Дэлхий нийтээр тархаад буй цар тахлын улмаас манай улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжээд буй. Энэ хугацаанд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болгож шийдвэрлэсэн байсан билээ.
Тэгвэл өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, хуралдаанаар баар, цэнгээний газруудыг үйл ажиллагааг нээж, хуучин шигээ 04.00 цаг хүртэл ажиллах шийдвэрийг гаргажээ.
Улмаар аймаг, нийслэлийн онцгой комисс хуралдаж, холбогдох журмыг гаргасны дараагаар уг шийдвэр албан ёсоор хэрэгжиж эхлэх юм.