fbpx ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн дордохын долоон баримт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 8 секунд

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн дордохын долоон баримт

Монголын агаарын тээвэр, иргэний нисэх тойрсон таагүй асуудал олшрох болов. Энэ сөрөг зүйл нь нисгэгчид, нийт ажилтнуудын хувьд бус түүнийг удирдаж байгаа хэсэг бүлэг нөхдөд байна. Тодотгож хэлбэл ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Шинэ нисэх буудлын  төслийн захирал Т.Энхбат нар болон бусад удирдах албан тушаалтнууд юм. Энэ тухай хэвлэл мэдээллүүд хангалттай дурдсан ч бид булхай луйврыг шийдвэр гаргах түвшинд хүргэх үүднээс дахин онцолж байна. Ийм хэмжээний хөрөнгө завшсан этгээдүүд өндөр албан тушаал хаших бус яллуулсан байх ёстой гэдгийг Гүйцэтгэх засаглалын тэргүүнээс эхлээд холбогдох бүх хүмүүст дуулгая. Ингээд дордохын долоон баримтыг хүргэж байна.

Баримт:1

Аудитын дүгнэлтээс харахад Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал барих төслийн удирдлагууд “Land criuser 200” маркийн нэг автомашиныг зах зээлийн үнээс хэт өндөр буюу 723 сая төгрөгөөр үнэлэн  худалдаж авчээ. Уг нь 723 сая төгрөгийн үнэ хүрсэн “Land criuser 200”-г урьд өмнө Иргэний нисэхийн ерөнхий газрын хоёр ч дарга сэлгэн унаж байсан.  Анх нэг тэрбум  төгрөгийн үнэлсэн гэгдэх ямар ч тоноглолгүй автомашиныг 2017 онд тус агентлагийн тэргүүн дэд дарга Б.Алтанцом, 2018-2019 онд нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар нар ашиглаж байжээ.

Баримт:2

Тус газрын харьяа агентлагийн нөлөө бүхий албан тушаалтнууд “Mersedes benz sprinter” маркийн эмнэлгийн машиныг 1,377,612,000 төгрөгөөр үнэлэн худалдаж авчээ. Гэтэл 2016 онд үйлдвэрээс гарсан, эмнэлгийн зориулалтаар тохижуулсан ийм төрлийн автомашины зах зээлийн дундаж үнэ 60,000 ам.доллар ажээ. Үүнийг Монгол төгрөгөнд хөрвүүлбэл 180 сая орчим төгрөг. Харин Хөшигийн хөндийн нисэх буудлын төслийн удирдлагууд “Mersedes benz sprinter” маркийн нэг автомашиныг эмнэлгийн тусгай тоноглолтой гэх нэрийдлээр зах зээлийн ханшийг нь 6-7 дахин нугалсан шахаа хийсэн тухай хэвлэлээр дурдсан.

Баримт:3

Шувуу үргээх зориулалттай “Land criuser 70 pick up” автомашин худалдан авахад 318,494,940 төгрөг зарцуулжээ.

Баримт:4

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн магистрын сургалтын төлбөрөө өөрийн орлогч Б.Алтанцомоор тушаал гаргуулан улсын төсвөөс төлүүлсэн.

Баримт:5

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад сургаж, ивээн тэтгэсэн

Баримт:6

Л.Бямбасүрэн нь  төрсөн ах Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт хил хорио цээрийн хяналтын газрын Л.Дашмягмаржавын охин Таяаг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр  БНСУ-д улсын зардлаар сургуульд суралцуулах болж, үүндээ 56,750 ам.доллар гаргуулжээ.

Баримт:7

Л.Бямбасүрэнг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар очсон цагаас хойш тус газрын хөрөнгө жижиг банкуудаар эргэлдэж эхэлсэн гэх мэдээлэл бий. Түүнийг дарга болсон цагаас хойш төрийн мөнгийг зөвхөн төрийн мэдлийн банкаар дамжуулах ёстой гэдэг Засгийн газрын тогтоол хэрэгжихгүй болжээ

Тайлбар:

Тэд энэхүү үйлдлээрээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УИХ-аар соёрхон баталсан Зээлийн гэрээ, Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөс санхүүжих, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын холбогдох заалтуудыг зөрчсөн гэдгийг аудитаас тогтоосон. Аудитын ерөнхий газрын дүгнэлтийг ч тус агентлагийн дарга Л.Бямбасүрэн хүлээн авчээ.  Тиймээс Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн худалдан авалттай эзэмшигчийн хувьд Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагууд шууд холбогддог. Тэгэхээр тус төслийн захирал Т.Энхбат, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нар дээрх хөрөнгийн үр ашиггүй зарцуулалтад тайлбар хийх ёстой гэдгийг албаны хүмүүс дурдсан байдаг. Үүгээр ч зогсохгүй тусгай тоноглолтой гэх автомашинууд дээр гарсан зөрчлийг арилгах, хариуцлага тооцох Үндэсний аудитын газрын албан шаардлага Иргэний нисэхийн ерөнхий газарт 2020 оны гуравдугаар сарын 25-нд ирсэн ч “Үр дүнгийн урамшуулалт цалинг хасаж, албан тушаал бууруулах хүртэл арга хэмжээг авсан” гэх боловч нэр холбогдсон дарга нар нь өнөөдөр төсвийн хөрөнгө зарцуулах эрхтэй хэвээр байна. Ийнхүү Хөшигийн хөндийн нисэх буудлын төслийн удирдлагууд  энэ мэтээр нийт 56 тэрбум төгрөгийн автомашин, тоног төхөөрөмж худалдан авч Иргэний нисэхийн ерөнхий газарт хүлээлгэн өгсөн байдаг.

Түмэн.мн 

Энэ зуны хамгийн сүүлийн, хамгийн том шоу ZOOM NIGHT FESTIVAL Монгол шилтгээнд болно
Энэ зуны хамгийн сүүлийн, хамгийн том шоу ZOOM NIGHT FESTIVAL Монгол шилтгээнд болно
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​