Улсын аварга Н.Батсуурийн сэргээшийн шинжилгээ эерэг гарсан. Тэрбээр өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, сэргээш илэрснийг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэн юм. Мөн хариуцлагаа хүлээнэ гэдгээ ч хэлсэн. Түүнээс гадна, өөрөө тэр бодис орсон эм, бэлдмэл хэрэглээгүй гэдгээ тангараглаж, ямар нэг хор орсон байж магадгүй гэдгийг ч хэллээ.
Тэгвэл Улсын арслан Ц.Содномдорж өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулж, аварга Н.Батсуурийг сэргээш хэрэглэх ёсгүй хэмээв. Тэрбээр "Үзүүр, түрүүнд барилдана гэж өөрийгөө бэлддэг хүн хэзээ ч хүч оруулах гормон, янз бүрийн тариа хэрэглэхгүй. Та бүхэн минь ялгаж, салгаж харах хэрэгтэй" хэмээлээ.