ФИБА 3Х3 улирлын энэ оны хоёр дахь “Их дуулга” Унгарт эхэллээ. Тэмцээнд Монгол Улсын “Улаанбаатар ММС Энержи” баг оролцож байна. Тэд “B” хэсгийн эхний тоглолтоо дэлхийн дөрвөн удаагийн аварга, мэргэжлийн чансааны номeр хоёр баг Сербийн “Нови Сад” багтай хийж 21:6 -аар ялагдсан. Гэхдээ Чехийн шигшээ “Хумполец” багийг 20:15-аар хожсон юм. Ингэснээр “Улаанбаатар ММС Энержи” тав дахь удаагаа “Их дуулга” тэмцээний шилдэг наймд шалгарлаа. Тэд одоо сагсан бөмбөгийн эх орон Америкийн Нью-Йорк хотын “Харлем” багтай тоглоно. Өмнө нь хоёр баг Жежү дэлхийн Гран-прид хэсгийн шатанд таарахад манай баг хожигдож байсан. Гэхдээ манай баг тамирчид хэсгээс хоёроос гарч тус тэмцээнд түрүүлж байсан билээ.
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин