Чартер нислэгээр эх орондоо ирсэн иргэд тусгаарлах байранд 21 хоног, гараад гэртээ 14 хоног өөрсдийгөө тусгаарлаж байсан. Тэгвэл УОК, Засгийн газар өнөөдөр хуралдаж, гэрээр тусгаарлагдах 14 хоногийн хугацааг цуцалж байгаагаа мэдэгдлээ.
Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг "Тусгаарлалтын хугацааг 21, 14 байсныг, гэртээ тусгаарлах 14 хоногийг цуцалж байна. 21 хоногийг дахин багасгаач гэсэн хүсэлт их ирдэг. Гэхдээ багасгах боломжгүй. Бусад улс орнуудад ихэвчлэн 14 хоногоос хойшхи илэрдэг учир тусгаарлалтын хугацааг 21 хоног хэвээр нь байлгана" гэсэн юм.
Б.Аз