fbpx Ц.Баттөр: Хот төлөвлөлтийг нэгдсэн бодлоггүйгээр хэтийн хөгжлийг нь шийдвэрлэх боломжгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 54 секунд

Ц.Баттөр: Хот төлөвлөлтийг нэгдсэн бодлоггүйгээр хэтийн хөгжлийг нь шийдвэрлэх боломжгүй

Нийслэл хотын тохижилт, агаар хөрсний бохирдол, бүтээн байгуулалтын зарим асуудлаар Ц.Баттөртэй ярилцлаа. Тэрээр СХД-ийн  ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтэст хэлтсийн даргаар ажиллаж байв

-Улаанбаатар хот цаашид ямар төлөвлөлтөөр хэрхэн хөгжих ёстой вэ?

-1.5 сая хүн амьдарч байгаа Улаанбаатар хот хүн амьдрахад таатай орчныг бүрдүүлэх ёстой. Иргэдийнхээ сэтгэл ханамжийг чухалчилсан, ая тухтай амьдрах нөхцөл боломжийг хангаж чадсан тийм хот болон хөгжих нь чухал юм. Нийтийн тээвэр, түгжрэлийн асуудлыг шийдвэрлэсэн, агаар хөрсний бохирдолгүй эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх бодлогыг баримталж хот цаашаа хөгжих хэрэгтэй.

Хотын хөгжлийг өндөр барилгаар хэмжих бус хотын ногоон байгууламж, иргэдийнхээ амьдрахад таатай орчныг хэрхэн бүрдүүлж чадсан бэ гэдгээр нь тодорхойлох нь зүйтэй.

Улаанбаатар хотын суурьшлын бүсийн ихэнх талбайг гэр хороолол эзэлж байна. Гэр хорооллын суурьшлын бүсийг хэрхэн орчин үеийн байшин болгох вэ, тэнд дэд бүтцийн шугам хоолойг яаж хүргэх вэ гэдэг нийслэл хотын төлөвлөлтийн гол хэсэг болов уу. Сервис центр, дэд төвүүдийг байгуулах замаар гэр хорооллын суурьшлын бүсийг бий болгох замаар бид цааш хөгжих ёстой.

- Иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулж, жишиг хот болгохын тулд хууль эрх зүйн хүрээнд тулгамдаад байгаа ямар асуудал байна гэж та хардаг вэ?

Нийслэл, дүүрэгтэй холбоотой аливаа ажилд мэргэжлийн туршлагатай, дүүрэг хотоо сайн мэддэг хүмүүс ажиллах хэрэгтэй. Хотын жишиг стандартыг тогтоож тодорхой болгочих хэрэгтэй юм байгаа юм.

 Явган хүний зам хэдэн метрийн өргөнтэй байх, авто зам дагуу ус зайлуулах хоолойг яаж шийдсэн байх ёстой гэх зэргээр стандартыг тодорхой болгон, түүнийгээ баримтлан ажиллах нөхцөл байдал сайжирна.

Нөгөөтэйгүүр Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даасан байх ёстой. Хэрэв нийслэлийн эдийн засгийн хувьд бие дааж, хөрөнгө санхүү босгох эрх зүйн орчинтой болчихвол нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх, авто замаа сайжруулах, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх зэрэг тулгарч байгаа асуудлаа шийдвэрлэх боломжтой.

-Хотын хөгжлийг ярихаар хот төлөвлөлтийн асуудлыг давхар ярих нь зүйтэй болов уу. Та хот төлөвлөлтийг юу гэж хардаг вэ?

-Зах зээлийн эдийн засагт шилжсэн сүүлийн 25 жил Улаанбаатар хотод ямар ч бодлого, хот төлөвлөлтгүйгээр иргэдэд газар эзэмшүүлж, эмх замбараагүй барилгажилт явуулсны хор уршгаар өнөөдөр хотын авто зам болон явган хүний зам, сантехникийн шугам сүлжээ, дэд бүтэц, ногоон байгууламжийг харилцан уялдаатай барьж байгуулах засч сайжруулах болом хумигдмал байгаа.

Цаашид хот төлөвлөлтийг нэгдсэн бодлоггүйгээр хэтийн хөгжлийг нь шийдвэрлэх боломжгүй. Нөгөө талдаа бид ажлуудаа хооронд нь уялдуулах зайлшгүй шаардлага байна. Хот төлөвлөлт гэдэг хэдэн хүмүүс цуглараад төлөвлөгөө зохиохыг хэлэхгүй. Бүх салбарыг зэрэг төлөвлөж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг тооцоолж байж хэрхэн хамгийн зохистой шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг хэлнэ.

Салбар хоорондын уялдааг хангаж сайжруулан нэгдсэн системтэйгээр бид ажиллах хэрэгтэй. Хот төлөвлөлтийг иргэд олон нийт зөвхөн байшин барилга, авто замтай холбон ойлгодог. Гэтэл энэ асуудалд сайн менежмент зөв бодлого төлөвлөлт л дутаад байна.

-Нийслэлд амьдарч байгаа иргэдэд олон асуудал тулгардагийн нэг нь хөрсний бохирдол. Үүнийг хэрхэн яаж бууруулах вэ. Та юу гэж боддог вэ?

-Улаанбаатар хотын хөрсний бохирдол 200 мянган гэр хорооллын нүхэн жорлонгоос үүдэж байгаа. Холбогдох газраас хөрсний бохирдлоос салах хамгийн тохиромжтой арга бол гэр хорооллын өрх бүрийг орон сууцтай болгох тухай тайлбарладаг. Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлт, түрээсийн орон сууц, орлогод нийцсэн орон сууц барих зэрэг маш олон хөтөлбөрүүд хэрэгжсэн боловч хөрсний бохирдол санасанд түвшинд буураагүй.

Түрээсийн орон сууц, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үр дүнд жилд ойролцоогоор 1000-2000 орчим айл өрх орон сууцанд ордог ч түүнээс хэд дахин илүү айл өрх гэр хороололд нэмэгдэн угаадас, хог улам л ихэсч байна. Тиймээс гэр хороололд инженерийн шугам хоолойг шийдвэрлэж чадсанаар хашаа бүр нүхэн жорлон ашиглах шаардлагагүй болно. Энэ ч утгаараа СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд дэд төв барих ажлыг дэмжин санал нэгддэг.

Тухайлбал Баянхошуу дэд төв, Толгойт дэд төвийн ажлыг эхлүүлж гэр хороололд инженерийн хувьсгал эхлүүлэх нь хөрсний бохирдлоос ангижрах хамгийн тохиромжтой арга. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих толгойт дэд төвийн тухайд дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих том төсөл. Энэ мэт дэд төв, сервис центрийг байгуулснаар хөрсний бохирдол буурах боломжтой гэж боддог. 

- Хог хаягдлын тухай асуудлын хөндмөөр байна. Хогны асуудалд бид ямар менежментийг хийх хэрэгтэй гэж хардаг вэ?

-Нийслэлийн хүн ам өсөн нэмэгдэж, хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хог хаягдлын асуудал хурц яригдах болсон. Үүнтэй холбоотойгоор Улаанчулуутын хогийн цэгт бүх хогоо хаягдаг энэ тогтолцоог өөрчлөх цаг болсон. Хогоо ангилж хаядаггүй, хог дахин боловсруулах үйлдвэр байдаггүйн улмаас Улаанбаатар хот жилд 1.4 сая тонн хог хаяж энэ хэрээрээ хөрсийг бохирдуулж байгаа.

МУ-д аюултай хог хаягдлыг лантфилын аргаар булшилж хаядаг. Харин ОУ-д энэ аргыг хэрэглэхээ байчихсан. Тиймээс цаашид аюултай хог хаягдлыг технологийн дагуу устгадаг тогтолцоог бий болгохгүй бол байгаль орчин, эрүүл мэндэд маш аюултай. Бас нэг асуудал нь аюултай хог хаягдал болохуйц барааг импортолдог ААН-с татвар авах нь зүйтэй юм.

Манай улс шиг хог хаягдлыг ангилж хаядаггүй орны хувьд импортлогчдоос хог хаягдлын татвар авч түүнийгээ хог дахин боловсруулах үйлдвэр барих зэрэг зардалд зарцуулдаг байвал зөв бодлого болох болов уу. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод нэн шаардлагатай Барилгын хог боловсруулах, Малын сэг зэм устгах үйлдвэр нэн шаардлагатай байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл эдгээр үйлдвэрүүд байхгүй байгаан улмаас хогийг дахин боловсруулж ашиглахгүйгээр хогийн цэгт хаяж байна.

-Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал жил бүр яригддаг ч үүнд зохистой бодлого хэрэгжихгүй байгаа харагддаг. Төсөв хөрөнгийг асуудал ч үүнд яригддаг. Хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Улаанбаатар хотод орон нутгийн өмчид байгаа хэдий ч ашиглагдахгүй орхигдсон олон барилга байгууламж бий. Эдгээр ашиглахгүй орхигдсон барилгыг төр нураах аль эсвэл өмч хувьчлалаар худалдан борлуулах ажлыг гүйцэтгэж байна.

Өнөөдөр эдгээр төрийн өмчид байгаа барилгуудыг засварлаж үр ашигтай байдлаар ашиглах замаар төр өмчөө эргэлтэд оруулах боломжтой. Ингэхийн тулд олон улсын байгууллагуудтай хамтарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд ашиглагдахгүй орхигдсон барилгыг үр ашигтай ашиглах боломж бидэнд бий.

Өөрөөр хэлбэл төр өөрөө зөв менежментийг хэрэгжүүлж нийслэл, дүүргийн удирдлагууд сайн менежер нь болж ажилласанаар ашиглагдахгүй орхигдсон эдгээр барилгыг хямд төсөр аргаар засварлаж, үр ашигтай байдлаар ашиглах боломжтой. Ингэснээр төсөв хэмнэгдээд зогсохгүй, төрийн үйлчилгээний барилга байгууламжийн тоо нэмэгдэх олон талын ач холбогдолтой.

Ярилцсанд баярлалаа

Г.Сар

НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт аравдугаар сард орно
НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт аравдугаар сард орно
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​