fbpx

ТАНИЛЦ: НИТХ-д нэр дэвшиж буй АН-ын "хунтайжууд" буюу улс төрд "ногоон гэрэл"-ээр орохыг хүсэгчид


Улстөрчийн хүүхэд улстөрч болох ёстой гэсэн феодалын зүй тогтол манайд гэм биш зан болоод суучихлаа. Хэн нэгэн үеэ өнгөрөөж буй эрхмүүд эрх мэдэл, эрх ашгаа алдахгүй үргэлжлүүлэхийн тулд хуучин намынхаа бүтэц рүү хүүхдүүдээ "чихэж"  орхиод улс төрөөс гарсан хэмээн худлаа ярьж суудаг болов.  Ер нь далд санаа нь өөрсдийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэх, хамгаалуулах гэхээс өөр зүйлгүй.

Нэн ялангуяа эцэг, эх нь төрийн өндөр албан тушаал хашдаг байсан л бол бусад хүүхдүүдийг бодоход улстөрд "ногоон" гэрлээр шууд "карандуулах" боломжтой байдаг нь үнэн.

Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд гэсэн Монгол төрд өнгөрсөн 30 жилийн түүхэнд сайн муугаар олон үүрэг гүйцэтгэж ирсэн нөхдүүдийн хүүхдүүд АН-аас нэр дэвшиж байна. Тэднээс дурдвал, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын Батшугар, экс Ерөнхийлөгч Элбэгдоржийн Эрдэнэ, УИХ-д таван удаа сонгогдон, 20 жил төрийн өндөр албан тушаал хашсан Л.Болдын төрсөн дүү Л.Болдхуягийн хүү Б.Билэгт, УИХ-ын гишүүн асан АН-ын томчуудын нэг гэгддэг Р.Гончигдоржийн охин Уянгахишиг, АН-ын дарга асан С.Эрдэнийн хүргэн хүү Г.Энхболд, НИТХ-ын дарга асан Д.Баттулгын бэр Х.Болормаа гээд өндөр дээд албан тушаал хашиж байсан эрхмүүдийн хүүхдүүд улстөрийн "гараагаа" эхлүүлэхээр зэхэж байна.

Ерөнхийдөө 20 жилийн турш идэвхтэй улс төрд хүч үзсэн эрхмүүдийн ээлж халаа солигдож, залуу үе нь хүч түрэн гарч ирэх болсон энэ цагт өөрсдийн байр сууриа хадгалж үлдэхээр улстөрчид тэргүүтэй, мөнгөтэй эрхмүүд санаархаж буй нь илтэд ажиглагдаж байгаа юм. Хүүхдүүд нь хэдий шинэ залуус ч гэлээ аав ээжийнхээ нь багаас олгосон хүмүүжил, гэр бүлийнхээ эрх ашиг, гэр бүлийн бизнесийг л хамгаалдаг гэдгийг бид хангалттай харлаа. Аль ч талаас нь бодсон өөрт нь юу ашигтай байна тэр зүг рүү л явж харагддаг. Товчоор хэлбэл, тэд "цүнх баригчид"-аас ч илүү нийгэмд хортой гэдгийг бид хангалттай мэдэрлээ. 

Тэр тусмаа хамгийн их шинэчлэл, шинэ үеийн оролцоо ярьж байгаа АН-ынхан энэ удаагийн сонгуульд шинэ хүмүүс нэр дэвшүүллээ гээд бүгд өөрсдийн үр хүүхэд, ураг төрөл, хамаарал бүхий хүмүүсийг НИТХ-д сойчихлоо. Үүнийгээ тэд шинэчлэл гэж байгаа бол ёстой үгүй байх.  Нөгөө л, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Л.Болд, Р.Гончигдоржийн хүүхдүүд аавуудынхаа гар хөл болж, эрх ашгийг нь хамгаалахаар ороод ирлээ шүү дээ. Н.Энхбаярын хүүхэд хүртэл Ардчилсан нам гэсэн шошго дорж улс төр рүү "мөлхөөд" ирчихээр яах юм бэ. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр нь хэзээ ч өөрчлөгдөж байгаагүй билээ. 

"Хунтайжууд"-аараа удирдуулсан Ардчилсан нам шинэ хүмүүс гэсэн нэртэй хуучин нөхдүүдийнхээ бодлогоор явах болчихоод байна. Тэр хэрээр ирээдүйн улс төрд "ногоон гэрэл"-ээр орж ирсэн хунтайжууд том тоглох вий дээ. Тэдний эцэг, эх нь улстөрч, эсвэл томоохон биз­несмэнүүд. Тэдэнд мөфнгөний асуудал байхгүй ч, мөрөөдөл нь бүгд улстөрч болох байсан.  Зов­лон үзээгүй тэр жаалууд аль хэдийнэ  Монголын төрд эзэн сууна гэж санаандаа багтаа­чихаад бөөн бөөнөөрөө зүтгэж байна. Гэвч амьдрал мэдэхгүй тэр хүүхдүүд улс­төрч болж тоглоод улс орныг маань аав, ээжүүд шигээ тоглочих вий дээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [153.177.215.132] · 2020/09/17

    Ардын намын залуучуудыг бодвол харьцангуй цунх баригч цоохон. бас боловсролын хувьд илуу. ажиллах чадамжтай залуус олон бна.


  • Журмаа унш · [202.21.99.226] · 2020/09/17

    Батшугар их хуралд нэр дэвшээд бсан нийслэлд бас дэвшиж бгаа юм уу. Мөнгөтэй бна шүү


  • Зочин · [202.126.89.66] · 2020/09/14

    Энэ хмс ааваасаа өөр намаас дэвшиж бгаа бол болно л доо, танихын хувьд уянга бол бие даасан хийсэн ажилтай мундаг эмэгтэй дээ. Нас нь ч болсон.