fbpx Ковбой...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 51 секунд

Ковбой...

Эр хүний үнэр гэж байдаг бол ёстой хажууд нь суухад л ханхлах шиг болдог монгол адуучин, америк ковбой, Донын казак эр гуравт эрх чөлөө эрэмгий зориг хүн чанар гээд нийтлэг төстэй олон сайхан шинж чанарууд дархлаастай байдаг бөгөөд харамсалтай нь тэд хаана ч ялгаагүй гүндүүгүй сайхан сэтгэлээсээ болоод  хорон муу санаатнуудад Цахиур Төмөр шиг түгжилдүүлэх хулхидуулах сэгсрүүлэх явдал нилээд түгээмэл байдаг.

Аристократ ихэмсэг яравгар англичуудыг бодоход америкууд өнөөдөр ч  гэсэн ковбой сэтгэхүйгээсээ тэгтлээ салаагүй нь тэдний халбага сэрээг ч нэг их авч үздэггүй, хээ шаагүй бүдүүн баргын зан байдал, ус их уудаг соёлоос ажиглаж болно. Энэ нь  гурван зуугаад жилийн өмнөөс адуу үхэртэй ноцолдож ан гөрөө хийн архи дарснаас шартан халуунд үргэлж ам нь цангаж явдаг ковбой нар захын нэг газар ороход үүнийг нь мэддэг үйлчлэгч хүүхний үг дуугүй өгөөд сурсан хүйтэн ус уудагтай нь холбоотой. Өнөөдөр ч гэсэн та америкийн ямарч хоолны газар ороход үйлчлэгч нар литрын савтай үнэгүй мөстэй ус авчраад ширээнд дээр үг дуугүй түлхдэг нь ийм ковбой сэтгэхүйтэй холбоотой. 

Өлөгчин чоно хөхөж өссөн өнчин хоёр хүүхдээс үүссэн Ромын эзэнт гүрнээс залгаад англо саксон мэтийн арван хаанчлал  европт дахиад үүссэн ч дэлхийд нөлөөгөө хадгалсан хэвээр байсан шашин төрийг хослуулан баригч Ромын хамба тухайн үед  дэлхийн газар нутгийг  тив тивээр нь өөрийн үнэнч дуулгавартай шавь болох португаличуудад өмнөд америкийн зүүн хэсгийг, испаничуудад баруун хэсгийг нь төв америктай нь, француудад хойд америкийг  гэх мэтээр хувьцаа хишиг болгон бэлэглээд харин үргэлж урдаас нь өрвөлзөж эсэргүүцэж байдаг /протестант/ англо-саксоны нөхдүүдэд юу  ч хүртээлгүй орхисонд тэд тэгэхээс  тэгэх гэсэн юм шиг яг тэдний тэг дундуур нь дайрч ороод одоогийн америк гэж гүрнийг бор зүрхээрээ байгуулсан түүхтэй.  

Эрх чөлөөг эрэлхийлж очсон тэд эхэндээ адуу мал ан гөрөө алт мөнгөөр амиа аргацаасан,  дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн хэсэг эрчүүд байсан бол яван явсаар сүүлдээ ковбой хэмээх нийгмийн цоо шинэ давхаргыг үүсгэн үзэл бодлоороо нэгдэн нийлж хүрээгээ тэлсээр улмаар бослого хувьсгал гарган тусгаар тогтноход голлох үүрэг гүйцэтгэсэн юм.

Шинэ тулгар Америк цэцэглэн хөгжих тусам дэлхийн өнцөг булан бүрээс эрх чөлөө олз омог шинэ амьдралыг хайх цагаачид үй олноороо америкт ирэх болсны дотор итали сицили гаралтай сайн эрчүүд олноор очиж өөрсдийн үндэсний соёл мафийн сэтгэхүйг америкийн эрх чөлөөт нийгэмд тулгах, улмаар улс төр эдийн засгийг нь атган мафийн зохион байгуулалтанд оруулахыг завдсанаар гучаад онд Америк гүнзгий хямралд өртсөн юм.

Засгийн газраас согтууруулах ундаа мөрийтэй тоглоом зэрэг мафи гэмт хэргийн үүр уурхай болсон бүх зүйлийг хатуу хориглох болсноор эрүүгийн ертөнц ил биш далд бүр газар доогуур нууц байдалд орж улам гаарсан юм. Ялангуяа эрх чөлөө хатуу дарс мөрийтэй тоглоом сайхан бүсгүйд нугасгүй өссөн ковбой эрчүүдийн бие сэтгэлийн жаргалыг нэг дор цогцоор нь эдлүүлэх ганц газар нь гангестеруудын  байгуулсан газар доорхи нууц хотууд  байлаа.

Нууцсаад байх юу байхав дээ, бүх эрх мэдэлтэнийг худалдаад авчихсан эрүүгийн ертөнц ноёрхож байсан гучаад оны тэр үед ямартаа боол хятадуудаа алдчихгүйн тулд хот дотор хятад хүн чөлөөтэй явах нь бүү хэл газар дороос траншейны нүхнээс хоншоороо цухуйлгах л юм бол нам буудах захирамжийг хотын амбан захирагчаар гаргуулж хэрэгжүүлж байсан үе бөгөөд  тэдний нэг нь одоогийн Орегон мужийн Пендлетон хотод нэгэнт музей болон хувирчээ /зураг дээр/.

Иймэрхүү бүх хууль бус үйлдлийн цогц үйлчилгээ үзүүлэх гангестеруудын газар доорхи нууц  хот нь цайлган сэтгэлт ковбой нарын хөлс хөдөлмөрөө урсгаж олсон  мөнгийг богц богцоор нь ганц сэгсэрдэг газар нь байв. Ууланд ан гөрөө хийж адуу үхэртэй ноцолдсон бие сэтгэлийн харшаагаа тайлах гэж тэд үе үе уулнаас бууж хамгийн хүндтэй зочноор нууц хотын шузганд дээр буухад тэднийг харуул буюу одоогийнхоор бол секьюрити нөхдүүд уриалгаханаар хүлээн авч газарчлаад морь малыг нь харж хандах, долоо хоногоор ч тэднийг өвслөх услах үүрэг хүлээхээс гадна дотогш нь гадна дотны хамаагүй хүнийг нэвтрүүлэхгүй байх, газар дор нууц хотыг өдрөөс өдөрт өргөжүүлэн барих боол хятадууд траншейны нүхээр  оргон зугтахаар цухуйх юм бол духанд нь сум зоож нам буудах үүргийг давхар хүлээнэ.

Газар доош буусан ковбойг ресепшэн хатагтай хүлээн авч халуун усанд оруулж сахал үсийг засч янзлан хиртэй хувцас хунарыг угааж цэвэрлэн индүүдэн үнэртэй ус цацуулан цаад өрөөнд оруулахад хуурай хуулиар хориотой байдаг хатуу дарс виски төрөл төрлөөрөө өрөөтэй байна. Дуртай юмаа шимэх зуураа мөрийтэй тоглоомд азаа үзэн мэргэжлийн тоглогч хүнд гарын гангестеруудад ядах юмгүй сэгсрүүлнэ. Буудалд ороход хүүхнүүдийн зүс царайгийг нь харуулахгүй зөвхөн өрөөний дугаараар шодон азаа үзэж ороод өнжиж хонон уйдаад таалагдахгүй бол өрөө өрөөгөөр нь дахин шодсоор байгаад хамаг юмаа бас сэгсрүүлнэ.

Аль болдоггүй юмаар туйлсаар байгаад туйлдсан ковбой тас үсрэн унах, агсан согтуу тавих үед секьюрити нөхдүүд манайхаар бол эрүүлжүүлэх маягийн өрөөнд оруулаад цоожилчихно. Өглөө босоод амны цангаа шараа тайлах төдийгүй ханаж цадаагүй бие сэтгэлийн цангаагаа долоо хоногоор ч үргэлжлүүлэн гаргана. Мөнгө төгрөг нь дууссан ч баар буудлын эзэгтэйгээс  дараа сардаа авчирч өгөхөөр тохирч хүүтэй зээлдэн дахин хэд хонон хамаг хүч хэрэгслэлээ баран арайхийж нэг юм ранчо зуслангийн бараа харсан ч  ахиад бурзайж бурзайж байгаад эргэдэг ковбойн иймэрхүү амьдрал засгийн газраас бүх зүйлийг буцаагаад эрх чөлөөтэй болгох хүртэл үргэлжлэсэн гэдэг. 

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

НОРВЕГИЙН САН МОНГОЛЫН БАЯЛГИЙН САНГИЙН ЧИГ ЗҮГИЙГ ЗААНА
НОРВЕГИЙН САН МОНГОЛЫН БАЯЛГИЙН САНГИЙН ЧИГ ЗҮГИЙГ ЗААНА
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​