fbpx Хоёрдугаар сарын өрнийн зурлага
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 36 секунд

Хоёрдугаар сарын өрнийн зурлага

ХОНЬ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Хамтын ажиллагааг дэмжиж, харилцаа холбоогоо тэлэхэд анхаарах хэрэгтэй. Бизнесийн салбарт сайн түншүүдтэй холбоо тогтоож чадвал ажил хэрэг бүтэмжтэй байх болно. Ажлын орчноо шинэчлэх, тушаал дэвших магадлалтай. Аз турших, эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас татгалзаарай. Сарны нөлөөллөөс таны эд хөрөнгийн ашиг сонирхол буурна.

Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлалд эргэлт гарч болзошгүй. Амрагаасаа уйдах, шинэ харилцаа үгүйлж болзошгүй. Энэ нь гэр бүл салах, сэтгэл санааны тогтворгүй байдалд хүргэж болзошгүй. Ганц зарим хүмүүс өөрт тохирох сайн хүнтэй учрах болно. Харин зарим нь хайр дурлалаас илүү зүйлс олон байна гэж үзэх бололтой.

Эрүүл мэнд: Биед хөдөлгөөн дутагдсанаас зарим төрлийн зовуурь илрэх бололтой. Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Харин хатуу хоолны дэглэм барихад тохиромжгүй. Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь амин дэмийн дутагдлаас сэргийлнэ.

ҮХЭР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Эрсдэлээс айдаггүй, өрсөлдөгч зан чанар тодорч гарна. Энэ нь ажил хэрэгт сайнаар нөлөөлөх боловч хэтрүүлэхгүй байхад анхаараарай. Чухал ажил хүлээж авах, том төсөлд оролцох боломж гарч ирнэ. Санхүүгийн байдал тогтворгүй байх бөгөөд зарлагаа хянахад хүндрэлтэй байх бололтой. Өр зээл тавих нь түр хугацаанд л танд амсхийх боломж өгөх боловч эргэн төлөх бололцоогоо сайтар нягтлаарай.

Хайр дурлал, гэр бүл: Энэ сард романтик болзоо, үл ойлголцол, сэтгэл догдлом уулзалт, салалт гээд олон адал явдал үхрийнхнийг хүлээж байна. Зарим нэг нь тогтворгүй, эргэж буцсан харилцаандаа цэг тавих хэрэгтэй. Тохирохгүй хүнтэй нийцэх гэж өөрийгөө хүчилснээр бардам зангаа гээж, сэтгэл гутралд орох болно. Ганц бие хүмүүс сэтгэлд нийцсэн хүнтэй учрах боловч яарах хэрэггүй.

Эрүүл мэнд: Спорт, фитнессээр хичээллэхэд тохиромжтой. Энэ нь таны эрч хүчийг нэмж, дархлааг сайжруулна. Таны хоол боловсруулах эрхтэн эмзэг байх тул нэмэлт амин дэм, уураг хэрэглэхдээ болгоомжтой хандаарай. Ханиад хүрэх, харшил хөдлөх хандлагатай.

ХАМТАТГАХ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил хэрэгт саад бэрхшээл, сорилт тулгарна. Үүний зэрэгцээ таны мэдлэг, ур чадварыг сорьсон ажлын санал ч ирэх бололтой. Боломжийг ашиглаж чадвал тушаал дэвших, нэр хүндтэй болох болно.Сарын дунд үеэс зарлагаа хянаж, хэрэгцээнээс хэтэрсэн худалдан авалт, хөрөнгө оруулалт хийх хэрэггүй. Аз таныг ивээж, санамсаргүй байдлаар орлого нэмэгдэх бололтой.

Хайр дурлал, гэр бүл: Гэр бүл, хайртдаа цаг зав гаргаж, анхаарал тавих хэрэгтэй. Ганц бие хүмүүс ганцаардаж, орхигдсон мэт санагдаж сэтгэл гутралд орох бололтой. Энэ сард хайр дурлалаас өөр зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өөрийгөө завгүй байлгаж, хоббиндоо цаг зарцуулж, эрч хүчтэй байх хэрэгтэй.

Эрүүл мэнд: Сэтгэл санаа тавгүйтэх, гутралд орох тул бясалгах, тайвшруулах эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Стресс бухимдлаас үүдэлтэй нойргүйдэх, ходоод хямрах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй. Осол гэмтэлд өртөхөөс сэргийлээрэй.

МЭЛХИЙ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил төрлөө ажлын цагаар л хийж гүйцэтгэхэд анхаарч, бусад цагаа өөртөө зарцуулах хэрэгтэй. Хамт ажиллагсадтайгаа зөрчилдөж, хэрүүл маргаан үүсгэхээс зайлсхийгээрэй. Энэ нь таны нэр хүнд болоод албан тушаалд сөргөөр нөлөөлнө. Мөнгөө дэмий зүйлд үрж, үрэлгэн байснаас санхүүгийн байдал хүндэрч мэднэ. Орлогоос давсан зарлага гаргах хэрэггүй. Санхүүгийн боловсролоо нэмэгдүүлэхэд анхаараарай.

Хайр дурлал, гэр бүл: Зарим хүмүүс жинхэнэ хайр дурлалтай учирна. Харин зарим нь гэр бүл, хайртаасаа хагацаж мэднэ. Гэр бүлдээ хариуцлагаа ухамсарлаж, санаачилгатай байх хэрэгтэй. Хардалт, үл итгэсэн хандлага таныг бухимдуулах бололтой.

Эрүүл мэнд: Эрүүл агаар, эерэг энергитэй хүмүүстэй аль болох ойр байхыг хичээгээрэй. Хорт зуршлаасаа салж, эрүүл амьдралын дэглэм баримталж эхлэхэд тохиромжтой үе.

АРСЛАН

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил ихтэй ачаалалтай сар байх болно. Тэр хэрээр таныг амжилт, ашиг орлого хүлээж байна. Эрч хүчтэй байж албан тушаал ахих, зорилгодоо хүрэхэд анхаараарай. Ажлаа солиход тохиромжгүй. Бичиг баримт бүрдүүлэх, гэрээ хэлцэл байгуулахад таатай. Мөнгө санхүүгийн хүндрэлээ шийдэж чадах олон боломж гарч ирнэ. Таны овсгоо л мэднэ.

Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлал, гэр бүлийн харилцаанд таагүй. Хардалт, үл ойлголцол таныг зовооно. Гэр бүлдээ хариуцлагатай байж, амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Хамаатан садан, найз нөхдийн хөндлөнгийн нөлөөллөөс ангид байхыг хичээгээрэй. Ганц бие хүмүүс хууртагдах, ашиглуулах магадлалтай.

Эрүүл мэнд: Эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай. Ямар нэг өвчний шинж тэмдэг илэрвэл тоолгүй орхиж, дур мэдэн эмчилж болохгүй. Бэртэж гэмтэхээс сэргийлж, нүдээ хамгаалаарай. Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх шаардлагатай.

ОХИН

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил албанд өөрчлөлт орно. Та тушаал ахиж эсвэл буурч ч мэднэ. Энэ бүхэн таны ажлын бүтээмж, хичээл зүтгэлээс л шалтгаална. Худалдаа, зар сурталчилгааны салбарт ажиллагсад үр ашигтай байна. Ажил хэргийн харилцаа холбоогоо өргөжүүлэхэд анхаараарай. Санхүүгийн байдал боломжийн байна. Сарын сүүлийн хагаст орлого нэмэгдэнэ. Зарим хүмүүсийг аз ивээж, гэнэтийн их хэмжээний орлого олно.

Хайр дурлал, гэр бүл: Романтик cap. Таны бусдыг татах чадвар нэмэгдэж, болзооны урилгад дарагдана. Гэр бүлийн харилцаанд идэвх санаачилгатай байж, халамжаа мэдрүүлэх хэрэгтэй. Өдөр тутмын аар саар асуудлаас болж хайртыгаа гомдоож болзошгүй. Энэ нь магадгүй санхүүгийн байдал, хамаатан саднаас үүдэлтэй байх болно.

Эрүүл мэнд: Сайн байна. Спортоор хичээллэж, биеэ чийрэгжүүлэхэд анхаараарай. Онцгой хоолны дэглэм баримтлах шаардлагагүй ч идэж, ууж буй зүйлдээ анхааралтай байх хэрэгтэй.

ЖИНЛҮҮР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Үр бүтээлтэй cap. Ажил хэрэг, карьертаа анхаарлаа хандуулах хэрэгтэй. Зарим нэг саад бэрхшээлтэй тулгарах ч амжилттай байна. Бизнесийн гэрээ хэлэлцээ, өр зээлийн асуудалд хянуур хандах хэрэгтэй. Эрч хүчээр дүүрэн байх тул өөрийгөө бүрэн дайчилж юу чадахаа сориод үзээрэй. Орлого мэдэгдэхүйц нэмэгдэх болно. Гэхдээ та зарлагаа хянахгүй бол өөрчлөлт мэдрэгдэхгүй.

Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлал, гэр бүлдээ анхаарах завгүй байх болно. Гэвч хэт үл тоомсорлож, халамжаар дутааж болохгүй. Ганц бие хүмүүс хөнгөмсөг учралд татагдах бололтой. Гэр бүлийн гишүүний эрүүл мэнд таны санааг зовоох бололтой. Найз нөхдөө сонгохдоо анхааралтай байх хэрэгтэй. Ил дайснаас баг зүүсэн найз, нөхөр хортой гэдгийг санаарай.

Эрүүл мэнд: Эрүүл мэндэд санаа зовох өвчлөл алга. Гэхдээ амьдралын зөв хэв маягийг баримталж, хорт зуршлаа засах хэрэгтэй. Хөдөлгөөнтэй байж, тогтмол цагт унтаж, босч хэвших хэрэгтэй.

ХИЛЭНЦ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Албан ажил амжилттай урагшилж, сэтгэл хангалуун байна. Албан томилолтоор явах, аялалд гарах бололтой. Зарим нь мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдана. Ажилдаа санаачилгатай байж дэвшүүлсэн шинэ санаа амжилттай хэрэгжинэ. Мөнгө санхүүгийн хувьд тооцоотой байж чадвал хүндрэл үүсэхгүй. Энэ сард аз ивээнэ гэж найдах хэрэггүй. Харин шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй.

Хайр дурлал, гэр бүл: Хайрттайгаа аялж зугаалах нь сэтгэл санааг өргөж, харилцааг бэхжүүлнэ. Ганц бие зарим нь сэтгэл догдлуулсан хайрын романс үүсгэх бололтой. Гэр бүлтэй зарим нь хэт их эрх чөлөөг хүсэмжилж, ханьтайгаа зөрчилдөж болзошгүй. Гэр бүлийнхээ ахмад гишүүдэд санаа тавих хэрэгтэй.

Эрүүл мэнд: Сайн байна. Хоол хүнсний чанарт анхаарах хэрэгтэй. Дархлаагаа дэмжих, цэвэр агаарт амрахад таатай.

НУМ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил хэрэг бүтэмжтэй сайн байна. Харин ажилдаа сэтгэл хангалуун бус байдаг хүмүүст нөхцөл байдлаа өөрчлөх боломж гарч ирнэ. Бизнесийн үйл хэрэгт итгэлтэй хүмүүстээ хамтарснаар багагүй ашиг олж, амжилттай байна. Нээх хичээл зүтгэл гаргалгүйгээр их ашиг олох гэсэн санаархал бүтэлгүйтнэ. Мөрийтэй тоглоом, аз туршсан зүйлээс зайлсхийгээрэй. Аз таныг ивээхгүй.

Хайр дурлал, гэр бүл: Хөнгөн хийсвэр харилцаанаас залсхийхийг одод зөвлөж байна. Харилцаандаа сэтгэл хангалуун байсан ч багахан зөрчил, хэсэгхэн хугацааг давж чадвал бүх зүйл хэвдээ орно. Хожим нь та түргэн авир, яаруу шийдвэр гаргаагүйдээ баярлах болно. Ганц бие зарим нь бүтэлгүй нэгэнтэй учирч, нэлээд уруудах бололтой.

Эрүүл мэнд: Хэвийн байна. Гэхдээ сэтгэл санааны байдалтай холбоотой ходоод гэдэс хямрах, толгой өвдөх магадлалтай. Аль болох тайван байж, ядаргаагаа тайлаарай.

