fbpx Ч.Хүрэлбаатар: 20-30 жил ажилласан хүн Нийгмийн даатгалын санд 30-40 сая төгрөг хуримтлуулдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 50 секунд

Ч.Хүрэлбаатар: 20-30 жил ажилласан хүн Нийгмийн даатгалын санд 30-40 сая төгрөг хуримтлуулдаг

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн уг хуулийн төсөлд “Эмэгтэй хүн 55, 60 насныхаа өөрийн сонгосноор тэтгэвэрт гарч болно. Харин эрэгтэйчүүд 60, 65 наснаас өөрийн сонголтоор тэтгэврээ тогтоолгож болно” гэсэн заалт оруулсныг дэмжиж буйгаа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Тэтгэвэр тогтоолгохдоо хамгийн өндөр цалин авч байсан дараалсан таван жилийг 7 жил болгохоор төсөлд оруулсан байна. Яагаад ингэв, чадах ядахаараа НДШ төлөөд тэтгэврээ тогтоолгох гэж байгаа хүмүүст хүндрэл үүсэж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, 2019 оноос хамгийн өндөр цалин авч байсан дараалсан зургаан жил, 2020 оноос долоон жилийг сонгон тэтгэврээ тогтоолгох өөрчлөлтийг оруулж байна. Манайд ихэнх ажил хөдөлмөр эрхлэгчид эзэмшсэн мэргэжлээрээ 20-30 жил тогтвортой ажиллаад тэтгэвэрт гардаг. Тэр хүмүүс Нийгмийн даатгалын санд 30-40 сая төгрөг хуримтлуулсан байдаг. Гэтэл одоогийн Тэтгэврийн даатгалын сангийн шударга бус зүйл нь НДСанд ТАВХАН жил өндөр дүнтэй шимтгэл төлж, Тэтгэврийн санд 10 сая төгрөг хуримтлуулчихаад, 30 жил ажилласан хүмүүсээс өндөр тэтгэвэр тогтоолгож байна. 

Тэтгэврийн даатгалын сангийн шударга бус зүйл нь НДСанд ТАВХАН жил өндөр дүнтэй шимтгэл төлж, Тэтгэврийн санд 10 сая төгрөг хуримтлуулчихаад, 30 жил ажилласан хүмүүсээс өндөр тэтгэвэр тогтоолгож байна.

Хуулийн ийм  цоорхойг нөхөн цаг болсон. Эндээс Нийгмийн даатгалын сан маш том алдагдал хүлээж байна. Эцэст нь олон жил тогтвортой ажил эрхэлсэн багш, эмч нар маш өндөр хуримтлал оруулчихаад бага тэтгэвэр тогтоолгон хохирч үлддэгийг засах чиглэлээр ажиллаж байна. Цөөн тооны бусад улс орнуудын туршлагаас харахад тэтгэвэр тогтоохдоо дунджаар 10 жил ажилласан цалинг нь авч үздэг. Ийм шударга бус нөхцөл байдлыг аажмаар засах эхлэл энэ хуульд орж байгаа юм.

Нөгөө талаар Улсын төсвөөс Нийгмийн даатгалын санд олгох татаасын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Тухайлбал, 2015 онд 292.6 тэрбум, 2016 онд 494.9 тэрбум, 2017 онд 570 тэрбум төгрөг, 2018 онд 610 тэрбум төгрөгийг НДСанд олгож байна. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Бид нар НДСанг зөв зүйтэй болгохгүй бол алдагдлын хэмжээ ойрын 2 жилд нэг их наяд төгрөгт хүрэхээр байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийгмийн даатгалын үсангийн алдагдал буурахгүй байгаа учир шимтгэлийг нэмэхгүй, хэвээр хадгалах шийдвэрт хүрч байна. Ер нь цаашид НД-ын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхээс аргагүй болж байгаа.

НДСангийн бие даасан байдлыг хангахын тулд НДСангийн хууль тогтоомжийн шинэчлэлийн хаврын чуулганаар оруулж хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 2030 онд алдагдлыг зохистой хэмжээнд барина гэсэн зорилттой ажиллаж байна. НДСангийн хөрөнгө ДНБ-ий 2 хувьд хүрвэл зохист хэмжээнд хүрч байна гэж үзэж болно гэв.

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.

МОРЬТОЙ, НҮЦГЭН, ХЭВТЭЭ, БУЙДАНТАЙ ЖАГСААЛЫГ ЗӨВХӨН МОНГОЛД ХАРНА

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​