fbpx

Намаасаа 3 тэрбум “цавчсан” нь аудитаар илэрсэн С.Эрдэнийг яах вэ?


АН-ыг мөнгөний нам болгож, нэр дэвшигчдээ ТҮЦ-ны машин болгосон С.Эрдэнэ өөрөө мөнгөтэй үлдэж, намаа өртэй үлдээгээд огцорсон бололтой. Түүний орыг залгаад буй Ц.Туваан намын тамга тэмдгийг авсан даруйдаа наймдугаар сарын сүүлчээр АН-д аудитын шалгалт оруулжээ. Энэ шалгалтаар С.Эрдэнэтэй холбоотой 8 тэрбум төгрөгийн зарцуулалт нь тодорхойгүй зөрчил илэрснээс 3 тэрбум нь баталгаажсаныг намынхаа нэр хүндийг бодолцон маш нууцалж байгаа юм байна.

С.Эрдэнэ сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулсан хэмээн тайлбарлаж буй ч хаана, юунд зарцуулсан баримт нь олдохгүй байгаа юм байна. Шалгалтаар АН-ын төв аппаратад гэхэд л юу хийдэг нь тодорхойгүй 80 хүнийг байнгын цалинтай ажиллуулж үргүй зардал их гаргажээ. Мөн УИХ-ын сонгуульд хамтран ажиллахаар гэрээ байгуулсан ч ухуулагч нарын цалин, урамшууллыг олгоогүй, хэвлэл мэдээллээр цацуулсан сурталчилгааныхаа төлбөрийг төлөөгүй зэрэг 2-3 тэрбум төгрөгийн өр төлбөртэй үлдээжээ. АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг улс төрд Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн хэмээн ярьдаг.

Түүнийг АН-ын даргаар жинхэлж чадах эсэх нь энэ удаагийн сонгуулийн үр дүнгээс шууд шалтгаална. Тиймээс 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар туг тойрох хүсэлтэй байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Туваанд гар сунгаж, орон нутгийн сонгуулийн өмнө хэл амыг намжааж, С.Эрдэнийн үлдээсэн өр ширийг даралцах бололтой. Эхний ээлжинд хэвлэлийнхэнд өгөх ёстой 1,8 тэрбумыг зохицуулахаа амлажээ. Үүнээс үзвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Тувааныг жинхэлэхэд тусламж үзүүлэн, оро нутгуудад хүнээ байршуулан нам дахь хөлөө бэхжүүлэн, АН-аас дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихээр хүч хөрөнгө, хаяж байна. Харин энэ сонгуулийн дараа АН-д жинхэнэ шинэчлэл эхлэхээр байна.

Учир нь 11 дүгээр сард хуралдуулахаар товлоод байгаа АН-ын их хурлаар С.Эрдэнэд хариуцлага тооцож зүгээр нэг огцруулаад орхилгүй улс төрөөс нэгмөсөн явуулна гэсэн чиглэлтэй байгаа аж. Эхний ээлжинд аудитын шалгалтаар илэрсэн 8 тэрбумын зөрчлөөр нь С.Эрдэнээс “ял” асууж, сох дутсан 3 тэрбум төгрөгийг төлүүлэх, эс бөгөөс “Шонхор плаза”-гийн байраар нь “бартердаж” АН-аа ядаж байртай болгох бололтой. Зарим мэдээллээр АН –д орсон аудитын шалгалтыг Х.Баттулга захиалсан гэнэ.

 

Эх сурвалж: tvmongolia.mn


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • монгол · [202.55.191.194] · 2020/09/21

    ер нь хулгайч хулгайчаараа л байдаг.


  • Зочин · [192.82.68.3] · 2020/09/19

    ер нь бол ардчилсан намын угшилтай гаруудыг нээх шүүгээд үнэн мөнийг тогтоогоод байх шаардлаггүй байгаа бүгдийг нь хурааж улсын өрийг төлүүлээд үлдсэн насыг нь дуустал гянданд суулга


  • Зочин · [192.82.71.184] · 2020/09/19

    Угаасаа мөнгөний хүнийг мэдсээр байж томилсон шүү дээ. Өөр ямар үр дүн хүлээх вэ дээ


  • Нам · [103.229.120.191] · 2020/09/18

    Үнэн биз


  • АН-ын гишүүн · [202.179.27.241] · 2020/09/17

    Элбэгдорж Ан-ын шилэн байрыг зарж идсэнийг яах вэ? Ер нв маш их мөнгийг Хятадад элчингээр ажилласан Сүхбаатартай хамтран цохьсоныг шалгах ёстой.