fbpx “Буянт-Ухаа II”-ын луйвар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 28 секунд

“Буянт-Ухаа II”-ын луйвар

Зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах, тэднийг  түрээсийн орон сууцанд хамруулах тухай сонгууль болгоноор улс төрийн намууд  амладаг. Хэрэгжүүлэх  гарц шийдлийг ч  үе үеийн Засгийн газар  эрэлхийлж  хамгийн эхний шийдвэрүүдийг  2013 онд гаргасан байдаг. Гол агуулгыг  нь  зорилтот бүлгийн иргэдэд зориулагдсан тусгай  хөтөлбөр гаргаж,  боломжит хэлбэрээр, хямд өртгөөр орон сууцжуулах төслийг  улсын хэмжээнд хэрэгжүүлнэ хэмээн тодотгож  байв. Энэ дотроо  хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүл, байгалийн гамшигт өртөж орон гэргүй болсон иргэд, өндөр настнуудыг хамруулна хэмээн  тодорхой заасан. Ажил хэрэг болгосон нь  Буянт-Ухаа I, II хороолол, “Хангай хотхон”-нд иргэдийг  түрээсийн зарчмаар оруулсан явдал байв. Харамсалтай нь Монголын төр зорилтот бүлгийн иргэдээ дорд үзэж, тохуурхсан  эмгэнэлт явдал болсныг  нь олон нийт тэр болгон мэдэхгүй байна.

Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн  байранд оруулах боллоо гэхэд монголчууд бүгд баярласан. Түүнд хамрагдахын  тулд маш  өндөр  шалгуурыг давах шаардлага  тулгарахад ч гэсэн  тэр л эрчээрээ туулаад гарсан байдаг.

Тухайлбал, түрээсийн  байранд орох гэж байгаа хүн 07 га газраа аваагүй байх жишээтэй. Өмнө нь өмчлөлийн байр сууц аваагүй байх, бага дунд орлоготой иргэд хамрагдах гээд олон заалттай. 2016 онд түрээсийн байранд орохоор хүсэлтээ өгсөн иргэдийн тоо гурван мянга давсныг  мэдээлж байв.  Өвлийн ид үе, идэр есийн  жаварт түрээсийн байранд орох материалаа бүрдүүлэх гэсэн иргэд урт дараалалд даарч хөрж хонон өнжин зогсч байсан нь өрөвдөм. Тэр дотор “Бүтэн  сар гаруй  хөөцөлдөж байна” гэж ярьж байсан хүн олон бий.

Цагдаагийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа гээд бичиг цаас бүрдүүлэх материал гээд өдөржин  өгнө.  Ингээд өглөө 09:00 цагаас үдэш  болтол хөөцөлддөг, өөрийн гэсэн унаа машингүй, дээр нь хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настнууд түгжрэл дунд тун хэцүү байдалд байв. Хүсэлтээ өгсөн иргэд  өглөө хар үүрээр очоод гэр бүлээрээ ээлжлэн дугаарладаг. Би дугаараа алдахгүйн тулд  ээлжлээд хэдэн хоног жижүүрлэж байж материалаа бүрдүүлж өгсөн гэцгээж байсан нь тухайн үед сурвалжлага хийсэн, мэдээлэл бэлтгэсэн сонины нүүр хуудсуудад баримт болон үлджээ.

Тэр их ачаалалтай, стесс бухимдалтай, хүлээлт үүссэн нөхцөлд иргэд  арай гэж бүртгүүлэн  материалаа өгчихөөд хариу хүлээнэ. “Танайх сонгогдсон” гэх хариу аваад хөөрч баярласнаа сошиал ертөнц дүүрэн зарлаж, тэрийг харсан хүмүүс төр, засаг маань  бас ч гэж буянтай сайхан ажил хийж байна гэцгээж байлаа. Эхний гурван жил ийм  байдалтай өнгөрсөн. Байршлын хувьд ч агаар сайтай, сайхан газар гэж ярьцгааж байв. Харин тухайн байранд орсон иргэдэд юу тулгарсныг бид тэр бүр мэдэхгүй. Өчнөөн хөөцөлдөж байж орсон нөгөөх байрных нь гоожуураас зэвтэй ус гоождог, орон сууцны цонхны байх ёстой стандартад тааруулсан  хөшиг аваад таттал доороос нь 30-40 см хасахгүй бол таарахгүй, цонх, хаалга нь хагас нээгддэг, агааржуулагч муу тухай хэн ч мэдээлээгүй, хэвлэл мэдээлэлд хандаагүй. Иргэд өөрсдөө ч тэр талаар ойлголт муутай, эрх ашгаа хамгаалах талаар мэдлэггүй байсных болов уу.

