fbpx Б.Бямбаа: Би сурагчдад салхи мэдрүүлж, далай үнэртүүлэхийг хичээдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
14 минут 52 секунд

Б.Бямбаа: Би сурагчдад салхи мэдрүүлж, далай үнэртүүлэхийг хичээдэг

Хэдхэн хоногийн өмнө цахим орчинд нэгэн дүрслэх урлагийн багшийн хичээл зааж байгаа бичлэг олон хүний анхаарлыг татсан билээ. Тэрбээр самбарын хоосон орон зайг ашиглан сурагчдыг болон биднийг сарны туяаны тусгалд далайн эрэг дээр аваачсан. Тэрхүү авьяаслаг багшийн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би 2010 онд СУИС-ийг уран зураач мэргэжлээр төгссөн. Улмаар 2013 онд Тайвань улсын Их сургуульд мастер хамгаалсан. Түүнээс хойш багшийн ажлыг хийж байна. Би хүүхдүүдэд хичээл заах дуртай. Зургийн хичээлийг мэргэжлийн түвшинд заахыг боддог.

-Таны самбарт зураг зурж байгаа хичээл цахим орчинд тавигдаж маш олон хүнд хүрсэн. Тэр бичлэгийг цахим хуудсанд танай сурагч байршуулсан уу?

-Би “JET” сургуульд ажилд ороод удаагүй байна. Тэр үед би дөрөвдүгээр ангийн сурагчдад хичээл зааж байсан. Харин ангийн сурагч  миний бичлэгийг хийж авсан байсан. Би тэр үед хичээлдээ бүх анхаарлаа хандуулсан байсан учраас огт мэдээгүй. Багш нар өөрт оногдсон 40 минутыг маш үр дүнтэй зарцуулах ёстой. Манай сурагчийн хийсэн бичлэг маш олон хүнд хүрсэн байна лээ. Би дараа нь олж мэдсэн.

-Та зөвхөн бага ангийн сурагчдад зургийн хичээл ордог уу?

-Би 1-12 дугаар ангийн сурагчдад хичээл ордог. Мөн хувиараа амралтын өдрүүдээр зургийн сургалт явуулдаг. Сургалтдаа цөөн тооны 4-5 хүүхдийг л хамруулдаг.

-Та хичээл ордог бүх ангидаа бичлэгт гарсан шиг хичээлээ заадаг уу?

-Тиймээ. Хичээлээ энэ зарчмаар явуулдаг. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу ээлжит хичээлийг бэлддэг. Өөрт ногдсон 40 минутыг маш үр бүтээлтэй зарцуулахыг хичээдэг. Жишээлбэл, хүн бүр зургийн хичээл үзэж байсан. Сургуульд орсон цагаасаа хойш зургийн дэвтэр, өнгийн харандаатай ажилласаар төгссөн байх. Би мэргэжлийн зураач хүний хувьд сургалтын энэ хэв маягийг өөрчлөхийг бодсон.

-Тэгэхээр энэ арга барилыг Тайвань улсад мастер хийхдээ эзэмшсэн үү. Гадны өөр сургуульд уран зургийн хичээлийг таны зааж байсан арга барилаар заадаг уу. Бидэнд маш шинэлэг зүйл шиг санагдсан?

-АНУ-ын телевизийн шоунд "Bob Ross"  гэдэг нэртэй зураач усан будгаар бүх хүмүүст зориулсан уран зургийн хичээл ордог. Үүнтэй адил уран зургийн сургалтууд Европийн орнуудад маш их явагддаг. Харин самбарт шохойгоор зурж байгааг одоогоор хараагүй байна. Би “Энгийн шохой ашиглаж самбар дээрх бүх хүнд зориулсан сургалт шиг зургийн хичээлийг яагаад орж болохгүй гэж” хэмээн бодсон. Тэгээд л өөрөө энэ хөтөлбөрийг боловсруулж сурах бичгийн зарим хичээлүүдтэй хослуулан төлөвлөгөө гаргаж хичээлээ орж байгаа. Уран зургийн багш хүн гэдэг хүүхдүүдэд энгийн сэдвээр зураг зуруулж суулгах нэр биш юм. Хүүхдүүдийг зурж сургах үүрэгтэй учраас заавал өөрийн биеэр үзүүлэх ёстой. Тиймээс самбарын ажиллагаа, шохойг эзэмших байдал цаашлаад самбарын нойтон алчуурыг ашиглаж зураг хэрхэн зурж болохыг хүүхдүүдэд харуулах хэрэгтэй. Би хичээлийн эхний 10 минутад үүнийг харуулдаг. Үлдсэн хугацаанд хүүхдүүдэд үзэх ёстой агуулгаар нь хичээлээ заадаг юм.

-Таны зурсан зургуудыг хүүхдүүд дуурайж зурж чаддаг болов уу. Их л өндөр түвшний зураг мэт харагдаж байсан. Хүүхдүүдэд ахдахгүй юу?

-Хүмүүс өөртөө чинь адил шүүмжлэл хэлсэн байсан. Би яг тэр үед хүүхдүүдийг бодит орон зайд хөтөлж чаддаг. Учир нь хүүхдүүдэд сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг маш сайн төрүүлж чадахгүй бол тэд заасан хичээлийг ойлгодоггүй. Хичээлээ ойлгомжтой заахын тулд хүүхдийн сэтгэлийг өөртөө маш сайн татах хэрэгтэй. Хүүхдүүдийн сонирхол маш хурдан буурдаг. Тиймээс хүүхдэд шинэ зүйл сургахын тулд сонирхлыг нь татаж чадахгүй бол маш хэцүү ажил мэт санагддаг. Мөн аливаа зүйлийг тултал нь маш сайн хийх хэрэгтэй. Жишээлбэл, АНУ-ын маш сайн пүүзийг хятадууд дуурайж үйлдвэрлэдэг. Сайн чанарын пүүзнээс дуураймал ч гэсэн сайн пүүз гардаг. Үүнтэй адил сайн багшаас сайн бүтээгдэхүүн гарах нь үнэн. Харин  багштайгаа яг  адилхан байхгүй нь тодорхой. Түүнтэй бага зэрэг дөхүүлж зурсан ч тухайн хүүхэд хөгжиж байгаа гэсэн үг. Тиймээс л би хичээлээ маш сайн ордог байхыг өөрөөсөө шаарддаг.

-Цахим орчинд цацагдсан бичлэгийг харж байхад таны шавь нарын сэтгэл хөдлөл маш мэдрэгдэж байсан. Зургаа зурахдаа хүүхдүүдтэйгээ байнга харилцан ярилцдаг уу?

-Би эхлээд хүүхдүүдийг төсөөлөн бодуулдаг. Бүх хүүхдүүд нүдээ аньснаар хичээл эхэлнэ. Хүүхдүүд юу төсөөлсөн тухайгаа хуваалцдаг. Бидний хичээл харилцан ярианаас үүдэлтэй. Төсөөллөөс биет зүйлс самбарт амилна. Самбарын хоосон орон зайг 3D хэмжээсээр дүүргэж салхийг мэдрүүлж, далайг үнэртүүлсэн зураг зурахыг хичээдэг. Би санасандаа хүрдэг. Хүүхдүүдэд тэр сэтгэл хөдлөлийг нь мартуулахгүйгээр ой ухаанд нь буутал хүргэдэг. Энэ л миний хичээлийн онцлог, давуу тал юм даа.

-ЕБС-ийн зургийн хичээлээс хүүхдүүд ямар ур чадварыг эзэмших ёстой вэ?

-Бид өмнө нь сургуульд нэг дэвтэр, өнгийн харандаагаар зурж сураад төгсдөг байсан. Та эндээс уран зургийн боловсролыг бүрэн хүлээн авч чадах уу. Үгүй л болов уу. Харин уран зураг бол дэлхийг авч явдаг салбаруудын нэг. Тиймээс энэ салбарт маш хүндэтгэлтэйгээр, няхуур хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах ёстой гэж боддог. Ном сурах бичигт ихэвчлэн өөр зүйлүүд байдаг. Зарим нь хэт ахадсан мэт. Дүрслэх урлагийн хичээл хүүхдийг суулгаж сургадаг. Аливаа ажлыг заавал хийж дуусгадаг. Нэг ажлыг тогтвортой сууж хийж дууссаны дараа хүүхэд өөрөө ч мэдэлгүй уран зургийн хичээлээс гоо зүйн боловсролыг олж авдаг. Миний хувьд  гурван зарчим баримталдаг. Нэгдүгээрт, зөв зохистой хүн болгох. Хоёрдугаарт, урлагийн өндөр түвшний мэдлэг. Гуравдугаарт, урлагийн түвшинд хаана ч бичиж, зурдаг болчихсон байхад үүнийгээ амьдралд ашиглах бодит чадвартай хүнийг бэлдэх.

-Та 7-8 жил зургийн багш хийсэн хүний хувьд хүүхдүүдийн зураг зурах түвшинг хэрхэн ажигладаг вэ. Хүүхэд бүр уран зургийн өндөр мэдрэмжтэй, мундаг байх албагүй байх?

-Тийм шүү. Уулын мод урттай богинотой гэдэг шиг. Хүүхдүүдийн авьяас ч мөн харилцан адилгүй байдаг. Хүүхэд бүр өөрсдийн түвшинд зурж сурсан байдаг. Би төрөлхийн авьяастай олон хүүхдийг илрүүлж мэргэжлийн сургуульд нь оруулж байсан.  Би багш хүний хувьд сурагчдыг  ямар мэргэжил сонгоход нь хүртэл тусалдаг. Би тэдэнтэй эцэг, эхээс нь илүү харилцаа үүсгэдэг. Учир нь тэд миний шавь. Тэдний амьдралд гэрэл гэгээ болох хүн нь би шүү дээ. Тиймээс аливаа зүйлд няхуур хандахад нь би бүх хүчээрээ тулж ажилладаг.

-Таны зурсан сайхан бүтээлүүдийг харсан. Та өөрийн болон бусадтай хамтран бүтээлийн үзэсгэлэн хэр их гаргаж байсан бэ?

-Би бол уран бүтээлч хүн. Зураачид ихэвчлэн өрөөндөө ганцаараа суугаад л зургаа зурдаг. Би Монголд оюутан байхдаа хамтарсан үзэсгэлэнгүүдэд олон оролцож байсан. Бүх л үзэсгэлэнгүүдэд оролцдог байлаа. 2013 оноос хойш багшийн ажил хийхийн хажуугаар нь захиалгаар зураг их зурдаг байсан. Захиалгаар зураг зурах нь миний эрхэлдэг нэг бизнес юм даа. Мөн өөрийн зурагнуудаа олон улсын уралдаан тэмцээнд их явуулдаг байсан. Багш нарын дунд зохиогддог олон уралдаан тэмцээнд орж өөрийгөө хөгжүүлдэг. Би урлагийн бүтээлийг маш чанартай хийхийг хүсдэг. Би өөрийгөө хэтэрхий бодитой зурдаг гэж боддог. Аливаа зүйлийг хальсан дээр буулгасан фото зураг шиг л зурдаг. Зарим хүмүүс их гайхдаг.

-Тэгэхээр маш бодитой зурдаг гэдэг нь уран зургийг ямар төрөлд хамаарах уу?

-Энэ нь дэлхий дахинд эрчийг авч байгаа зургийн нэг төрөл. Зураачдаас маш их ур чадварыг шаарддаг. Үүнийг “Hyberrealism” гэж нэрлэдэг. Фото зураг мэт зурах. Зураагүй мэт зурах гэдэг. Энэ бол маш хэцүү төрөл. Дэлхийн уран зургийн чиг хандлага энэ төрөл рүү явж байгаа. Би уран зургийн маш олон төрлийг барьж ажилладаг. Харин эдгээрийн дотроос “Hyberrealism”-ыг барьж авч ажилладаг. Учир нь маш их ур чадвар, чансаа шаарддаг. Өөрөө ч ямар нэгэн ажлын хэцүүг нь хийх дуртай хүн л дээ. Би энэ төрлөөр Тайвань улсад мастер хамгаалахаасаа өмнө ч гэсэн зурдаг л байсан. Би их нуугдмал байсан. Би өөрийгөө дөвийлгөж ярих дургүй хүн. Надад өөрийгөө хүмүүст сурталчлах хүсэл, зав ч байдаггүй.

-Зураач мэргэжлээр Их дээд сургууль төгссөн хүмүүст ажлын байр ховор байдаг мэт санагдсан. Та бол уран зургийн багш хийж байна. Таны эргэн тойронд энэ мэт асуудал тулгарч байсан уу. Манайх урлаг, уран зургийн боловсрол тэдгээрийг хөгжүүлэхэд анхаарал бага хандуулдаг мэт санагддаг?

-Таны асуулт зөв л дөө. Жишээлбэл, зарим хүмүүс чи зургаар хоолоо олж идэх үү гэж асуудаг. Энэ хүнд хэцүү замыг би туулж байсан. Хэн нэгэнд бурхнаас авьяас заяасан бол тэр нь хүссэн хүсээгүй хөгжинө. Харин тэр авьяас байхгүй бол та урлагаар оролдоод хэрэггүй. Урлаг бол хэрцгий зүйл. Монголд урлаг хөгжиж байгаа ч хэцүү л байна. Аливаа уран бүтээлчид ивээн тэтгэгч гэж байдаг. Харин надад байдаггүй. Би өөрөө өөрийгөө ивээн тэтгэдэг. Бусад хүмүүсээс зургийн захиалга орж ирдэг. Би тэр мөнгөөр нь амьдардаг хүн. Мөн өөрөө дуртай учраас багшийн ажлаа ч хийдэг. Урлагт маш их авьяас шаардлагатай. Танд нэг хувийн авьяас байлаа гээд та зураач болж чадахгүй. Харин та 99 хувийн авьяастай байж л зураач болно. Манай Монголоос өөр газруудад урлагийн амьдралаар амьдарч байгаа хүмүүст дэмжлэг, тэтгэлэг өөр хөтөлбөрүүд байдаг юм билээ. Харин манайд бол зураачид өөрөө өөрийгөө л ивээн тэтгэж бүгдийг болгодог.

-Уран бүтээлчид өөрөө өөрийгөө ивээн тэтгэдэг гэхээр таныг бага залуу байхад уран бүтээлчийн амьдрал уу эсвэл тогтмол цалинтай байгууллагын ажилтан байх уу гэдэг сонголт тулгарч байсан уу?

-Уран бүтээлчид шиг өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг хүмүүст маш хатуу. Би 2007 онд SBN телевизэд анхны тайзны зураач байлаа. Тэр үед би зурагтай холбоотой ямар л ажил байна хайж олоод бүгдийг нь хийдэг байсан. Мөн оюутан байхдаа ч багшийн ажлыг хийдэг байсан. Би 2013 онд Тайвань улсад суралцаж ирээд “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд гурван жил ажилласан. Тэр хугацаандаа гурван өнчин хүүхдийг бүтэн тэтгэлгээр дээд сургуульд өөрийнхөө мэргэжлээр оруулсан. Тэдгээр хүүхдүүд зураачийн амьдралаар амьдрах хэцүү л дээ. Тэгэхдээ л надад өөр арга байгаагүй. Би ганц ч гэсэн авьяастай хүүхдийн амьдралд гэрэл гэгээ болохыг хүссэндээ тусалсан. Би нийгэмд тустай ажил маш их хийхийг хүсдэг. Би зарсан зурагныхаа 3-5 хувийг ядарсан хүмүүст хандив болгоод өгдөг. Би ная гараг бүр алхдаг. Энэ миний хобби юм. Монголын явган алхалтын холбооны салбар холбоо болох “Залуу бизнес эрхлэгч явган алхалтын холбоо”-д байнгын алхалт амралтын өдрүүдээр алхдаг. Та бүхэн ч бас алхангаа урлаг ярилцаж болно шүү. Ирэх долоо хоногт алхалтын хуваарь гарахаар алхана.Энэ удаагийн алхалт зайсангаас алхана гэж байсан санагдаж байна. Би цаашдаа ШУТИС-ийн багш Ц.Энхчимэг доктортой хамтран эмзэг бүлгийн хүнд, хэцүү амьдралтай хүмүүст туслахыгтөсөл хэрэгжүүлэх бодолтой байгааБид хамтдаа алхангаа ярилцдаг юм. “Компанийн нийгмийн хариуцлага ” сэдвээр докторын зэрэгээ солонгост хамгаалсан багш л даа. Тиймээс бид нийгэмдээ яаж өөрийн хувь нэмрээ оруулах вэ гэдэг дээр хүн бүр хичээх хэрэгтэй. Хүн бүрт ашиглахгүй зүйл гэж байдаг. Та бодоод үзээрэй. Таньд ашиглахгүй зүйл. Гэтэл хэн нэгэнд тэр зүйл чинь ус агаар мэт хэрэгтэй магадгүй ирээдүйг нь гэрэлтүүлэх галын цучил байж болно шүү дээ. Бид энэ олон галын цучлыг нийлүүлж нийгэмд өөрчлөлт авчрах болно.  

 

Солонгос компанийн
Солонгос компанийн "Land cruiser 200" маркийн машиныг Н.Энхбат захирал унаж болох уу?
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​