд маш том боломжийг олгож өгч байна. Бид мэдээлэл технологи дээр суурилсан цахим засаглалын шилжилтийг хийх хэрэгтэй. Ингэж чадвар төрийн албыг мэргэшсэн, цомхон болгох боломжууд бидэнд байна. Хүнээс хамааралгүй, шударга, ил тод засаглалыг бий болгох боломжийг “Цахим Монгол” гэсэн хөтөлбөрөөр бий болгохоор ажиллаж байгаа.

Эх сурвалж: itoim.mn

Т.МӨНХСАЙХАН : Эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсэж буй ХҮНДРЭЛ, ЧИРЭГДЛИЙГ багасгана
Т.МӨНХСАЙХАН : Эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсэж буй ХҮНДРЭЛ, ЧИРЭГДЛИЙГ багасгана
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​