Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 14.00 цагаас товлогджээ. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах эсэхийг хэлэлцэх юм байна. Учир нь өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа маргааш дуусгавар болж байгаа юм.
Мөн сургуулийн үйл ажиллагааг хэвийн горимд буюу энэ сарын 21-нээс танхимаар хичээллэх горимд шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Б.Аз