Япон улсын Ямато хотод иргэдийг алхаж байхдаа гар утсаа ашиглахыг хуулиар хоригложээ. Энэхүү хоригийг хотын дарга Сатору Оки санаачилсан бөгөөд иргэд нь түүнийг дэмжсэн байна. Энэхүү хоригийг зөрчвөл ямар нэгэн торгууль эсвэл шийтгэл ногдуулах талаар тус хуульд тусгаагүй байна. Дээрх хориг нь иргэдэд алхангаа ухаалаг утсаа ашиглах нь буруу гэдгийг ойлгуулах зорилготой аж. Энэ арга хэмжээний дүнд Ямато хот нь алхах зуураа дэлгэц ширтэхийг албан ёсоор хориглосон анхны хот болсноороо онцлог болж байна. Судалгаагаар ухаалаг утсаа алхангаа ашиглаж байхдаа хүмүүсийн орчин тойрноо харж мэдрэх сонор байдал нь 95 хувиар буурдаг гэсэн дүн гарчээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин