fbpx

У. Хүрэлсүх: Бүх зүйлийг чөлөөт зах зээл гэдэг байдлаар хаяж болохгүй


Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, холбогдох байгууллагуудын ажилтай танилцлаа. 

Энэ үеэр тэрбээр " Уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарт төрийн зохицуулалт зайлшгүй байх шаардлагатай. Энэ чинь стратегийн том том үйлдвэрүүд шүү дээ. Эрчим хүчийг төр зохицуулахгүйгээр яаж цаашаа явах вэ. Бүгдийг нь хувийнханд даатгаад орхиж болохгүй.

Би эхлээд дотоодын хэрэгцээгээ хангая гэж байгаа. Гурил, төмс хүнсний ногоогоор дотоодын эрэлт хэрэгцээгээ хангая. Мах мөн адил. Дотоодын эрэлт хэрэгцээг хангасны дараа илүүдлээ экспортод гаргая.

Үүнийг төр засаг зохицуулна. Миний яриад байгаа зохицуулалт энэ. Бүх зүйлийг чөлөөт зах зээл гэдэг байдлаар хаяж болохгүй гэж үзэж байна" гэлээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал: