Коронавирусийн цар тахлын үед эдийн засгийг дэмжиж Засгийн газраас иргэд болон ААН-үүдийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл Нийгмийн даатгалын болон орлогын албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан.
Харин үргэлжлүүлэн 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг хүртэл хөнгөлөлт хэлбэрээр буюу даатгуулагчийн төлөх шимтгэлийг тус бүр 50 хувиар бууруулж, 10 хувь болгон тогтоосон.
Өөрөөр хэлбэл аравдугаар сарын 1-нээс ажил олгогч 5%, иргэн 5%-ийн шимтгэл төлөх юм.
Аравдугаар сарын 1-нээс НДШ-ийг 10%-иар төлнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.