fbpx “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД -2020” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 49 секунд

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД -2020” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 15 дах жилдээ зохион байгуулагдсан “Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдаа өнөөдөр өндөрлөж, шилдгүүдээ шалгарууллаа.

“Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдаанд газар тариалангийн салбараас оролцогчдоос “Зохион байгуулалт сайтай оролцсон аймаг”, “Шилдэг сум”, “Зохион байгуулалт сайн оролцсон байгууллага”, “Шинэ сортын ногоо нутагшуулж тарьсан ногоочин”, “Шинэ сортын ногоо нутагшуулж тарьсан ногоочин- хүлэмж”, “Хамгийн олон нэр төрлийн ногоо тарьж сурталчилсан ногоочин”, “Хамгийн их төмс борлуулсан ногоочин”, “Шинэ төрлийн жимс, жимсгэнэ тарьж ургуулсан жимсчин”, “Эмийн ургамал”, “Зөгийн бал”, “Жимс, жимсгэнийн суулгац”, “Байгалийн жимс”, “Шилдэг хоршоо”, “Шилдэг аж ахуй нэгж” номинацад нэр дэвшүүлэн ажлын хэсэг үзүүлэлтийн дагуу шилдгүүдийг шалгаруулан цом, өргөмжлөлөөр шагнав.

 Шагналыг ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш нар гардуулан өгсөн юм.

 Зохион байгуулалт сайтай оролцсон аймгаар Өмнөговь аймаг шалгарч, Хүлэмжийн цогцолбор аж ахуйн талбайг 2017 онд БНСУ, ХААИС-тай хамтран байгуулж, 2020 онд говийн бүсийн үр үржүүлгийн төв болон өргөжиж "Алтан намар-2020" үзэсгэлэн худалдаанд 4 сумын 15 ногоочдыг оролцуулжээ. Тус аймгийн ногоочид  энэхүү үзэсгэлэнд 50 тн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, 4800 ширхэг даршилж нөөшилсөн бүтээгдэхүүнээр оролцож, нийт 120.0 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Зохион байгуулалт сайтай оролцсон сумаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум шалгарлаа. Тус сумын  ногоочид газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээ, сонгино, сармисны нэр төрлийг нэмэгдүүлэн энэхүү үзэсгэлэнд 14 ногоочин оролцуулж 0,8 тн сармис,1,5тн сонгино борлуулж нийт 42,5 сая төгрөгийн борлуулалт хийсэн амжилтаар тэргүүлжээ.

Зохион байгуулалт сайтай оролцсон байгууллагаар “Агроэкологийн сургуулийн “таримал судлал, ой, ландшафтын тэнхим”  шалгарч, экспресс лаборатори ажиллуулан 300 гаруй ургамлын гаралтай дээж бүтээгдэхүүнд шинжилгээ хийж, 100 гаруй ногоочдод үнэ төлбөргүй шинжилгээний хариуг танилцуулан эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын талаас нь зөвлөгөө өгч ажиллажээ.

Шилдэг хоршоогоор Хан-Уул дүүргийн “Туул алтан хөрш” хоршоо шалгарч, тус үзэсгэлэнд 9  гишүүдээ зохион байгуулалт сайтай оролцуулж, 10 гаруй нэр төрлийн хүнсний ногоо тариалж  3 тн төмс, хүнсний ногоо, 0,5 тн тарвас, хулуу, 0.2 тн лооль, 7 төрлийн 500 гаруй шил нөөшилсөн  бүтээгдэхүүн борлуулжээ.

Шилдэг аж ахуй нэгжээр Сүхбаатар дүүргийн “Бэлшэр-Эх” төрийн бус байгууллага  тодорсон байна. Тус байгууллага 240 м2 хүлэмжийн талбайд 2 төрлийн хүнсний ногоо, 1 га талбайд 8 нэр төрлийн хүнсний ногоо тариалж, тус үзэсгэлэн худалдаанд 2 тн хүнсний ногоо, 8 нэр төрлийн 500 шил нөөшилсөн бүтээгдэхүүн борлуулан энэ удаагийн  үзэсгэлэнд оролцжээ.

 Шинэ сортын ногоо нутагшуулж тарьсан ногоочноор Сэлэнгэ аймгийн Мандал сумын ногоочин А.Отгончимэг, Шинэ сортын ногоо нутагшуулж тарьсан ногоочин-хүлэмжээр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ногоочин С.Ширнэн,Хамгийн их олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочноор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ногоочин Б.Цэцэгээ, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ногоочин М.Ариунаа, Хамгийн их төмс борлуулсан ногоочноор Увс аймгийн Улаангом сумын ногоочин П.Янжин, Шилдэг жимсчнээр Өмнөговь аймгийн Булган сумын жимсчин Г.Энхтуяа тус тус шалгарчээ.

Нийслэлийн 5 дүүргийн 19 цэгт 8-р сарын 05-наас эхлэн хүнсний ногоо борлуулсан шилдэг ногоочноор “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд жил бүр оролцож 20 гаруй нэр төрлийн 10 тн ногоо Чингэлтэй дүүргийн Барилгачдын талбайд  борлуулалт хийсэн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ногоочин Д.Алтанцэцэг, Баянзүрх дүүргийн “Дүнжингарав” худалдааны төвд 15 нэр төрлийн 10 тн ногоо борлуулсан Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ногоочин Б.Нандин-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн “Нome plaza” худалдааны төвд 13 нэр төрлийн хүнсний ногоо, 2 сортын тарвас нийт 3,6 сая төгрөгийн борлуулсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын ногоочин Р.Нармандах, Сонгинохайрхан дүүргийн худалдааны төвд 12 тн тарвас, амтат гуа борлуулсан Ховд аймгийн “Хөх цөцгийт хоршоо”, Баянзүрх дүүргийн “Sky” худалдааны төвд  22 нэр төрлийн 13 тн төмс, хүнсний ногоо борлуулсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын ногоочин Ч.Эрдэнэ-Сувд нар тус тус шалгарав.

 Харин эмийн ургамлын  борлуултаар Орхон аймгийн Оюут багийн иргэн  Х.Ганцэцэг, зөгийн бал борлуултаар Сонгинохайрхан дүүргийн “Хурын шим” ХХК, Жимс, жимсгэнийн суулгац борлуулалтаар Увс аймгийн иргэн Ц.Батдэлэг, байгалийн жимс  борлуулалтаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын жимсчин О.Мөнхөө нар  тэргүүлж, шилдгээр шалгарч  өргөмжлөл цом гардан авсан юм.

“Намрын ногоон өдрүүд 2020” үзэсгэлэнд худалдаанд хүнсний салбараас оролцогчдоос шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтыг хүнсний үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, импортыг орлох хүнсний шинэ бүтээгдэхүүний нэр төрөл болон экспортыг нэмэгдүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, харилцан туршлага солилцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дараах төрлийн шилдэг бүтээгдэхүүнийг 5 гол шалгуур үзүүлэлтээр дүгнэж, шалгарууллаа. Үүнд:

  • Хүүхдэд зориулсан хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр Витафит милк ХХК-ийн үйлдвэрлэсэн хүүхдийн Пороро сүү
  • Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүнээр Траст трейд ХХК-ийн үйлдвэрлэсэн Хотол нитритгүй шардаг зайдас
  • Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр Архангай аймгийн “Бага рашаант” ХХК-ийн үйлдвэрлэсэн Амин чанар сүүний уургийн багц
  • Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүнээр Талх чихэр ХК-ийн Томбат жигнэмэгийн үйлдвэрийн Сарьдаг жигнэмэг
  • Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүнээр Силк роуд мэжик ХХК-ийн үйлдвэрлэсэн Уулын бяслаг
  • Дархлааг дэмжих шинэ бүтээгдэхүүнээр АПУ дэйри ХК-ийн үйлдвэрлэсэн Д дэмээр баяжуулсан сүү тус тус шалгарсан юм.

 “Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдаанд орон нутгаас иргэд хоршоо, нөхөрлөл, аж ахуйн нэгж идэвхитэй оролцсон “Орон нутгийн шилдэг санаачлага” бүтээгдэхүүнийн шагналын төрлийг шинээр бий болгож, Сүхбаатар аймгийн “Ариун хатавч” ХХК-ийн Хөмүүлийн сорс, Говьсүмбэр аймгийн “Дэлийн булаг” нөхөрлөлийн ааруулын цуглуулга шалгарсан байна.

Энэхүү үзэсгэлэн худалдаанд 15 аймгийн 31 сумын нийт 150 гаруй ногоочин, 3 аж ахуйн нэгж, 6 хоршоо, “Монгол ногоо”, ”Хоршоолсон хэлбэрээр хүнсний ногоо эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах”, “Адра” төсөл, ХААИС-ийн Агробиологийн их сургууль, ХААШУОҮНТ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар,  Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо, Хүлэмжийн холбоо, Ногоочдын холбоо, Монголын Хүнсчдийн холбоо оролцлоо.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн байна
Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн байна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​