Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 288 мянган хүн шинээр халдвар авч, 6 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 38 мянга, нас баралт 2 мянгаар өссөн үзүүлэлттэй байна. Харин 247 мянга гаруй хүн эдгэрчээ.
Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 422 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.