fbpx Уушги баярлавч усаар цангах цаг айсуй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 39 секунд

Уушги баярлавч усаар цангах цаг айсуй

Манай гараг дээр цэвэр усаар гачигдаж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр энэ жил 2.3 тэрбумд хүрч, үүнээс 844 саяд нь уух ч ус олдохоо больсныг www.water.org цахим хуудас онцолжээ. Ус уух хувь дутаж буй хөөрхийлөлтэй хүмүүсийн тоог хамгийн сүүлд Өмнөд Африкийн хоёр дахь том хот болох Кейптауны оршин суугчид тэллээ. Усны хомсдол баян, ядууг ялгалгүй нүүрлэж, иргэд нь хоногт 25- хан литр усны нормтой болсон эмгэнэлтэй мэдээлэл өдгөө дэлхий нийтийн анхаарлын төвд байна. 

Тус хотын “Чөтгөр”-ийн толгод дээр амьдардаг чинээлэг оршин суугчид горхиноос ус авч нөөцлөхөөр өдөр бүр хуванцар сав хавиралдуулан дугаарлах болжээ. Гэвч Кейптаун ганцаараа цангасангүй. Bloomberg сувгийн онцолж буйгаар Африк тивийн аялал жуулчлал, дарсны үйлдвэрлэлийн төв гэгдэх энэ хотыг чиглэдэг жуулчдын урсгал эрс саарч, хөдөө аж ахуй нь туйлын хүнд байдалд оров. Эдгээр салбараас амьдралаа залгуулдаг иргэд ажилгүй болж, худалдан авах чадвар нь буурч, Өмнөд Африкийн эдийн засаг тэр аяараа мөнгөөр цангаж эхлэв. Moody’s агентлаг тус улсын “Baa3” байсан зээлжих зэрэглэлийг нэг шат буулгаж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж буйгаа даваа гарагт мэдэгдлээ. Дөрвөн сая оршин суугчтай энэ хот жил орчим үргэлжилсэн ган хуурайшилтын улмаас усгүй болсон дэлхийн анхны метрополис.

Нийслэлийн усны нөөц 1.4 сая иргэнийг тэтгэж дийлэхгүй 

Гэвч оршин суугчдын олонх нь нөхцөл байдал, цаашид нүүрлэх аюулын харангыг ойлгохгүй байгаа нь хотын захирагч Патрисиа Лиллег аргаа барахад хүргэжээ. Кейптауны усны нөөц хур тунадаснаас бүрэн хараат. Яг л манай улс шиг. Энд 2014 онд 500 мм тунадас унаж байсан бол 2017 онд 153.5 мм болтлоо багасжээ. Харин Монголд 1940-2016 онд хур тунадасны хэмжээ 7-8 хувиар багасаж, агаарын температур 2.2 хэмээр нэмэгдэж байгааг байгаль орчны төлөв байдлын тайланд бичсэн байх юм. 

Өөрөөр хэлбэл, кейптаунчуудад учирсан зовлон улаанбаатарчуудад ойрын ирээдүйд тулгарч мэдэхээр байна. Нийслэлчүүдийн усны хэрэглээ 2022 он гэхэд одоогийн нөөцөө давж, 2030 онд хоёр дахин нэмэгдэнэ гэх айдас төрүүлэм тооцоог Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд дурджээ. Оршин суугчид нь усаа хэмнэж мэдэхгүй, хот нь одоо хүртэл ус нөөцлөх сангүй дэндүү цамаан байгаа нь айдас төрүүлж байна, үнэндээ. Гашуун үнэнийг нотлох ганц тооцоо хийе. Улаанбаатар хотын 1.4 сая иргэний 43 хувь нь орон сууцанд, үлдсэн нь гэр хороололд оршин суудаг.

Гэр хорооллын нэг иргэн хоногт 8-12 литр ус хэрэглэдэг бол орон сууцныхан ийм хэмжээний усыг өглөө биеэ хөнгөлөхдөө л хамт асгачихдаг. Орон сууц, гэр хорооллын оршин суугчдын усны хэрэглээний хооронд 10 дахин их ялгаа бий. Хашаа байшинд амьдрахдаа хорвоогийн нэг хоногийг 12 литр усаар бардаг байсан иргэн орон сууцанд орвол 120 литрийг хэрэглэнэ гэсэн үг. “Тиймээс агаарын бохирдлыг бууруулахын тулд иргэдээ орон сууцжуулахад усны хангамжийн асуудал тулгамдах нь дамжиггүй. 2015 онд Улаанбаатар хотын ус хангамжийн нөөцийг тогтоох хайгуул судалгаа хийсэн. Үүгээр нийслэлчүүдийн ус ашиглах нөөц хоногт 220 мянган шоо метр гэж тогтоосон.

Өнөөдрийн тухайд Ус сувгийн удирдах газраас долоон цэгээс хоногт 160-170 мянган шоо метр ус олборлож, нийтийн шугамаар түгээдэг. Үүний 70-75 хувийг орон сууцныхан хэрэглэдэг” хэмээн БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган ярилаа. Улаанбаатарчууд утаанаас 20 жилийн дараа саллаа гэхэд ундны усны хомсдол нүүрлэж Кейптауны эмгэнэлт түүхийг давтах магадлалтай байгааг тоо ч, төрийн түшмэл ч нотолчихлоо. Хахир тавилан хэзээ мөдгүй тохиох гэж байгааг анхааруулах өөр олон хүчин зүйл бий. 50 жилийн өмнө сал урсгадаг байсан Туул гол өнөөдөр хавар, намар амь тавих шахам тасардаг болсон.

Саарал усны стандартыг одоо хүртэл баталж чадаагүй нь харамсалтай 

Энэ тухай Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайланд “Туул гол, ялангуяа голдрилын харгиатай хэсэгт эрт мөсгүй болох үзэгдэл сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот орчимд олонтоо тохиох болов. Энэ нь Туул голын нийслэл орчмын бүсэд хүний хүчин зүйлийн нөлөө, намрын цагт голын ус харьцангуй гүехэн болдог, нимгэн мөсөн бүрхүүл тогтож, голын мөс хотын тоос, тортгоор харлаж, байрандаа эрт хайлдаг болсонтой холбоотой” гэжээ. Гэвч цангаж үзээгүй монгол хүний цамаан зан усаар гачигдахын зовлонг огт төсөөлөхгүй байгаа нь харамсалтай.

Дэлхий нийт хэрэглэсэн усаа уухаас бусдаар хэрэглээнд нэвтрүүлсэн байхад манайд одоог хүртэл саарал усны стандартаа баталж чадахгүй байна. Үндэсний үйлдвэрлэлийн томоохон төлөөлөл болдог ус, ундааны үйлдвэрүүд гэхэд л саарал усны хамгийн том нөөц. Эдгээр үйлдвэрээс гарсан усыг автомашин угаах, арьс шир боловсруулах, ногоон байгууламж услах, гудамж талбайг цэвэрлэх гээд олон салбарт дахин хэрэглэж болно. Харамсалтай нь, энэ бүхнийг бодит ажил хэрэг болгохгүй, мөрөөдөж явсаар цэнгэг усны нөөцөө ахиж сэргэхгүй болтол нь чанадын чанадад алдах цаг айсуй.

З.Цэлмэг

Ч.Хүрэлбаатар: 20-30 жил ажилласан хүн Нийгмийн даатгалын санд 30-40 сая төгрөг хуримтлуулдаг
Ч.Хүрэлбаатар: 20-30 жил ажилласан хүн Нийгмийн даатгалын санд 30-40 сая төгрөг хуримтлуулдаг
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​