Төмөр замын гарам дээр гарч буй осол, зөрчлийн 98 хувь нь иргэд анхааруулах гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээг зөрчиж, галт тэрэг ирж байхад төмөр замын аюултай бүс рүү нэвтэрч орсноос үүдэлтэй байна.
Өнгөрсөн онд нийт 236 удаа галт тэрэг яаралтай зогсолт хийжээ. Шалтгаанаар ангилж үзвэл:
- 141 иргэн гармаар анхаарал, болгоомжгүй гарч найман хүн дайруулсан байна
- гармын анхааруулах улаан гэрэл асаж, хаалт бууж байх үед 46 автомашин гарам руу орж таван машин дайруулжээ.
2020 оны эхний гурван сард нийт 36 удаа галт тэргийг яаралтай зогсолт хийлгэснээс дөрвөн хүн галт тэргэнд дайруулжээ.
Ган зам дээгүүр 80-100 км/цагийн хурдтай явж буй галт тэрэг яаралтай гэнэтийн зогсолт хийхэд 1000 метр буюу 1 км зам туулж байж зогсдог. Иймд иргэд та бүхэн хайртай гэр бүл, өөрийн амь нас, эд хөрөнгөө хамгаалахын тулд галт тэрэгний дуут дохиог анхаарч, төмөр замын үйл ажиллагааны тасралтгүй шинж чанарыг ойлгон хүндэтгэж хэдхэн хором галт тэргийг хүлээж өнгөрүүлбэл осол эндэгдэл гарахгүй. Төмөр замын гармын өмнө ирээд ЗОГС! ХАР! СОНС! гэсэн энэ гурван үйлдлийг заавал хийхийг Улаабаатар төмөр зам ХНН-ээс анхааруулж байна.