fbpx Н.Батсуурь аваргын ЗОРИГ буюу "ТОД СОНИН" чимгээ "ДАЯН" аварга цолоор солих "нүүдэл"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 58 секунд

Н.Батсуурь аваргын ЗОРИГ буюу “ТОД СОНИН“ чимгээ “ДАЯН“ аварга цолоор солих “нүүдэл“

Наадам, бөх, допинг, Н.Батсуурь аварга гээд болж өнгөрсөн процессыг та бүгд мэдэж байгаа тул давтаж, нуршаад илүүц. Шууд хэлэх гэсэн санаагаа илэрхийлье. Ер нь бол аваргын зөв. Зөв гэдэг нь допинг илэрсэнг нь зөвтгөөгүй гэдгээ онцгойлон анхааруулъя. Зөв гэдгийг хоёр хэлбэрээр илэрхийлж байгаа юм. Н.Батсуурь аваргын ЗОРИГ буюу "ТОД СОНИН"чимгээ"ДАЯН" аварга цолоор солих "нүүдэл" Өөрт ашигтай зүйлийнхээ төлөө зориг гаргах нь угаасаа хүн байтугай амьтнаас ч гардаг үйлдэл гэж маргах нэгэн гарч ирэх байх. Энэ тохиолдолд Н.Батсуурь аварга 100 хувь ялалт байгуулах боломжгүй гэдгийг мэдсээр байж эхлүүлсэн тул түүнийг зориг гаргасан гэж үнэлээд байгаа хэрэг. Өчигдөр болсон хэвлэлийн хурал бөх сонирхогчид болон сошиалд сенсаац хөөгчдийг хоёр хэсэгт хуваав. Өөрөөс нь допингийн төрлийн зүйл "илэрсэн, хариуцлагаа хүлээнэ" гэж мэдэгдсэн Н.Батсуурь аваргыг хэдхэн цагийн өмнө "допингчин" гэж цоллож байсан нөхдүүд жудаг гаргалаа гэж магтаж суусан. Үнэнч дэмжигчид нь "Тэр хараа биз. Манай аварга хүнд хорлуулж" гэж зөвтгөж суусан. Үнэхээр Суурь аварга зориг, зүрх, жудаг, аваргын эн зааж өөрийнхөө эсрэг мэдэгдэл гаргасан. Өмнө нь түүнээс өөр хэн ч "Миний биеэс допинг илэрчихлээ, би барилдах эрхээ хасуулаад, цолоо хураалгая" гэж өчиж байсангүй. Бүгд л "Би уугаагүй, идээгүй. Б сорьцоо өгнө, шүүхдэнэ, намайг хорлочихлоо, сольчихлоо" /ганц Э.Оюунболд аваргыг хэлээгүй. Допингтой холбогдсон бүх бөх ингэдэг/ гэж новширч явснаас биш ингээд шулуухан бөхийж байгаагүйг та ч мэднэ, би ч мэднэ. Энэ бол нэг талаас ЗОРИГ, нөгөө талаас НҮҮДЭЛ.

Ямар нүүдэл гэж үү? Даян аварга болох нүүдэл. Энэ жилийн наадамд барилдсан бөхчүүдийн гурваас нь допингийн төрлийн зүйл илэрсэн. Баттай болсон нь Н.Батсуурь аварга. Батгүй байгаа нь хэн, бас нөгөө хэн нар. Одоохондоо өөрсдийгөө зарлаж, эсвэл Б сорьцоор баталгаажаагүй байхад нэр зарлалаа гээд допингчид холбоотойгоо шүүхдэлцээд байдаг учраас түр нууцалчихъя. Үнэндээ хэнээс илэрсэнг та ч мэднэ, би ч мэднэ. Гэхдээ яахын. Ер нь хэрэглэсэн ч бай, холиулсан ч өөрийнх нь л буруу гэсэн жанжин шугам дээрээ хатуу зогсоход хангалттай. Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх улсын аварга Э.Оюунболд болон Д.Цэрэнтогтох начнаас допинг илэрчихсэн. Мань хоёр хоёулаа хүлээн зөвшөөрөөгүй. Н.Оюунболд аварга одоо хүртэл "би уугаагүй ээ" гээд л яваад байгаа. Харин анхан, давахын шүүхээс Н.Оюунболд аваргын гомдлыг хэрэгсэхгүй болгож барилдах эрхийг нь 1 жилээр хасч, даваа бүрийг нь хүчингүйд тооцож, цол чимгийн хураахаар шийдвэрлэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгч уг асуудлыг шийдвэрлэхгүй байсан хэвээр л байна. Үүнд л өчигдрийн гол ньюнс оршиж буй мэт. Аваргын эрс шийдэмгий мэдэгдлийн хөндөж буй цаад санаа нь "Допинг хэрэглэсэн, эсвэл илэрсэн л бол хариуцлагаа хүлээе. Цол чимгээ хураалгахаас эхлээд, барилдах эрхээ хүртэл үнэн зөвөөр нь хасуулдаг байя" гэдэг утга байв. Товчоор хэлбэл өнгөрсөн жилийн допингид холбогдсон нөхөр хүлээн зөвшөөрөөчээ, Ерөнхийлөгч, бөхийн холбоо, наадмын комисс асуудлыг нь хурдан шийдэж Даян аварга цолыг өгөөчээ, шинжилгээний хариу солигдох ямар ч боломжгүй, шинжилгээний хариу эерэг гарсан л бол бүх зүйл дуусаа шүү дээ гэсэн товч санаа. Өөрөө өөрөөрөө "туг тахиж" бөхийн ертөнцөд "шодрогос" тогтоохыг хичээж, үзэгчдээсээ дэмжлэг хүссэн л үйлдэл. Энэ нь дан ганц цолны төлөөх үйлдэл биш гэж найдаж байна. Угаасаа ганц Н.Батсуурийн цолны асуудал биш, хоёр ч наадмын тавын даваанаас эхлүүлээд допингтой бөхчүүдэд өвдөг шороодсон арав гаруй бөхийн цолны асуудал яригдах юм. Хэрвээ асуудал түүний хэлснээр дүрмийн дагуу шийдэгдвэл Н.Батсуурь аваргын хувьд "Тод сонин" гэх чимэггүй л болно. Харин өөрийнх нь өрнүүлсэн акц үр дүнд хүрвэл Даян аварга цолыг нөхөж авна шүү дээ. Гэхдээ нөхдүүд 2 жилээр хассан эрхийг шүүх дээр нэг болгож багасгаж байсан шиг ээ Суурь аваргын нүүдлийг үнэгүйдүүлж мэдэх л газар. Магадгүй өчигдрийн тактик нь бүтэлгүйтвэл зүлэг ногоон дэвжээнээ хүч үзэж буй хүн бүрийн хүслэн болсон 100 жилийн тэгш ойг үзэгчийн суудлаас үзэх азгүй тавилан, цаашлаад давааны чимэггүй болж, "энэ яг допинг хэрэглэсээн" гэсэн үүрдийн муу нэр түүнээс зүүлгээстэй үлдэх болно. Тийм ч учраас эрсдэлийг боломж болгон ашиглах замыг сонгосон байх. Тэр аль ч тохиолдолд энэ удаад ялагдаж яваа. Харин ялагдлаа ялалт болгох хариу мэх түүний гарт байсан. Түүнийгээ л ашиглачихлаа. Улсын аварга угаасаа мэхээ хийсэн. Давах эсэхийг нь улс төрийн "аваргууд" л шийдэх бололтой

