fbpx

Өнөр хорооллын оршин суугч цахилгаан шат руу унаж амиа алджээ


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хорооллын 13 дугаар байрны 1 дүгээр орц цахилгаан шатны хөндийд хүн унаж нас баржээ.

Онцгой байдлын албанд "Хүн унасан байна, гаргаж өгнө үү" гэсэн хүсэлт цагдаагийн байгууллагаас 2020.09.18-ны өдрийн 16:56 цагт ирсний  дагуу Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 17:06 цагт очиж, тус байрны оршин суугч М /35 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргажээ.

Хэргийг СХД-ийн 3-р хэлтэст шалгаж байна. 


Энэ мэдээ таалагдаж байвал: