fbpx

“БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ЧАНАР, ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО” зөвлөгөөн Барилгын хөгжлийн төвд эхэллээ


Зөвлөгөөнд Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, салбарын төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл, 21 аймгийн ерөнхий архитекторууд, зураг төслийн байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.

Энэхүү зөвлөгөөний хүрээнд хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төслийн баримт бичгийн хяналтын тогтолцоо болон төсвийн үнэ бүрдэл төсөвт өртгийн асуудлуудаар өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэж цаашид хэрэгжүүлэх арга зам, гарц шийдлийг тодорхойлох, салбарын байгууллагуудын хамтын ажиллагаа уялдаа холбоог сайжруулах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна. 2020.10.20


Энэ мэдээ таалагдаж байвал: