ЭМЯ-ны мэдээллийн үеэр УОК-ын шуурхай штабын ажиллагааны багийн гишүүн Д.Жавхланбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улаанбаатар хот болоод Төв аймгийн нутаг дэвсгэрт нийт 35 тусгаарлах байранд 1734 өрөө, 2968 ортой. Нэг удаадаа дээд тал нь 2700 гаруй иргэдийг хүлээн авах хүчин чадалтай байна.
150-170 өрөөтэй, 260-аас дээш ортой 3-5 тусгаарлах байрыг бүлэглэж нэг нислэг төлөвлөдөг. Одоо сардаа 11 нислэг хүлээн авах боломжтой. Гэхдээ есдүгээр сард 14 нислэг хүлээн авахаар төлөвлөж байна. Одоогоор 3246 иргэн тусгаарлагдаад байна. Гэрийн ажиглалтад 2266 иргэн байна. Улсын хэмжээнд тусгаарлалтаас гарсан 16166 иргэн байна.
Өчигдөр Алтанбулаг боомтоор нийт 96 иргэнээ татаж авлаа. Гадаадын 58, Монгол Улсын 38 иргэнийг татан авч Орхон, Дархан-Уул аймагт тусгаарлалаа" гэв.