Өнөөдөр ''Цусан улаан сар” гарна хэмээн АНУ-ын Сансар судлалын хүрээлэнгээс мэдээллээ. Сар дэлхийн сүүдэрт орох үзэгдлийг сар хиртэх хэмээдэг.
“Цусан улаан сар”-ын хиртэлт Австрали улсын зүүн хэсэг, Хойд Америкийн баруун эрэг, Канад болон ОХУ-ын ази тивд орших бүс нутгийн иргэд бүтэн харах боломжтой хэмээн “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Энэ удаагийн сар хиртэлт нь нэгдүгээр сард тохиож буй хоёр дахь үзэгдэл юм.
Улаанбаатарын цагаар 20.00 цагийн орчимд сар хиртэлтийн оргил үе нь аж. “Сар хиртэлт нэг цаг орчим цаг үргэлжилнэ” хэмээн Австралийн одон орон судлаачид мэдэгдлээ.
Сиднейн сансар судлалын хүрээлэнгийн ажилтан Андрью Смит “Зарим эх сурвалжид тэмдэглэснээр ийм тод хиртэлт 1917 оноос хойш тохиогоогүй. Тэр үед ганцхан дуран авиагаар цуст сарны дүрсийг буулгасан. Мөн 1592 оноос хойш сар таваас дээш минутын турш хиртээгүй” гэжээ. Дараагийн тийм тохиолдол нь 2033 онд юм байна.