МАТАР

Ажил хэрэг, мөнгө санхүү: Өдөр тутмын ажилдаа шамдах хэрэгтэй болно. Ажлаа солих, албан тушаал хөөцөлдөхөд тохиромжгүй үе. Бизнесийн гэрээ хэлэлцээр, төсөл хөтөлбөрт оролцохдоо ашгаа зөв тооцоолох хэрэгтэй. Том хэмжээний алдагдал хүлээх, наймаа бүтэлгүйтэх магадлалтай. Санхүүгийн байдал тогтворгүй байна.

Хайр дурлал, гэр бүл: Гэр бүлийн харилцаанд таатай. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирч, аз жаргалд умбана. Гэр бүлийн хосууд харьцаагаа бэхжүүлнэ. Үр хүүхэдтэй болох, сүй тавихад таатай. Эцэг эхээ халамжлах хэрэгтэй.

Эрүүл мэнд: Биеэ анхаарах шаардлагатай. Ямар нэгэн шинж тэмдэг илэрмэгц эмчид хандаарай. Өвчин хүндэрвэл анагаахад амаргүй байна. Цөс, давсаг эмзэг байна. Мөн нойргүйдэж болзошгүй.

ХУМХ

Ажил хэрэг, мөнгө санхүү: Өөртөө итгэл дүүрэн байж, амжилттай ажиллана. Гэрээ хэлцэл, төсөл хөтөлбөр амжилттай байж, орлого нэмэгдэнэ. Нэр хүнд өсч, бусдын хайр хүндэтгэлийг хүлээнэ. Ажил төрөл амжилттай хэрэгжих тул ахиж дэвших боломж нээлттэй байна. Ажил төрлийн бүтэмж ашиг орлогод шууд нөлөөлж, санхүү нэлээд зузаарна. Орлого, зарлагаа зөв тооцоолж чадвал сэтгэл хангалуун байх боломжтой.

Хайр дурлал гэр бүл: Ганц бие хүмүүс идэвх санаачилгатай байж, хайрынхаа төлөө тэмцэх хэрэгтэй. Хостой хүмүүс урвалт амсаж, сэтгэл зүрх нь шархлах магадлалтай. Гэр бүлийн харилцаа хүндэрч, үл ойлголцол гүнзгийрнэ. Зарим нь хуучин харилцаагаа санагалзаж, тогтворгүй аашилна. Заримдаа хөнгөн зан гаргадаг хумхынхан зугаа хөөх хандлагатай байна.

Эрүүл мэнд: Хоол хүнсээ анхаарах шаардлагатай. Зөв хооллож, аминдэм түлхүү хэрэглээрэй. Гоо сайхандаа анхаарвал үр дүнтэй.

ЗАГАС

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил урагштай байхын зэрэгцээ ахиж дэвших боломжтой байна. Хамт олны дэмжлэгээр та албан тушаал ахих боломжтой. Нэр хүнд өсөх тул ирээдүйтэй харилцаа холбоог тогтоож чадна. Өрсөлдөгч нарын элдэв явуулгаас болгоомжлоорой. Амжилттай хэрэгжсэн төслөөс ихээхэн хэмжээний орлого олно. Мөн сугалаанд их мөнгө хожихуйц азтай байна. Та бусдад зээлдүүлсэн мөнгөө сарын сүүлээр буцаан авна.

Хайр дурлал, гэр бүл: Ганц бие хүмүүс урьдын хайрттайгаа эвлэрч магадгүй. Гэр бүл, садан төрлийн харьцаа бэхэжнэ. Ханьтайгаа өдөр бүр харилцаа таатай байхгүй ч ахуй амьдралынхаа төлөө хамтдаа зүтгэнэ. Хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаагуур юу хийж явааг нэг сонирхоод үзээрэй. Орон гэртээ шинэ эд хогшил, эсвэл машин авах бололтой.

Эрүүл мэнд: Ходоод гэдэс эмзэг байх тул хоол хүнсээ онцгой анхаарах шаардлагатай. Дархлаа сайжруулах аминдэм түлхүү хэрэглэж, биеэ чийрэгжүүлээрэй. Бие махбодоо төдийгүй сэтгэл санааны байдалдаа ч санаа тавих хэрэгтэй.

ХЗДХ-ийн салбарын үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн болно
ХЗДХ-ийн салбарын үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн болно
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​