СУРГАМЖ БА "НОХОЙ САНАА" Дээрх үйл явдлаас энэ цаг үед барилдаж байгаа том цолтнууд болон залуу бөхчүүд томоохон сургамж авч байгаа биз. Хэн нэгэн муу санаатай нөхрийн далд явуулгад өртөж, хоол хүнсэндээ допингийн төрлийн бодис хийлгэчих боломжтой юм байна шүү. Угаасаа ч сүүлийн үед бөхчүүд бүгд л бие биенээсээ дөлж, хамтдаа хоол унд идэхээ хүртэл багасгаад байгаа гэх явган яриа сонсогдож л байсан. Өмнө нь Н.Оюунболд аварга, арслан Х.Мөнхбаатар, гарьд Бат-Орших гээд допингийн төрлийн асуудалд холбогдсон бөхчүүд бүгд л хэрэглээгүй гэж ярьдаг. Магадгүй тэд үнэндээ хэн нэгний явуулга, хатгаасанд өртөөд хорлогдчихсон байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Ер нь Н.Батсуурь аварга бусдын явуулгад өртсөн ч, өртөөгүй ч хамаагүй өнөөдрөөс бөхчүүд минь эхнэрийн хоол, ээжийн цайнаас өөр идээ, ундаанаас жаахан зайгаа барьж, бага зэрэг "нохой санаа"-тай байгаарай даа.

ДҮГНЭЛТ: НАЙРААГАА ЗОХИЦУУЛЖ ЧАДААГҮЙ БАЙТАЛ ДОПИНГДОО ДАРЛУУЛЖ ДУУСАХ МОНГОЛ БӨХ Эрт урьдын цагт бөхчүүд үнэн хүчийг үзэн сайхан барилдаж, үзэгчид нь сонирхдог байжээ. Одоо бол Монгол бөх үнэндээ өдрөөс өдөрт, наадмаас наадамд дампуурч байна. Хэрвээ энэ хэвээрээ үргэлжилбэл үзэгчгүй болж дуусна. Эхэндээ найраа хийж заваардаг байсан бол одоо нэгнийхээ хоолонд "хор" хийж заваардаг боллоо. Юун нөгөө эрийн гурван наадмын нэг. Харгүй, хоргүй сайхан барилддаг монгол жудаг мудаг. Сүүлдээ Солонгос сериал шиг нэгнийгээ хордуулж алах нь байна. Хэрүүлтэй холбооноос үүдэлтэй энэ алдаа завхрал энэ цагт барилдаж байгаа бөхчүүд та бүхний жудаггүй, хударгагүй үйлдлээс болоод Монгол бөхийн нэр сүр, уламжлал тасалдах вий дээ. Найраа, завхралаас чинь болоод нэгэнт хөндийрөөд эхэлчихсэн бөх сонирхогчид чинь нэгнийхээ аягатай хоолонд савраа дүрэхийг чинь хараад улам бүр холдох вий. Та бүхэн өөрсдөдөө дүгнэлт хийхгүй бол залуус коронавирусийн хөл хорионы үеэр бөхийн барилдаан хүлээхээсээ Аваргуудын лиг, Английн хөлбөмбөгийг илүү үгүйлж байна лээ шүү. Үнэнийг л хэлье.

Энэ өдрийн зурхай
Энэ өдрийн зурхай
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​