Тэдний олонх нь зорилтот бүлгийнхэн. Бас олонх нь гэр хороололд амьдарч байгаад түрээсийн байранд бүртгүүлж эрх аваад  тийшээ нүүж орсон өрхийнхөн.  Хамар битүүрэх, толгой өвдөх, өвөл маш бүгчим байх гээд  бэрхшээл тулгарахад зарим нь  “Гэр хороололд байсан хүн байранд орохоор ингэдэг юм болов уу” гэж бодох.  Ванн нь гортон суусан, өнцөг нь хагарсан байх ердийн үзэгдэл. Агааржуулагч дотор нь шувуу ороод үхчихдэг, тэр нь үнэр орж тав тухгүй байдал үүсгэдэг гээд бэрхшээл зөндөө ч орон сууцны зовлон ийм байдаг аж гэх  хүн ч  байжээ. Тэгвэл үгүй юм. “Буянт-Ухаа I,II  хорооллын барилгыг барьсан компани норм, нормативын маш олон  стандартыг зөрчсөн  байж. Наад  захын жишээ нь орон сууцны өрөөний шалнаас тааз хүртэлх өндрийн хэмжээ  270-280 см байх ёстой. Гэтэл “Буянт-Ухаа I,II” хороолол, цаашлаад “Хангай хотхон”-ы байруудынх  240-260 см байна. Нэг айлаас 20-30 см-ийг хэмнэсэн гэж үзэхэд нийтдээ нэг орон сууцнаас 1-2 давхрыг “иджээ”. Үүнийг “Буянт-Ухаа” хорооллын булхай юу, тийм байрыг  “нүдээ аньж” аваад иргэдэд  түрээсийн хөтөлбөрт хамруулж буй гоё нэрээр  “шахсан” төр, засгийн луйвар уу. Засгийн газар зорилтот бүлгийн иргэдээ дорд үзэж тохуурхаж буй явдал уу. Дээр нь “Буянт-Ухаа I,  II” хорооллын байрууд агааржуулалт муутай. Агаарын солилцоо хэвийн явагддаггүй учраас  толгой өвдөх, дотор муухай­рах, даралт ихсэх шинж тэмдгүүд илэрч  иргэд эрүүл мэндээрээ хохирсоор иржээ. Тус байрны ор­шин суугч, түрээслэгч н.Мөнхцэцэг ярихдаа “Би хөгжлийн бэрхшээлтэй гэдэг заалтаар дүүгийн хамтаар анх байранд орсон. Дүү маань нуруу нугасны хүнд гэмтэлтэй. Би өөрөө мөн  осолд орсноос үүдэн нуруу нугасны гэмтэлтэй байнгын эмчилгээ хийлгэдэг. Хоёулаа группын мөнгөөр амьдардаг. Түрээс дээр нэмээд  эм тарианы зардал өндөр байдаг.  Миний хувьд байнга зүрхний эм уудаг. Агаар сэлгэх шаардлага байнга гардаг. Эмч ч ингэж зөвлөдөг. Манайх цонхоо байнга нээж агаар оруулах, салхивчинд завсар гаргах шаардлага гардаг. Гэтэл байр маань агааржуулалт муу. Салхивч бүрэн нээгддэггүй.  Ханын обой байнга хуурч унадаг. Ус нь зэвтэй. Тиймээс усаа шүүж цэвэршүүлж уудаг. Тоочоод байвал асуудал их бий. Анх хөгжлийн бэрхшээлтэй болохоор, бас дээр нь орон сууцанд амьдарч байгаагүй болохоор агаар, салхи муу байна гэж боддог байлаа. Гэтэл байр маань агаарын солилцоо муутай, зөрчилтэй байгааг саяхан мэдсэн” гэв.

Үүнээс гадна хамгийн  том зөрчил нь ТОСК  2016 онд анх  иргэдтэй гэрээ байгуулж  оруулахдаа байрны м.кв-ын үнийг 1.280.000 байхаар тооцсон атлаа хоёр жилийн дараа “Гэрээгээ шинэчилнэ”  хэмээн  хуучныг нь  хурааж аваад оронд нь нэг жилийн  гэрээ өгсөн байна. Түүн дээрээ м.кв-ын үнийг 1.350.000 болгож зассан байж. Үүнийгээ  “Угаасаа м.кв нь 1.350.000 байсан юм. Манай программист  алдаа гаргаад 1.280.000 гээд биччихсэн байна лээ” хэмээн тайлбарлажээ. Цаашилбал, 50 м.кв байр гэсэн атал хэмжээд үзэхэд 47 м.кв байх гэхчлэн олон асуудал тэнд яригддаг юм байна. Энэ тухай иргэдийн байр суурийг тодруулахад тус хорооллын оршин суугч, түрээслэгч А.Үүрцайх “ТОСК-аас өмчлөлийн гэрээг гурван  янзын нөхцөлтэйгөөр тулгаж байгаа. Эхнийх нь байнгын түрээс, хоёр  дахь нь таван  жилийн дотор 30 хувиа бүрдүүлээд ипотекийн зээлд хамрагдах, гурав  дахь нь таван  жилийн дотор байрны үндсэн үнийг хувааж төлөх.  Үндсэн үнийг хувааж төлнө гэдэг бидний хувьд ямар ч боломжгүй. Ер нь гэрээ тэр чигээрээ  биелэх боломжгүй. Яагаад гэвэл энэ байр зорилтот бүлгийн иргэдийг хамруулсан. Биднийг маш өндөр шалгуураар хамруулсан. Хамгийн дээд талын орлоготой айл гэхэд л 1.200.000 төгрөгийн орлоготой  байна. Сая бид судалж үзсэн. Тэгэхээр энэ гэрээ  бидний амьдралд нийцэхгүй. Тиймээс нийтээрээ эсэргүүцэж байгаа. Таван  жилийн дотор байрны үндсэн үнийг хувааж төл гэж байгаа, гэтэл 92 сая төгрөгийг 60 сард хуваахаар 1.5  сая болж  байна. Түүн дээр ТОСК үйл ажиллагааны зардал, НӨАТ-ын татвар гэж 35 хувийг  нэмээд 1.900.000  гаруй төгрөг болж  байгаа. Үүнд нь ашиглалтын зардал ороогүй. Ашиглалтын зардлаа нэмбэл 2.100.000 болно. Хамгийн доод тал нь сард  2.5 сая юм уу,  дээд тал нь 3-4 сая төгрөгийн цалинтай хүн энэ   шаардлагыг хангаж гэрээ хийнэ.

