Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэр “Төмөр замын 407-р километрийн 10-р зуутад дээр галт тэргэнд эмэгтэй хүн дайрагдсан байна” гэсэн мэдээллийг 09-р сарын 21-ний 14:42-д цагдаагийн байгууллагад өгчээ.
Мэдээллийн дагуу алба хаагчид очиж шалгахад 15 настай эмэгтэй А нь сэлгээний 4147-р галт тэрэгний урдуур гүйн дайрагдсан байжээ. Охиныг ГССҮТ-д хүргэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг Төмөр зам дахь цагдаагийн газар шалгаж байна.