fbpx "Бяцхан үрсээ зодож хөнөөдөг араатнуудын дунд амьдруулж байгаад уучлаарай дүү нар минь"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 30 секунд

“Бяцхан үрсээ зодож хөнөөдөг араатнуудын дунд амьдруулж байгаад уучлаарай дүү нар минь“

Сэтгэл сэмэлж, өр эмтэлсэн хэрэг гарлаа. Тоочиж өгүүлэх ч юм биш. 9-хөн настай охин бие нь өвдөхийн эрхэнд өөрөө түргэн тусламж дуудсан боловч тусламж авч чадалгүй замдаа амьсгал хураачихлаа. Бас нэгэн бяцхан амь там болсон амьдралаас "зугтаж", тэнгэрийн орон руу явав. Тэнд ядаж л зодуулахгүй. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр хойд эцэг нь гэх 36 настай залуу дагавар охиноо удаа дараа зодож, гэр бүлийн хүчирхийллийн, тамлалын дунд амьдруулж байсан гэх. Өчигдөр Шүүх эмнэлгийн дарга Г.Дагиймаагийн өгсөн мэдээлэл бүр ч өр өвтгөм.

Шүүх эмнэлгийн дүгнэлт бүрэн гүйцэд гараагүй байгаа. Гэхдээ л урьдчилсан байдлаар дүгнэлт танилцуулсан. Түүний хэлснээр охины бараг бүх хавирга хугараад, бороолж эдгэсэн байсан аж.  Мөн гэдэс доторх нь няцарсан, урагдсан байж. Ямар нэг хатуу гадаргуудтай зүйлээр цохисон гэж дүгнэж байгаа гэсэн. Хэрвээ гэдэс, хэвлий рүү нь өшиглөсөн, дэвсэлсэн бол элэг, дэлүү нь бяцрах байсан гэдгийг хэлж байна билээ.  

Ийм л аймшигтай хүчирхийлэл, биш ээ тамлалыг нэг хүн төрхт араатан үйлдэж, есхөн настай охин амиа алдав. Хамгийн харамсмаар нь охин өөрөө түргэн дуудаад, эмнэлгийн машинд амьсгаа хураах хүртэл хэн ч энэ талаар мэдээгүй байдаг. Ээж нь гэх хүн яагаад охиноо тэгтлээ тамлуулж байхад цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм бол. Хөршүүд нь тэр их уйлаан, орилоон, амь тэмцээнийг яагаад сонссонгүй вэ, мэдэгдсэнгүй билээ гэх асуулт, харамсал цээж зураад болдоггүй. Бүгд л буруутгах хэн нэгнийг хайж байна. 

Албан бус бүлэг байгуулж буйгаа мэдэгдсэн эмэгтэй гишүүд өчигдөр гэнэт л сэрсэн юм шиг гарч ирээд, Төрийн ордонд цагдаа, шүүх эмнэлгийнхнийг дуудаж, баахан сургааль айлдаж, асуултаар булав. Хүүхэд амиа алдатлаа зодуулж, хүчирхийлэл дунд амьдарч байхад цагдаа юу хийж байсан юм гэсэн өнгө аяс ихэнх эмэгтэй гишүүдийн амнаас унаж байна билээ. Гэр бүлийн хүчирхийллийн хуульд хөрш нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдийн талаар мэдээлэх үүрэгтэй гэж зааж өгсөн. Хуулийн тэр заалт яагаад биелэхгүй байгааг ч цагдаагийн байгууллагаас асууж байна билээ. Мөн хорооныхон, сургуулийн захирал, нийгмийн ажилтан, багшийг ч сураглаж, буруутан хайж байсан. 

Тийм ээ, тэд бүгд буруутай. Гэхдээ хамгийн том буруутнууд нь та нар, улстөрчид. Эмэгтэй гишүүд ээ, та нарын асуугаад байгаа асуултууд чинь бүгд тодорхой. Айлдаад байгаа сургаалийг чинь бүгд мэднэ. Хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд зүгээр л хууль гаргаад, шийтгэлийн тогтолцоог нь чангалаад нэмэргүй. Энэ мэтээр далд, нууц хүчирхийллийн хэрэг Монголд дүүрэн байгаа. Өмнө ч гарч л байсан. Цаашид ч гарна. Өчигдөр эмэгтэй гишүүд баахан статистик тоо ярьж, 2020 он гарсаар 160 хүүхэд хүчирхийлэлд өртсөн хэмээж байсан. Хүүхдийг гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллээс сэргийлэх ажлыг хэн хийж байгаа юм. Цагдаад нь орон тоо хангалтгүй. Өчигдөр ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаан орон тоо хангалтгүй талаар ярьж байсан. Нэг цагдаад 20 мянган хүүхэд оногдож байна гэдгийг ч хэлсэн. 

Нэг цагдаа яаж 20 мянган хүүхдэд хүрч үйлчлэх юм бэ. Орон тоог нь нэмэх ажлыг улстөрчид хийж, хөрөнгө мөнгийг нь шийдэж өгөх ёстой биз дээ. Гэтэл яг тулгамдсан асуудлыг нь шийдэж өгдөггүй. Хэрэг гарахаар л улстөрчид, төрийн байгууллагынхан нь гарч ирээд, хэвлэлийн хурал зарлаад, худлаа баахан цэцэрхэж, тоо ярьдаг.  Хүүхэд амиа алдсаны, хүчирхийлэлд өртсөний дараа тоолоод л суухаас өөр юу хийж байгаа юм. Хатуухан хэлэхэд, нөхцөл байдал ийм л байна. 

Эмэгтэй гишүүд ээ, Монголд анх удаа л ийм хэрэг болж байгаа юм биш шүү. Таван жилийн өмнө Г.Маралмаа гэх хүн төрхт араатан 4-хөн настай охиныг тархиндаа хүнд бэртэл автал нь тамалж хөнөөсөн. Тэр үед бүгд шуугиад л өнгөрч байлаа. Улстөрчид ч ялгаагүй, анхаарсан дүр эсгээд л өнгөрсөн. Бяцхан хүүг эцэг нь гэх яргачин заазуураар зүсэж, тамласан хэрэг гарахад бас л шуугиасан, нийтээрээ үзэн ядсан, цахимд бичсэн, тэгээд мартсан. 10-хан настай хүү хойд эцгийнхээ дарамтыг тэсэлгүй, ээжээсээ уучлал гуйгаад амиа хорлосон. Бас л дөрөвхөн настай хүүхдийг эцэг нь орондоо шээсэн гэх шалтгаанаар хагалгаанд ортол нь балбасан хэрэг гарсан. Багш хүн сурагчаа элгийг нь бяцартал зодож л байсан. Бид бас л шуугилдсан, шаагилдсан. Улстөрчдийн зарим нь "шоудсан".  Одоо дахиад л ийм хэрэг гарч байна. Бид бас л шуугилдаж, шаагилдаж, гишүүд нь үсэрч гарч ирээд мэдээлэл хийж байна. Маргаашаас, удлаа гэхэд л хоёр хоногийн дараа өөр нэг шуугианд анхаарал хандуулаад л мартана. 

Ийм л баймааргүй байна. Иргэд яах вэ, цахимд хараал урсгаад л өнгөрнө. Харин эмэгтэй гишүүд минь ядаж л хэд хоног анхаарал хандуулаарай даа.  Хууль хангалттай олон байгаа, заалт нь ч чангарсан. Монгол Улс хүүхдийн эрхтэй холбоотой, хүчирхийллийн эсрэг 52 хууль, тогтоомж байна гэсэн. Энэ олон хууль яагаад хэрэгжихгүй байна. Хэрэгжүүлэхийн тулд яах ёстой, төсөв мөнгийг нь нэмэх шаардлагатай байна уу. Хүн хүчийг нэмэхийн тулд юу хийх хэрэгтэй гээд энэ асуудалд цогцоор нь анхаараад өгөөч, гуйж байна. Өөр олон асуудал руу үсчихгүй ч байж болно, ганцхан үүнд олигтойхон анхаараад, 4 жил ажиллаад өгөөч. Түүнээс гадна, та нарын өмнөөс бяцхан үрсээсээ уучлал гуйя. Бяцхан үрсээ зодож хөнөөдөр араатнуудтай нийгэмд амьдруулж байгаад уучлаарай дүү нар минь.  

Энэ өдрийн зурхай
Энэ өдрийн зурхай
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​