30 хувь бүрдүүлэх гэдэгт бид таван жилийн дотор 27 сая төгрөг бүрдүүлэх, түүнээсээ үйл ажиллаганы зардал 25 хувь, НӨАТ-ын татвар 10 хувь гээд 35 хувь нэмчихэж байна. Тэгэхээр нэг айл, тухайлбал манайх  гурван  өрөө, 68 м.квадрат, одоо 415 мянгыг түрээст төлдөг. 30 хувь бүрдүүлэлтээр сард 600 гаруй мянган төгрөг төлнө. Ашиглалтын зардалтайгаа нийлээд  тэр нь 800 мянган төгрөг  болно. Бид 415 мянган төгрөгөө  арай гэж төлж байгаа хүмүүс 600  мянга гарахаар төлж чадах уу. Бидний амьдралын түвшин ямар билээ. Бидний амьдралд, орлогод нийцэхгүй байна. Бид энэ байранд 3-4 жил амьдарсан. Энэ хугацаанд төлсөн түрээсээ урьдчилгаа төлбөртөө тооцуулахыг хүсч байгаа. 12-20 гаруй сая төгрөг төлсөн иргэд бий. Мөн өмчлөлийн  гэрээгээ 15 жилээр хиймээр байна. Нөгөөтэйгүүр,  үйл ажиллагааны зардал гэж ТОСК-аас тавиад байгаа 25 хувийг төлмөөргүй байна. Корона вирусын үед  ажилгүй болсон иргэн  олон бий. Тэд цалингүй хэцүү байна. ТОСК-ийн зүгээс Хөгжлийн банк хүүгээ царцаахгүй байгаа тул бид  түрээсээ  царцаахгүй гэж нэхэж байгаа нь дарамттай байдаг” гэв. 

Олон шалгуурыг давж түрээсийн байранд орсондоо иргэд эхний гурван жил хөөр баяр болж энэ мэтийг тоогоогүй өнгөрүүлжээ. Харин өнгөрсөн жилээс эрх ашгаа хамгаалахаар нэгдэж “Орон сууц түрээслэгч иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо” байгуулан барилга, орон сууцны асуудлыг харъяалдаг БХБЯ, Барилга хөгжлийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БХБ-ын сайд, ТОСК-ийн холбогдох газар,  хэлтсүүд,   Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, шадар сайд гээд бүхий л газарт албан бичиг өгч анхааралд нь хүргэх гэж оролджээ. Өнгөрсөн сонгуулийн дараа л гэхэд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүддээ толгой дараалан хандсан байна. Барилга хөгжлийн төв бол тухайн орон сууцны барилгын зургаас эхлээд бүх асуудлыг магадлан шалгаж, дүгнэлт гаргаж өгдөг байгууллага. Стандарт бус барилгыг яаж шалгаад,  хэрхэн эрх өгсөн нь гайхмаар. Тэгээд иргэдийн хүсэлтэд орон сууны өрөөний ханын өндөр 270-280 гэсэн хоёр янзын хэмжээстэй байгаагийн  яг аль нь вэ гэдэгт тодорхой хариу өгөөгүй байх жишээтэй. БХБЯ мөн адил. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар бас л хариу өгсөнгүй. Энэ мэтчилэн “Судалж байна”, “Холбогдох байгууллагаас тодруулна” гэсэн цаасаар булаад л өнгөрцгөөжээ. Өнгөрсөн зунаас   Ерөнхий сайдад хандаж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй уулзсанаар  ажлын хэсэг  байгуулсан. Одоо дэд ажлын хэсгүүд гаргана гэж байгаа ч  асуудлыг хэрхэн  шийдэх тухайд төдийлөн ахиц гарахгүй байгааг зарим оршин суугч, иргэд хэлж байлаа.

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сү.Батболдын хэрэг шүүхэд шилжжээ
Сү.Батболдын хэрэг шүүхэд шилжжээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​