fbpx

Ц.ОЮУНДАРЬ: АН “дайсан”, “урвагч”-тайгаа нийлж сонгуульд орох гэж байна


Орон нутгийн сонгуульд АН-ынхан МАХН болон Шинэ намтай эвсэл болон орж байна. НИТХ-ын сонгуулийн 45 мандатыг хувааж, олон тойрог дээр АН-аас хүмүүс нэр дэвшиж чадсангүй. АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч нарын гаргасан энэ шийдвэрт АН-ынхан бухимдаж, МАХН-тай эвсэхгүй, тэдний нэр дэвшигчдэд санал өгөхгүй, Шинэ намын гишүүнийг дэмжихгүй гэх мэтээр эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм.

Тэдний нэг нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Оююундарь. Тэрээр  сошиал орчинд “МАН-ыг АН-ын хүнийг элсүүлчихлээ гэж "дайсагнаад" яахав ээ АН-ынхан минь, нэгэн цагт тэрнээс томоор "дайсагналцаж" явсан МАХН болон дөнгөж саяхны "урвагчид" гэгдэх ШИНЭ намыг дэмжээд Орон нутгийн сонгуульд орох гэж байж” хэмээн бичжээ.

Одоогоос 30 жилийн өмнө МАХН-ын дэглэмийг түлхэн унагаах тэмцэлд босч байсан АН-ынхан өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг царайчилж байгаад, хэдхэн сарын өмнө намаасаа гарч шинэ нам байгуулан УИХ-ын сонгуулиар АН-ыг ялагдахад хамгийн гол нөлөө үзүүлсэн Ж.Батзандан, Л.Болд тэргүүтэй нөхдийг урьж залан хөл алдаж байгаад Ц.Оюундарь бухимдаж байгаа бололтой.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Монгол хүн · [202.179.27.66] · 2020/10/03

    Элбэгдорж, Цагаан хоёрын дундын хүүхэн.


  • Зочин · [66.181.181.107] · 2020/10/03

    za muu tamhichin har abgai mini chnii meddeg ajil bish chi hezeech sarangerel jargalmaashig ouynchimeg shig setguulchees ih huraliin gishuun bolj chadahgui chnii medleg az dutna bitgii ataarah deereesne darga narasaa aigaad cham shig duugui ybah umuu bold batzandan nariin mash zob sonh gej baigaa namaas erthen garsna zob