Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан энэ арын 16, 17-нд "Монголоороо байгаасай" тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хийсэн. Гэвч тоглолтыг нь үзэх хүсэлтэй иргэдээс маш олон санал хүсэлт ирсэн учраас өнөөдөр буюу аравдугаар сарын 21-нд дахин тоглохоор болсон юм.
Тэгвэл өнөөдрийн тоглолтын тасалбар нь ч дуусч, үзэгчдээс дахин хүсэлтүүд ирсээр байгаа аж. Тиймээс С.Жавхлан энэ сарын 23-нд "UB Palace"-т дөрөв дэх удаагаа тоглохоор болжээ.