ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Энэ сарын 12-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 236 хүний шинжилгээ,
наймдугаар сарын 30-нд Нурсултаны онгоцоор ирсэн 245 хүний давтан
Сүхбаатар аймагт тусгаарлагдаж байгаа 71 хүний давтан
Замын-Үүдэд тусгаарлагдаж байгаа 255 хүний давтан
сайн дураар шинжилгээнд хамрагдсан 46 хүний шинжилгээ
тусгаарлах байранд байгаа 200 хүний давтан
Алтанбулагийн боомтоор орж ирсэн 77 жолоочийн шинжилгээ
сувилалд тусгаарлагдсан 11 хүний давтан
Алтанбулагийн боомтоор орж ирсэн 68 хүний шинжилгээ
Орхон аймагт тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ,
Сэлэнгэд тусгаарлагдсан 18 хүний шинжилгээнд бүгдэд нь коронавирус илрээгүй. Одоогийн байдлаар 310 хүн батлагдсан. ХӨСҮТ-ээс хоёр хүн эдгэрээд гарч байна. 22 настай Энхийг сахиулагч. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг хүн байна. Одоогоор эдгэрсэн 300 хүн байна. Эдгэрэлтийн хувь өндөр байгаа. Одоо 10 хүн эмчилгээнд байна. Хүнд 6, 4 хүний бие хүндэвтэр байна" гэв.